| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00520/И |
| Дугаар | 104/шш2024/00373 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 104/шш2024/00373
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******,******* хаягт байрлах, ББСБ,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, 6 дугаар хороо, , од оршин суух, ийн од холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 236,304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..хариуцагч нь манай байгууллагатай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20231107-16825 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.9 хувийн хүүтэйгээр зээлсэн боловч зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нийт 236,304 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан татгалзалдаа: хариуцагч А. нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, зээл хаасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.. гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ,******* нь хариуцагч А.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 236,304 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч А.ыг нэхэмжлэлийн шаардлага 236,304 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7,740 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3,870 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан ББСБ,*******-ийн нэхэмжлэлтэй, А.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 236,304 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,740 төгрөгийг тал хувиар бууруулж, 3,870 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч ББСБ,*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА