| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2024/00276/И |
| Дугаар | 129/ШШ2024/00295 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 129/ШШ2024/00295
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 129/ШШ2024/00295 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт М.Г-ийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.Г
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- М.Г миний бие 1968 онд төрсөн. Би 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон боловч миний 1989 оны 09 дүгээр сараас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн Ц сумын Х салбарт ажиллаж байсан байдлыг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал байхгүй гэсэн үндэслэлээр хасч тогтоосон. Үүний улмаас миний ажилласан жил багасаж, тэтгэмжийн мөнгөнд ч нөлөөлсөн. Би А аймгийн Ц сумын Х эмнэлэгт 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дүн бүртгэгч эмчээр, А аймгийн Ц сумын Т багийн Х салбарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгч, бага эмчээр тус тус ажиллаж байсан. Миний энэ байдлыг нотлох тушаалууд архиваас бүрэн гарахгүйн улмаас ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Би хөдөлмөрийн дэвтрээ сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид өгсөн. Сумын нийгмийн даатгалын байцаагчид хувийн хэрэгт байгаа учраас одоо гаргаж өгөх боломжгүй байна. Иймд би өндөр насны тэтгэврээ бүрэн тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна. Би 3 хүүхэдтэй. Би 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Анх 32 жил 10 хоног гэж хэлж байсан. Гэхдээ сүүлд нь 28 жилээр тооцсон. Тэтгэврийн байцаагч надад хэлэхдээ шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан хүсэлтийн хугацааг өндөр насны тэтгэвэрт ороход оролцуулаагүй гэж хэлсэн тул би шүүхэд 1989 оноос 1995 он хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Иймд миний А аймгийн Ц сумын Х эмнэлэгт 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дүн бүртгэгч эмчээр, А аймгийн Ц сумын Т багийн Х салбарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгч, бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
- Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г-гийн нийт ажилласан жил нь 34 жил 4 сар 13 хоног байсан. Үүнээс 3 хүүхдийнх нь 4 жил 6 сар хасагдаад 29 жил 10 сараар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Төрүүлсэн хүүхдийн тоогоор нь 1,6 жил тооцогддог тул энэ хугацааг нь хасаж тооцсон байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан хугацаа орж тооцогдоогүй. Учир нь М.Г-гийн хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ц сумын нэгдэлд шилжүүлэв гээд он сар, өдөр, тамга байхгүй, 1989 оны А аймгийн Ц сумын Т бригадад гээд хоосон орхиод хөдөлмөрийнх нь дэвтрийг хаачихсан байгаа юм. Иймд М.Г-гийн 1995 оноос өмнөх ажиллаж байсан хугацаа нь тэтгэвэр тогтоолгосон жилд нь тооцогдоогүй байна гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 418 тоот тодорхойлолт,
А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажил хүлээлцүүлэх тухай” 47 тоот захирамж,
- А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Тооллого явуулах тухай” 41 тоот захирамж, захирамжийн хавсралт,
- А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Арьс өнгөний үзлэг явуулах тухай” 53 тоот захирамж, захирамжийн хавсралт,
- А аймгийн Ц сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 66 тоот захирамж,
- А аймгийн Ц сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 49 тоот захирамж,
- А аймгийн Ц сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Комисс томилох тухай” 47 тоот захирамж,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 93 тоот захирамж,
- Ц сумын хүн эмнэлгийн эрхлэгч их эмчийн 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын арга хэмжээний тухай” 12 тоот тушаал,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 1995 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 14 тоот захирамж,
- М.Г-1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон 265946 тоот Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч М.Г-гийн хүсэлтээр А.Д, Ц.Ю авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, Хаягийн хуудас №7,
- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/462 тоот тодорхойлолт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/352 тоот албан бичгээр ирүүлсэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тухай “Тэтгэврийн хувийн хэрэг” зэрэг баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч М.Г-гийн А аймгийн Ц сумын Х эмнэлэгт 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дүн бүртгэгч эмчээр, А аймгийн Ц сумын Т багийн Х салбарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгч, бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан хүсэлтийн хугацаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилласан жилд орж тооцогдоогүй болох нь гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь А аймгийн Ц сумын Х эмнэлэгт 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дүн бүртгэгч эмчээр, А аймгийн Ц сумын Т багийн Х салбарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгч, бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ц сумын захиргааны 1991 оны баримтыг шүүн үзэхэд М.Г-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 418 тоот тодорхойлолт,
А аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
- А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажил хүлээлцүүлэх тухай” 47 тоот захирамж, /Захирамж 1. Сумын хүн эмнэлгийн дүн бүртгэлийн эмч Ч овогтой П-гийн ажлыг шинээр томилогдсон М.Г-д хүлээлцүүлэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай, Комиссын даргад Ц.Ц, гишүүд А.У, 2. Ажлыг 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хүлээлцүүлж, дүнг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд танилцуулахыг комиссын дарга /н.Ц/-д үүрэг болгосугай, 3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, ажилд хариуцлагагүй хандсан хүмүүсийг захиргааны комисст шилжүүлэн арга хэмжээ авхуулахыг нарийн бичгийн дарга /Н.Э/-д үүрэг болгосугай/ гэсэн,
- А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Тооллого явуулах тухай” 41 тоот захирамж, /Захирамжид 1. Сумын эд хэрэглэгчдийн хоршооны нярав, худалдагч, агент нарын хариуцсан хөрөнгө, материалын II улирлын тооллого явуулах комиссыг хавсралт №1-ээр томилсугай, 2. Тооллогын Сангийн яамны сайдын 1985 оны 279 дүгээр тушаалаар батлагдсан дүрмийг баримтлан явуулахыг тооллогын комисст, тооллогын явцад хяналт тавьж, дүнг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд албан ёсоор танилцуулахыг эд хэрэглэгчдийн хоршооны дарга /Б.П/-д үүрэг болгосугай, захирамжийн хавсралтад нэрсийн жагсаалтын 7-т эд хариуцагчийн нэрс Агент Б, хугацаа YI/25-YI/30, тоолох хүний нэр албан тушаал М.Г-хүний эмч, П.Д-барааны мэргэжилтэн/ гэсэн,
- А аймгийн Ц сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Арьс өнгөний үзлэг явуулах тухай” 53 тоот захирамж, /Захирамжид 1. Тус суманд арьс өнгөний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 1990 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд явуулсугай, 2. Үзлэгийг зохион байгуулах комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй томилсугай, Дарга: Б.Э-нарийн бичгийн дарга, гишүүд Т-хүний эмч, Ж.Ц-нэгдлийн боловсон хүчин, С.Б-хэсгийн төлөөлөгч, П.Ч-ХЗЭ-ийн үүрийн дарга, 3. Үзлэгийг дээрх хугацаанд багтаан явуулж дүнг захиргааны хуралд танилцуулахыг комиссын дарга Б.Э, үзлэгийн их эмч Л нарт даалгасугай, 4. Үзлэгт хүмүүсээ нэрсийн жагсаалтаар оруулж тооцохыг албан газрын дарга, бригадын дарга, хүний эмч нарт үүрэг болгосугай, 5. Үзлэгийг хавсралт ёсоор явуулсугай, захирамжийн хавсралтад нэрсийн жагсаалтын 4-т Т, хугацаа-20-21/YII, хариуцах эмч М.Г/ гэсэн,
- А аймгийн Ц сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 66 тоот захирамж, /Захирамжид 1. М 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Т багийн их эмчийн салбарт эрхлэгч бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй, 2. Мөн өдрөөс эхлэн Ч.Д-г Т багийн их эмчийн салбарын эрхлэгч бага эмчээр томилон ажиллуулсугай, 3. Н.Д-г сард 1100 төгрөгөөр цалинжуулахыг ня-бо /н.Ө/-д зөвшөөрсүгэй/ гэсэн,
- А аймгийн Ц сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 49 тоот захирамж, /Захирамжид 1. Т бригадын эрхлэгч эмч М.Г-гийн 1992 оны ээлжийн амралтыг 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн олгосугай, 2. М.Г-гийн ээлжийн амралтыг зохих журмын дагуу олгож амралтын хугацаанд орлон ажиллах А.Д-г 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн их эмчийн цалингийн хийдэгдлээс цалинжуулахыг ня-бо /н.Ө/-д зөвшөөрсүгэй/ гэсэн,
- А аймгийн Ц сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Комисс томилох тухай” 47 тоот захирамж, /Захирамжид 1. Сумын захиргаанаас шийдвэрлэсний дагуу Т бригадын Д болох баярын үеэр ажиллах комиссыг доорхи бүрэлдэхүүнтэй томилсугай, нэг Үндэсний бөхийн комиссын даргад Ч.Д /Т багийн дарга/, гишүүдэд: М.Б /өндөр настан/, Л /А/А-тан/, хоёр хурдан морины комиссын даргад П.Х-Ардын аж ахуйтан, гишүүдэд Л.Б-малчин, М.Г-хүний эмч, Б.Н-малын эмч, Б.Ё, гурав соёл үйлчилгээний комиссын даргад Л.Б-бага сургуулийн захирал, гишүүдэд Ё.Б-клубын эрхлэгч, Ч.Д-аптекийн эрхлэгч, 2. Баярыг зохион байгуулалтын өндөр хэмжээнд бэлтгэн явуулж, ажлын явц үр дүнг 07 дугаар сарын 24-ний өдрийн дотор танилцуулахыг багийн дарга Ч.Д-д үүрэг болгосугай/ гэсэн,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 93 тоот захирамж, /Захирамжид 1. Т-ын хүний эмч Ч.Д нь жирэмсний амралт авч байгаа тул салбарын бага эмчээр М овогтой Г-г 1993 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллуулсугай, 2. Бага эмч нарын ажлыг хүлээлцүүлэхийг сумын их эмчийн салбарын эрхлэгч А-д даалгасугай, 3. М.Г-д төсөв ёсоор цалинжуулахыг ня-бо Ц.Т-т зөвшөөрсүгэй/ гэсэн,
- Ц сумын хүн эмнэлгийн эрхлэгч их эмчийн 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Хөдөлмөрийн сахилгын арга хэмжээний тухай” 12 тоот тушаал, /Тушаалд 1. Т-ын багийн Их эмчийн салбарт ажиллаж байгаа бага эмч М.Г та
а. 1994 оны I=13.17.15-ны өдрийн семинар үүрэг даалгавар
б. Аймгийн Засаг даргын захирамж 1100 тусламжийн эм барааг зарцуулах арга хэмжээ
в. 1994 оны II=4-10-нд Их эмч О ажиллаж өгсөн үүрэг даалгавар
г. 1994 оны II=24-25-нд их эмч А-ийн өгсөн үүрэг даалгавар зэргийг хангалтгүй биелүүлж хариуцлагагүй ажиллаж, идэвх санаачилгагүй ажиллаж байна гэж үзэн мөн ажилчдын санал хүсэлт, тухайн эмнэлгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөөд тун муу ажиллаж байна гэж үзээд танд албан ёсны ажил сайжруулах сануулга өгч байна, 2. Дээрх байдалд дүгнэлт хийж ажиллахыг даалгавар болгоод цаашид хөдөлмөрийн хуулийг баримтлан дараагийн арга хэмжээ авч болохыг сануулъя/ гэсэн,
- А аймгийн Ц сумын Засаг даргын 1995 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 14 тоот захирамж, /Захирамжид 1. Тын хүний их эмчийн салбарын эрхлэгч М.Г-г 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн салбарын эрхлэгчийн ажлаас чөлөөлж, сумын хүний их эмчийн салбарын мэдэлд шилжүүлсүгэй/ гэсэн,
- М.Г-д 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон 265946 тоот Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын “Ажлын тухай мэдээ” хэсэгт:
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот албан бичгээр ирүүлсэн “А аймгийн Ж сум, М.Г, 1968 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, А аймгийн Ж суманд төрсөн, эмэгтэй, Х бригадын төвд байнга оршин суудаг, ажилладаг байгууллага-Х Хүний их эмчийн салбар, эрхэлдэг ажил-хүний бага эмч, ажилд орсон он-1988, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, Ж” гэсэн ХААТР-1 /А/ маягт,
- Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “... А аймгийн Ц сумын бүртгэлийг шүүж үзэхэд М.Г-д холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 02/462 тоот тодорхойлолт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/352 тоот албан бичгээр ирүүлсэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тухай “Тэтгэврийн хувийн хэрэг” зэрэг баримтууд
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
- Гэрч А.Д-гийн: “Би 1978 оноос 1989 оныг хүртэл А аймгийн Ц сумын Хүний их эмчийн салбарт сувилагчаар, 1989 оноос 1999 оныг хүртэл А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбарт сувилагчаар тус тус ажиллаж байсан. М.Г нь намайг А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбар байгуулагдаад Т бригадын Хүний их эмчийн салбарт ажиллахаар очиход уг байгууллагад бага эмчээр ажиллаж байсан. М.Г нь 1989 оноос 1999 оныг хүртэл А аймгийн Ц сумын Т бригадын хүний их эмчийн салбарт бага эмчээр ажиллаж байсан. А аймгийн Ц сумын Т бригадад Хүний их эмчийн салбар байгуулахад сумын Хүн эмнэлгээс Т бригадын Хүний их эмчийн салбарыг удирдаж байсан. Тэр үед түр хугацааны зохицуулалт хийгээд М.Г нь Ц сумын Х эмнэлэгт ажиллаж байсан байж магадгүй. М.Г нь А аймгийн Ц сумын Т бригадад бага эмчээр 1989 оноос 1999 оныг хүртэл надтай хамт ажилласан. А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбар 1989 онд байгуулагдсан. А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбарт их эмчээр н.Ц, бага эмчээр М.Г, сувилагчаар би, н.Э, н.С, асрагчаар н.Ч, н.Я, н.Ж, жолоочоор н.Ц, нярваар н.Г, тогоочоор н.Т нар ажилладаг байсан. М.Г нь ажиллаж байх хугацаандаа А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбараас өөр тийшээ шилжиж ажиллаж байгаагүй. Би М.Г-тай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Ю-гийн “Би 1989 оноос 2007 оныг хүртэл А аймгийн Ц сумын Т-ын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. М.Г нь 1989 оноос 2006 оныг хүртэл А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбарт бага эмчээр ажиллаж байсан. Тухайн үедээ Т бригадад Т-ын бага сургууль, Хүний их эмчийн салбар үйл ажиллагаа явуулж байсан. А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбар 1989 онд байгуулагдсан. М.Г бид хоёр 1984 онд А аймгийн Ц сумын 8 жилийн сургуулийн 8в ангийг хамт төгсөж байсан. Бид хоёр бага ангидаа 1-3 анги хүртлээ Т-ын бага сургуульд хамт сурч байгаад Ц сумын 8 жилийн сургуульд шилжиж ирж нэг ангид суралцаж байсан. Бид хоёр 8 дугаар ангиа төгсөөд М.Г анагаахын сургуульд, би А аймгийн Багшийн сургуульд орсон. Бид хоёр 1984 онд их сургуулиа төгссөн. Төгсөөд М.Г Т бригадын Хүний их эмчийн салбарт бага эмчээр, би Т бага сургуульд бага ангийн багшаар очиж ажилласан. А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбар 2006 онд, Т-ын бага сургууль 2007 онд татан буугдсан. А аймгийн Ц сумын Т бригадын Хүний их эмчийн салбарт их эмчээр н.Д, н.Н, н.Ц, н.Д, бага эмчээр М.Г, сувилагчаар н.Д, н.Э, асрагчаар н.Ч, н.Т, н.Х, нярваар н.Г, жолоочоор н.Ц, галчаар н.М, тогоочоор н.Т нар ажиллаж байсан. М.Г бид хоёр нэг анги, мөн нэг багт хамт ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 399 тоот албан бичгээр ирүүлсэн Хаягийн хуудас №7 баримт нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир нотлох баримтаар үнэлээгүй болно.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт М.Г-гийн А аймгийн Ц сумын Х эмнэлэгт 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дүн бүртгэгч эмчээр, А аймгийн Ц сумын Т багийн хүний их эмчийн салбарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл эрхлэгч, бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА