Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 129/ШШ2024/00305

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 129/ШШ2024/00305

Архангай аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: С ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: М овогт Ц.Ө-д холбогдох

2,084,023.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц овогтой Ө-аас зээлийн гэрээний үүрэг болох 2,084,023.72 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ц.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Ө миний бие С нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 2,084,023.72 төгрөгийг 2024 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.   

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “С” ХХК, хариуцагч Ц.Ө-д холбогдуулан 2,084,023.72  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 2,084,023.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ц.Ө нь “С” ХХК-ийн нэхэмжилсэн 2,084,023.72  төгрөгийг 2024 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,150 төгрөг, хариуцагч Ц.Ө-аас 24,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С” ХХКолгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжилсэн 2,084,023.72 /хоёр сая наян дөрвөн мянга хорин гурван төгрөг далан хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ө 2024 оны 08 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,150 төгрөг, хариуцагч Ц.Ө-аас 24,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ц.Ө нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ЭЛБЭГЗАЯА