Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 139/ШШ2024/00212

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар39/ШШ2024/00212

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын******* баг,******* гэх газар оршин суух,******* овогт************** //,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын******* баг,*******-р байрны тоотод оршин суух, овогт //;

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний зүйл болох 5 ширхэг аягыг биет байдлаар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/

Хариуцагч

Хариуцагчийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ньгаас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний зүйл болох 5 ширхэг аягыг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Нэхэмжлэгч би хүнд машин механизмын оператороор ажилладаг тул барилга болон замын бүтээн байгуулалтын салбарт түлхүү ажилладаг бөгөөд ажлаа дагаад хөдөө гадаа их явдаг, утас сүлжээтэй сүлжээгүй байх тохиолдол байнга гарч байдаг. Өвөлдөө ажил ерөнхийдөө зогсдог тул өвөлдөө Дундговь аймгийн төвдөө суурин байдаг. Харин энэ жил замын тендерт ажил авсан бөгөөд хавар ажил дөнгөж эхлэх гэж байсан тул мөнгө муутай байсны улмаас ажил эхлээд жигдрээд ирвэл мөнгөтэй болно гэж бодож ломбарднаас мөнгө түр хугацаанд зээлж ажилдаа гарахаар шийдсэн.

Ингээд би өвөө эмээгээс үе удам дамжин ирсэн орц, хийц сайтай гурван ширхэг том мөнгөн аяга, дээр үеийн үндсэн тагштай сайн чанарын мөнгөөр зузаан бүрж хийсэн, хийц, эдэлгээ сайтай нэг ширхэг жижиг мөнгөн аяга болон нэг ширхэг дунд гарын үндсэн хул, нийт таван ширхэг аягыг 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Анужин төвийн 2 давхарт байрладаг барьцаалан зээлдэх газарт барьцаалуулж, 00028 тоот барьцаат зээлийн гэрээгтай байгуулсан. Тухайн таван аяга нь бүгд орц, хийц, эдэлгээ сайн байгааг тэр хүн барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг хүний хувьд сайн анзаарч харсан нь тодорхой.

Гэтэл тус таван аягыг барьцаанд авахдаа тухайн барьцаалж буй эд зүйлийн зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнэлж, 5 аягыг хамтад нь 500000 төгрөгөөр үнэлж авсан байдаг. Барьцаат зээлийн 00028 тоот дугаартай гэрээний 3-т Барьцааны эд зүйлийн 60-80 хувьтай тэнцэх зээл олгоно гэж заасан байна. Барьцааны зүйлийг хэт доогуур үнэлж авах эрхгүй гэдгээ хариуцагч буюу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь мэдэж байсан бөгөөд тус зохицуулалтыг гэрээндээ тусгаж өгсөн мөртлөө тухайн зохицуулалтыг санаатай зөрчиж, өөрийн хуулиар хүлээсэн үүргээ мэдсээр байж биелүүлээгүй байгаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бодитой үнэлнэ гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн буюу гэрээний гол нөхцөл болох барьцааны зүйлийн үнийг бодитой үнэлэх нөхцөлийг зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Хоёр дугаарт: Тус 00028 тоот барьцаат зээлийн гэрээний5-д Зээлдэгч зээлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан байгаа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно,9.1.8-д анз хэрэглэх гэж заасныг зөрчсөн агуулга бүхий гэрээ байгуулсан үйлдэл бөгөөд зээлдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах, өөртөө давуу байдал бий болгох, ашиг олох гэсэн санаатай үйлдэл гэж ойлгогдохоор байна.

Гурав дугаарт: Тус гэрээний8-д Барьцааны зүйлийг худалдан борлуулахаар мэдэгдэхэд гэрээнд тэмдэглүүлсэн утасны дугаар холбогдохгүй байсны хариуцлагыг зээлдүүлэгч хүлээхгүй гэж заасан байна. Гэвч тухайн барьцааны зүйлийг худалдан борлуулах нөхцөл байдал үүссэн талаар надад нэг ч удаа хэлээгүй бөгөөд мэдэгдээгүй. Учир нь нэхэмжлэгч би тус барьцаат гэрээг байгуулснаас хойш 5, 6, 7 дугаар саруудад 00028 тоот гэрээний2-т заасны дагуу хүүг төлж тус гэрээг сунгаж байсан. /Энд мөн хүүнээс гадна алдангийг төлж байсан болно/. Би өөрөө зуны саруудад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт замын ажилд гарч байсан тул оройн цагаар ажил буусны дараа л сүлжээнд гардаг байсан. Ингээд би 7 сарын 20-ны өдрийн дотор өөрийн ээж зохих төлбөрийг төлөөд тухайн барьцаанд тавьсан аягануудыг ав гээдгийн дугаарыг өгсөн. Тухайн үед манай ээжгийн суудаг оффист очиход хаалттай байсан бөгөөд утсаар нь ярихад хотод эмчилгээнд явж байна намайг очихоор бол гэсэн байдаг. Иймд би барьцаат зээлийн гэрээний хүүг төлөөгүй бөгөөд аягануудаа авна гэж төлөвлөөдг манай ээжтэй эсвэл надруу холбогдохыг хүлээсээр 8 сар гарсан. 8 сард би Дундговь аймагт ирсэн дээрээ аягануудаа очиж авахаар ажил дээр нь очсон боловч байхгүй байсан бөгөөд утсаар нь холбоо барихад аймагт байхгүй байна гэсэн. Ингээд би хөдөө ажил руугаа явсны дараа сүлжээгүй байсан бөгөөд тухайн хүнээс 8 дугаар сарын 21-ний өдөр мессэж илгээснийг орой нь сүлжээнд гараад хүлээж авсан. Энэ нь 76500 төгрөгийг шилжүүлээрэй гэсэн утга бүхий мессэж байсан бөгөөд 7 сарын хүү болон төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн алдангийн хамт байсан гэж ойлгосон. Гэвч тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул 8 сарын 30-нд мөнгөтэй болоод хүү алдангийн хамт төлье гэдгээ илэрхийлж орой сүлжээнд гараад мессэж үлдээсэн. Мөн 8 сарын 31-ний өдөр дахин мессэж үлдээсэн. Гэвч хариу өгөөгүй бөгөөд 8 сард төлөлтөө хийж чадаагүй. Ингээд 9 сард барьцаат зээлийн төлөлтөө алданги, хүүтэй нь төлөөд аягануудаа авъя гээд манай ээж ярих үед аягануудыг зарсан. Тийм болохоор өр төлбөр дууссан залгах хэрэггүй гэсэн. Түүнээс хойш миний болон манай ээжийн дуудлагыг хүлээн авахгүй таслаад байх болсон.0 сард арга ядаж өөрийн ахыг 91000457 дугаараас нь яриулсан бөгөөд тухайн үед мөн л аягануудыг зарсан гэж хэлээд байна гээд утсаа тасалсан байдаг.

Би нэхэмжлэгчээс тухайн барьцааны зүйлийг авахаар удаа дараа хүсэл зоригоо илэрхийлж, очиж уулзахаар оролдож, холбоо барьж, тухайн хүнийг эзгүй эсвэл эмчилгээтэй байгаа болохоор ирээд холбоо бариад аягануудыг маань гаргаж өгнө гэж найдсаар 7 сараас хойш холбоо барин хүлээж ирсэн байхад 9 сард холбоо барихад аягануудыг зарсан гэсэн хариу хэлж байгаа нь нарийвчилсан зохицуулалт бүхий Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн6 дугаар зүйлийн6.5-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс, эсхүл гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш4 хоног байна гэж заасныг зөрчсөн үйлдэл мөн. Өөрөөр хэлбэл барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд мессэж үлдээх эсвэл миний ээжид хэлж болох байсан боловч ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, барьцаалуулагч нь барьцааны зүйлийг авах хүсэл зоригтой байсныг мэдсээр байж санаатайгаар тухайн эд зүйлсийг өөрийн өмчлөлийн зүйл болгох зорилгоор 7 сараас хойш 9 сар хүртэл 2 сарын хугацаанд холбоо бариагүй, холбоо барих болгонд өөр зүйл ярьж, биднийг хүлээлгэж байсан.

Дөрөв дүгээрт: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн6 дугаар зүйлийн6.7-д Зээлдэгч энэ хуулийн6.5-д заасан хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны зүйлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоно гэж заасныг зөрчсөн байна. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00028 тоот гэрээний9-д заасан Иргэний хуулийн заалтыг баримталсан ч гэсэн тухайн эд зүйлсийг зарж борлуулсан бол үлдэгдэл мөнгийг барьцаалуулагчид өгөх ёстой байсан. Хэрвээ зарж борлуулсан бол Иргэний хуульд заасан барьцааны зүйлийг худалдан борлуулах журмыг баримтлах ёстой байсан. Гэвч мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хуульд заасан эдгээр үүргээ биелүүлээгүй байгаа нь тухайн эд зүйлсийг зараагүй бөгөөд худлаа хэлж, өөрийн өмчлөлд авахаар биднийг залилах зорилготойгоор 7 сараас хойш өдийг хүртэл худлаа хэлж, зугтаж байна гэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчтай хийсэн 00028 тоот гэрээ нь гэрээний гол нөхцөлүүд болох барьцааны зүйлийн үнэ болон алданги, барьцааны эрх хэрэгжүүлэх журам зэргийг хуульд заасны дагуу тодорхойлоогүй хууль бус гэрээ байх тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцааны зүйл болох 5 ширхэг аягыггаас бүрэн бүтэн байдлаар нь гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ньтай 5 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьж, барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ барьцаат зээлийн гэрээ нь хуулийн дагуу хүчин төгөлдөр бус гэрээ гэж харж байгаа. Эхний шаардлага нь барьцааны гэрээ, зээлийн гэрээ хоёр тусдаа ойлголт байх ёстой. Зээлийн гэрээг заавал бичгээр хийх шаардлагагүй, хуульд шууд нэг тал нь өгсөн, нэг тал нь авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гэрээ байгуулагджээ гэж үзэх ёстой байдаг. 28 дугаартай гэрээг харахад зээлийн гэрээний агуулгыг хангачихаж байгаа юм. Харин барьцааны гэрээний агуулгыг хангахгүй байна. Жишээлбэл, 550000 төгрөг гэдэг нь зөвхөн зээлийн гэрээний үнийн дүн байгаа. Барьцааны гэрээний үнийн дүн нь барьцааны зүйлийг бодитойгоор үнэлсэн, хоёр тал тохиролцож байж үнэлж байх ёстой. Тэгэхээр энэ 550000 төгрөгийг би бодитой үнэлсэн үнэлгээ гэж харахгүй байгаа юм. Хэрвээ барьцаат зээлийн гэрээ гээд хоёр гэрээгээ хангаж байгаа тохиолдолд барьцааныхаа гэрээний агуулгаар оруулах ёстой. Зээлийн гэрээний агуулгыг ч оруулах ёстой. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн зорилт дээр мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга ашиг олох зорилгоор эрхлэх иргэний бүртгэл гэж байгаа. Тэгэхээр өөрөө бүртгүүлэхдээ аймгийн Засаг даргад бүртгүүлээд бүртгүүлснийхээ дараа гэрчилгээ аваад гэрчилгээгээ авсныхаа дараа хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан энэ үйл ажиллагааг эрхлэх эрхтэй субъект байсан. Татварын нэгдсэн системд холбогдсон хаардын машин хэвлэх төхөөрөмжтэй байх. Энэ байсан байж магадгүй. Энэ хуулийн 8.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаар сургалтад хамрагдсан байх үүрэгтэй. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх, мөн дээрээс нь шаардлагатай мэдээлэл авах боломжийг хангасан цахим бүртгэлтэй байх гэж байгаа юм. Цахим мэдээллийн санд холбогдсон байх гэдэг энэ шаардлага нь бүх гэрээг бүх барьцаанд авч байгаа зүйлээ зургийг нь дараад баталгаажуулаад оруулахыг хуулиар ингээд хуульчлуулсан субъект байсан. Тэгэхээр огт энэ шаардлагыг биелүүлээгүй байж энэ үйл ажиллагааг өөрөө эрхэлж байгаа нь хууль зөрччихсөн хүн. Энэ гэрээн дээр анз авахаар заасан байгаа. Энэ гэрээний гэрээний хувьд би зээлийн гэрээг нь үгүйсгээгүй. Энэ хуулийн8.4-т цахим хэлбэрээр гэрээ байгуулахыг зээлийн гэрээнд хавсаргана гэж байгаа юм. Барьцаалуулагч батлан даагч дээр бичгээр эсвэл цахим хэлбэрээр гэрээ байгуулж, зээлийн гэрээг хавсаргана. Тэгэхээр зээлийн гэрээнд хавсаргах буюу батлан даалтын эсвэл барьцааны гэрээ нь тусдаа байх ёстой. Тэгээд барьцааны болон батлан даалтын гэрээнд дараах үндэслэлүүдийг тусгана гээд заачихсан байгаа. Барьцаалуулагчийн болон батлан даагчийн хүлээсэн үүрэг нь барьцааны бүрэлдэхүүний үнэлгээ, гэрээ байгуулах тавигдах, барьцааны болон батлан даалтын гэрээ, бусад шаардагдах нөхцөл гэж байгаа юм. Хөдлөх хөрөнгийн талаар ярьж байгаа бол Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль гээд тусдаа хууль батлагдчихсан байгаа. 5 аягыг барьцаалж байгаа тохиолдолд тусгай субъект нь энэ хуулийг чанд мөрдөх ёстой байсан. Жишээ нь0.1-т барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэж байгаа юм. 6 зүйл байгаа юм. Энэ гэрээн дээр тусгагдсан нь ганц л зүйл байгаа. Тэгээд барьцаанаас хангагдах хэмжээ буюу тухайн зээлийн гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааг нь хэдээр тооцох вэ гэдгээ ч бичээгүй, зүгээр л 550000 төгрөг зээлийн гэрээний үүрэг гээд биччихсэн байгаа юм. Барьцааны зүйлийн тодорхойлолт нэг бүрийн болон төрлийн шинжээр тодорхойлогдох байдал гэж байгаа. Үүнийг маш дэлгэрэнгүй бичиж өгөх ёстой байдаг. Бичиж өгөөгүй. Өөрөө ч хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулдаггүй субъект байгаа учраас хүмүүсийн эрхийг зөрчсөн. Дараагийн зөрчсөн зүйл нь энэ 2 хууль дээр хоёуланд нь4 хоногт мэдэгдэх ёстой гэж заасан байдаг юм. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйл дээр барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдэл гэж байгаа. Тэрэн дээр мэдэгдлээ яаж хөрвүүлэх вэ гээд заавар нь байгаа. 49 дүгээр зүйл дээр нь барьцааныхаа шаардлагыг хангах хугацааг4 хоног гэж зааж өгсөн байдаг. Нөгөө хуульд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхлэгчийн мэдэгдэл хүргүүлэхийг4 хоног гээд заасан байгаа. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн6.5-д мэдэгдсэнээс хойш4 хоног гэж байгаа. Барьцааны зүйлийг борлуулах тухайт мэдэгдээгүй байгаа юм. Нөгөө тэмдэглэгдсэн дугаар нь холбогдох боломжгүй байвал зээлдүүлэгч үүрэг хүлээхгүй гэж байгаа. Энэ нь барьцааны гэрээнд байж болшгүй зохицуулалт. Яагаад гэвэл барьцааны зүйл өмч. Зээлийн гэрээг нь бид нар хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байгаа.гаас барьцаанд бариулсан 5 ширхэг аяга буюу 4 ширхэг мөнгөн аяга, ширхэг хулыг гаргуулъя гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: биийн 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн 00028 тоот барьцааны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус гэрээний барьцааны зүйл болох 5 ширхэг аяга гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2021 оноос Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа-г Дундговь аймгийн ******* сумын******* багт байрлах Анужин төвд явуулж байсан. Хүмүүс мөнгө зээлэх болохоороо өөрөө болон бусдаар яриулж, гуйлгаж зарим нь барьцаатай, зарим нь барьцаагүй, барьцаа нь хүсч буй зээлийн 50 хувьд ч хүрэхгүй байхад тийм хэмжээний мөнгө зээлэх гээд элдвээр оролдож, гуйдаг. Найз, нөхдөөр ч дамжуулж барьцаатай, барьцаагүй мөнгө зээлдэг. Гэтэл зээлсэн мөнгөө өгөх хугацаа нь болохоор өгдөггүй. Элдэв шалтаг тоочдог. Нэг сарын хугацаатай өгсөн мөнгөө авч чадалгүй өчнөөн удаад, барьцаалсан юмыг нь зарлаа шүү гэхээр, битгий зараач гэдэг байдлаас болоод хий дэмий хүмүүст мөнгө өгдөг, ашиг олдоггүй газар болж хувирсан. Улмаар барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгохтой холбоотой хууль тогтоомжууд хэрэгжиж эхэлсэн, мөн ямар ч ашиггүй ажиллах болсон тул өөрийн ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг 2023 оны1 дүгээр сард бүрэн зогсоож, тус сардаа Дундговь аймгийн ******* сумын******* багт байрлах Анужин төвд түрээсэлж байсан өрөөгөө түрээслэхээ больсон. Дээр дурдсанаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа нь үнэхээр төвөгтэй юм билээ. Үүний нэг жишээ нь гэх хүн байна. Ломбардны үйл ажиллагаа 2022 оны сүүлээс эрс багасгаж, юмаа барьцаалсан хүмүүс тооцоогоо хийх, гэрээгээ сунгах зэрэг ажилд л би очдог байсан. Бусдаар байнгын түрээсийн өрөөндөө суухаа больсон. 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр гэх хүн удаа дараа утсаар холбогдоод Өөр ломбардууд мөнгөгүй байна, зарим нь миний юмыг арай муу үнэлээд байна гээд надад 4 ширхэг мөнгөн аяга, хул барьцаалаад 600000 төгрөг авмаар байна, 600000 төгрөг л зээлчих гэж холбогдсон. Би тэр өдөр ажил дээр очиход шинэ цагийн, үйлдвэрийн хийцтэй 4 мөнгө аяга, хуучны маягийн боловч эвдрэл ихтэй нэг хултай гэх залуу уулзсан. Би хулыг барьцаалж, мөнгө гаргах боломжгүй. Харин 4 мөнгөн аягыг чинь 500000 төгрөгөөр л үнэлж авья, тэгэхгүй бол ийм шинэ цагийн, үйлдвэрийн аяга гадуур хэдээр зарагддагийг та мэднэ биз дээ гэж өөрт нь хэлсэн. Тэгэхэд надаас тэгвэл ядаж 50000 төгрөг нэмээд өгчих, мөнгөний яаралтай хэрэг байгаа юмаа, би сарын дараа гэхэд хүүтэй нь 550000 төгрөг өгөөд барьцааны зүйлээ авъя гэж хэлсэн. Итгээд нийт 4 мөнгөн аягыг нь 550000 төгрөгийн зээлийн барьцаанд авсан.

Тэр үед хулаа ав гэхэд танд байж байг, 4 аягатайгаа хамт авья гээд орхиод явсан. 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр миний Хаан банкны 5465138944 тоот дансанд 00028 отгонбилэг 96778011 гэсэн утгатай 70000 төгрөг орж ирсэн.

Мөн оны 7 дугаар сарын 7-ны өдөр дээрх дансанд******* 96778011 sungalt гэсэн утгатай 50000 төгрөг орж ирсэн.

Үүнээс өөр байдлаар тэрээр мөнгө төлөөгүй, утас руу нь залгахаар холбогдохгүй, зурвас бичихээр хариу бичихгүй алга болсон.

Ингээд би утас нь холбогдохгүй, хариу ч бичихгүй байгаа болохоор урьдын хүмүүс шиг л юмаа орхиод алга болж байгаа хүн байна гэж бодоод 2023 оны 9 дүгээр сарын8-ны өдөр Улаанбаатар хотод алт, мөнгөний ченж гэх хүнд өөрт мөн ийм байдлаар барьцаалаад үлдээсэн зүйлүүдийг зарж борлуулсан.

Түүний барьцаалсан мөнгөн аягууд нь шинэ цагийн, үйлдвэрийн буюу хаанаас ч худалдаж авч болох аяга учраас хэрэглэсэн ийм аягыг хүн худалдаж авдаггүй. Иймд бит зээлдүүлсэн мөнгөө гаргаж авахын тулд түүнийг 4 мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад, жинлээд зарсан юм.

Дээр дурдсан ийм л үйл явдал болсон. Би сар бүрийн хүүгээ тогтмол өгөөд байсан бол түүний юмыг зарахгүй, мөн надтай байнгын холбоотой байвал юмыг нь байлгаад л байх байсан. Ямар сайндаа эхний хүүг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авах ёстой байтал 6 дугаар сарын 7-ны өдөр түүнийг хүлээж байгаад л авсан юм. Гэтэл утас нь огт холбогдохгүй, таг чиг алга болчихсон ийм хүнийг би яах билээ.

Би мөнгөө гаргаад хүнд өгчихдөг, нөгөө хүн маань миний мөнгийг ашиглаж байж тохирсон хүүгээ төлөхгүй, үүргээ биелүүлэхгүй яваад байж болохгүй гэж бодож байна. Олон хүмүүсийн ийм байдлаас болж өнөөдөр би барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон юм.

Одоо тэрээр надаас 4 мөнгөн аяга, хулаа гаргуулж авна гэж байна. Би тэгвэл түүнд зээлсэн 550000 төгрөгөө яаж буцааж авах юм бэ, түүний хул нь надад одоо ч байгаа бөгөөд тэр хулыг угаасаа үнэлж, барьцаалаагүй тул надад байсаар л байгаа. Өдий болоход надтай нэг ч холбогдоогүй байж, ингээд шүүхэд хандсан байгаад нь гайхаж байна гэв.

4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 04 сарын 29-ний өдөр утсаар холбогдсон. Би ажил дээрээ очихгүй, барьцаанд юм авахаа больсон байсан. өөрөө залгаад үзээд өгөөч бусад газар хаалттай байна үнэлгээ нь бага байна гэж ярьсан. 4 мөнгөн аяга, нэг хул үзүүлсэн. Хулыг нь үнэлж авахгүй 4 мөнгөн аягыг ломбардны үнэлгээгээр үнэлээд авъя гээд 500000 төгрөг гэсэн чинь 600000 төгрөгийн хэрэг байна гэж хэлээд 550000 төгрөгөөр үнэлгээ хийж авсан. Манайх 80-90 хувьд нь хангалттай өгдөг. Үнэлгээгээ өндөр хийхийг боддог байсан. Үнэлгээг нь хангалттай хийсэн.ийн утас нь холбогддоггүй байсан. Мессеж бичихээр хариу ирдэггүй. Тийм үйлчлүүлэгчид юмаа хаядаг. Хойноосоо нэлээн яриулж байж хугацаа хэтрэлттэй хийдэг байсан. Алданги нэхсэн ч сунгалт хийгээгүй. Хоёр удаа сунгалт хийсэн. 5 удаа сунгалт хийх ёстой байсан. Хүн болгоны нөхцөл байдлыг би мэдэхгүй. Гэрээний дагуу ажлаа хийсэн гэж бодож байна. Хангалттай залгаж, хөөцөлдөж явсан гэж бодож байна. Мессеж явуулснаас хойш сарын дараа зарсан. Сунгалтаа хий гэж хэлээд байхад тэр хүн ухамсарлах ёстой. Хорин хэд хоног алга болсон. Намайг зарснаас хойш0 сарын сүүлээр ээж нь гэж хүн холбогдсон. Өнөөдрийг хүртэл нэг ч холбогдоогүй байгаа. Ажлаа цэгцлээд үйл ажиллагаагаа зогсоож байсан учраас 09 сарын8-ны өдөр урт цагааны ченжид борлуулсан. 4 мөнгөн аягыг хуулаад зарахад 500 гаран мянган төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хулыг баримтан дээр тусгаж үйлдсэн. Ав гэж хэлэхэд бөөнд нь авъя гэж хэлсэн. Энэ хулыг барьцаанд авч үлдээгүй. Манайх хул тагш авдаггүй. Металлыг л үнэлж авдаг. Манайх улсын бүртгэлтэй зөвшөөрөгдсөн компани байгаа гэв.

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /1-3-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, мессэж бичсэн баримт /хэргийн 5-р хуудас/, 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00028 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 6-р хуудас/,ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 7-9-р хуудас/, 0473 дугаартайээс олгосон итгэмжлэл /хэргийн0-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн1-12-р хуудас/, 0054 дугаартайээсд олгосон итгэмжлэл /хэргийн 77-р хуудас/, Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын7-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолт /хэргийн52-р хуудас/,

Хариуцагч талаас тайлбар /хэргийн 22-23-р хуудас/, 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00028 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 24-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 25-р хуудас/, мессэж бичсэн баримт /хэргийн 28-р хуудас/, хариу тайлбар /хэргийн 42-43-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 44-р хуудас/, 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 00048 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 45-р хуудас/, хариу тайлбар /хэргийн 53-54-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 55-р хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 86-87-р хуудас/, Скайтел ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4/2 дугаартай албан бичиг, хавсралт /хэргийн04-126-р хуудас/,

 

Хэргийн оролцогч нарын хүсэлтээр шүүхийн журмаар, Скайтел ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын9-ний өдрийн 24/1683, 24/1684 дугаартай албан бичгүүд, хавсралт /хэргийн 56-74-р хуудас/, Мобиком корпораци ХХК-ийн 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4/1211, 4/1212 дугаартай албан бичгүүд, хавсралт /хэргийн 75-76-р хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 91-92-р хуудас/, гэрч мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн27-130-р хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл, мессэж /хэргийн45-148-р хуудас/ баримтуудыг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ньд холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний зүйл болох 5 ширхэг аягыг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1.Талууд 4 ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг хулыг барьцаалан 550000 төгрөгийн зээлийг 2023 оны 4 сарын 29-ний өдөр сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй олгосон, зээлийн гэрээний хугацаа дуусахад 2023 оны 6 сарын 7, 2023 оны 7 сарын 7-ны өдрүүдэд тус тус зээлийн гэрээг сунгаж, гэрээнд заасны дагуу зээлийн хүүг төлсөн үйл баримтад маргаагүй байна.

2.Нэхэмжлэгч тал: 2023 оны 4 сарын 29-ний өдрийн 00028 дугаартай барьцаат зээлийн гэрээг хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй, барьцаа хөрөнгийн үнэ, барьцаа хөрөнгөөр хангуулах үнийн дүнг тохиролцоогүй тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд 00028 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцаа хөрөнгө 4 ширхэг мөнгөн аяга, ширхэг хулыг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

3.Хариуцагч тал: Нэхэмжлэгч нь 2023 оны 4 сарын 29-нд шинэ цагийн мөнгөн аягыг барьцаалан 550000 төгрөгийн зээл авсан. ширхэг хулыг барьцаанд аваагүй.******* өөрөө бөөнд нь үлдээчихье гээд орхиод явсан. Зээл олгосноос хойш барьцаа хөрөнгийг борлуулж үндсэн зээлийн мөнгийг гаргаж авах хүртэл бараг 5 сарын хугацаанд нэхэмжлэгч нь 2 удаа л сунгалт хийсэн. Гэрээнд заасны дагуу зээлээ төлөөгүй, сунгалт хийгээгүй тул барьцаа хөрөнгийг худалдсан. Мөнгөн аяганууд нь биетээр байхгүй, ширхэг хул нь байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа үндэслэж байна.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн 2023 оны 4 сарын 29-ний өдөр 00028 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан, гэрээнд заасны дагуу зээлдүүлэгч буюу хариуцагч нь зээлдэгчт зээлийг олгосон байгаа тул 00028 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй, 2 удаа зээлийн хүү төлөхдөө гэрээнд заасан хугацаа хэтрүүлж төлсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байна. Иймд зээлдүүлэгч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бий болсон байна. Харин зээлдүүлэгч нь барьцааны эрхээ хэрэгжүүлж барьцаа хөрөнгийг худалдан борлуулахдаа зээлдэгчт хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй байна. 00028 дугаартай зээлийн гэрээний9-рт Иргэний хуулийн 286.3-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд зээл олгогч нь зээлдэгчид мэдэгдлийг нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш0 хоногийн дотор зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгохыг зээлдэгч хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг үйлдэв гэж заасан байна. Иргэний хуульд 286 дугаар зүйлийн 286.3 гэх зүйл заалт байхгүй боловч гэрээний энэхүү заалтад талууд, зээл олгогч нь зээлдэгчид ямар нэгэн мэдэгдлийг бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш0 хоногийн дотор зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг худалдахаар тохиролцжээ.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ. 48 дугаар зүйлийн 48.1.Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

48.1.1.барьцааны гэрээний талаарх мэдээлэл;

48.1.2.барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл;

48.1.3.барьцаалуулагчаас барьцааны шаардлагыг хангах талаар авч болох арга хэмжээ;

48.1.4.уг арга хэмжээг авах эцсийн боломжит хугацаа.

49 дүгээр зүйлийн 49.1.Барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс хойш4 хоног байна гэж тус тус заажээ.

Хуульд заасан журмын дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид барьцаа хөрөнгийг худалдан борлуулах болсон тухай бичгээр мэдэгдэх бөгөөд талууд ийнхүү мэдэгдсэн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хуульд зааснаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, барьцааны эрхээ хэрэгжүүлэх болсон талаар зээлдүүлэгч нь зээлдэгчт мэдэгдээгүй байна гэж үзлээ. Хариуцагч нь хуульд заасан журмыг зөрчиж барьцааны эрхээ хэрэгжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй гэж маргаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна. Талуудын харилцан тохиролцож байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-нд Мөнгөн аяга 4 ш, хулш, нийт 5ш гэж барьцаа хөрөнгийг тодорхойлж бичсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ...гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, барьцааны зүйл болох 5 ширхэг аягыггаас бүрэн бүтэн байдлаар нь гаргуулж өгнө үү гэжээ. Эндээс харахад нэхэмжлэлийн шаардлага болох барьцааны эд хөрөнгийг гэрээнд заасан тоо ширхэгээр нэхэмжлэлд бичсэн нь буруу биш байна. Гэрч барьцаа эд хөрөнгийн талаар шинэ цагийн 3 том мөнгөн аяга байсан. Хамгийн том аяга нь дотроо өлзий хээтэй, хамгийн бага нь цулгай аяга байсан. Дундахыг нь санахгүй байна. Хамгийн жижиг аяга бол дээр үеийн бор тагштай, тагш нь судалтай, тагшны доод тал нь эмтэрсэн, доод тал нь хээтэй, хадаас нь суларсан, дээр үеийн аяга байсан. Хул нь дунд гарын, ёроолдоо ханз бичигтэй, хагарч хэмхрээгүй, үндсэн хул байсан гэж мэдүүлсэн байна. Хариуцагч нь 4 мөнгөн аяга нь шинэ цагийн мөнгөн аяга байсан гэж тайлбар гаргасан байна. Талууд барьцаанд бариулсан эд хөрөнгийн шинж байдлын талаар маргаж байх тул гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжилсэн эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчгаас шинэ цагийн, том мөнгөн аяга 3 ширхэг, судалтай бор доод тал нь эмтэрсэн тагштай дээр үеийн мөнгөн аяга ширхэг, дунд гарын үндсэн хул ширхэгийг гаргуулан нэхэмжлэгчт олгох нь зүйтэй байна.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчт олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1,15 дугаар зүйлийн15.1,15.2.2,16,18 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1-д зааснаар хариуцагчгаас мөнгөн аяга 4 ширхэг, хул ширхэгийг гаргуулан нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00028 дугаар барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчгаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн20 дугаар зүйлийн20.2-т зааснаар  зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш4 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ