| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00109/И |
| Дугаар | 139/ШШ2024/00214 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 139/ШШ2024/00214
| 2024 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 139/ШШ2024/00214 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн******* сумын******* дугаар баг,******* дүгээр байранд байрлах,********************* //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн******* сумын дугаар баг, гэх газар оршин суух, овогт /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:,174,000 төгрөг гаргуулах шаардлагыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
/Хариуцагч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно. /
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан,174,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.... нь **************-ийн ломбарднаас 2,170,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хүүд 1,600,000 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 2,170,000 төгрөг, зээлийн хүү 1,004,000 төгрөг, нийт,174,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч захирал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
2.Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч талаас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ /хэргийн 2-р хуудас/,******* регистерийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн-р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч********************* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү нийт,174,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй.
Талуудын байгуулсан гэрээний үйлчлэл Иргэний хуулийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх хугацаанд хамаарч байх тул хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн*******2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн*******7 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.
Хариуцагч 2024 оны 04 сарын 19 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2024 оны 05 сарын 03 өдрийн дотор, хариу тайлбар, нотлох баримтг ирүүлэх үүрэгтэй болохыг тус шүүхээс мэдэгдсэн боловч хариуцагч тал хариу тайлбар нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 12 сарын0 өдөр хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2,170,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч тал зээлийн төлбөрт 1,600,000 төгрөг төлсөн гэж дүгнэлээ.
Талууд зндсэн зээлийн эргэн төлөлтийн хугацааны талаар гэрээнд тусгаж тохиролцоогүй байх тул хугацааны эцэст буюу 2021 оны 12 сарын0 өдөр зээл төлөх сүүлийн хугацаа гэж дүгнэв.
Хариуцагч тал зээлийн хүүд 2,604,000 төлөх үүрэгтэйгээс 1,600,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байх тул хүүгийн зөрүү 1,004,000 төгрөг, үндсэн зээл 2,170,000 төгрөг, нийт,174,000 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
4.Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч нь албадан ирүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулахаар хүсэлт гаргах этгээд биш бөгөөд албадан ирүүлэхэд гарсан зардлыг шилжүүлэх дансны эзэмшигч нь тодорхойгүй байх тул 50,000 төгрөгийг зардлыг хариуцагч талаас гаргуулах үндэслэлгүй болно.
4.Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,734 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчгаас 65,734 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч шүүх хуралдааны товийг хуульд заасан арга хэрэгслэлээр боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д заасныг баримтлан хариуцагчгаас зээл, зээлийн хүү нийт,174,00 /гурван сая нэг зуун далан дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*********************-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д зааснаар нэхэмжлэгч*********************-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,734 /жаран таван мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 65,734 /жаран таван мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба талууд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ