Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 134

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2017/0137/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                        Д.М

Улсын яллагч                                       Я.С

Хохирогч                                                   Э.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        П.А                    

Шүүгдэгч                                               Б.О нарыг оролцуулан

    

          Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь                                           хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзад овогт Баярсайханы Од холбогдох 1739001670032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгай хороонд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймаг дахь сумдын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж  байсан  Халзад овогт Бны О

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 4-ны өдрөөс 5-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгай хороонд байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.Нийг зодож биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгайн хороонд байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.Нийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 Хохирогч Э.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 22 цаг өнгөрөөгөөд Б.О орж ирээд хоолоо идээд хамт ууцгаасан тэгээд цаашаа юу болсныг нь мэдэхгүй байна уусан архиндаа согтчихсон байсан. Тэгээд шөнийн 03 цагт мэдээ ороход сэргэхэд О байхгүй байсан. Хамаг хувцсыг маань урчихсан байсан. Байшингийн маань шалан дээгүүр баахан ус асгачихсан байсан бие маань хөндүүр хөдөлж болохгүй байсан. Тэгэхээр нь эгч Буян-Арвижих руу залгаад О намайг зодсон байна гэж хэлсэн. Тэгээд 1 дүгээр ангийн охиноосоо юу болсон талаар асуухад аав таныг зөндөө зодоод дээрээс чинь ус асгаад хутга барьсан гэж хэлсэн. ... О урьд өмнө энэ зодохоос 2 хоногийн өмнө согтуу орж ирээд намайг муухай харлаа гэх шалтгаанаар зодсон. Тэгээд өмнө нь бол ер нь зоддог байсан согтуу ирээд агсам тавихад нь хоёр хүүхэд маань маш их айдаг. О нь 7 хоногт 2-3 удаа архи уудаг архи уухаараа агсам тавьж гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж хэл амаар доромжилдог гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 20-21 хуудас/

Гэрч Э.Буян-Арвижихийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны10 дугаар сарын 04-ний шөнө 02 цаг өнгөрч байхад миний утас руу манай эмэгтэй дүү Э.Н залгаад О намайг зодчихлоо гээд уйлаад байсан тэгэхээр нь юу болсон талаар нь тодруулах гээд охинтой нь яръя гээд 1-р ангийн сурагч Мөнгөнтуултай ярихад аав ээжийг зодоод орон дээрээс татаж унагаагаад үсдээд дээрээс нь ус асгаад байсан гэж надад хэлсэн тэгэхээр нь би хамт байсан хүмүүс нь байна уу гэж асуухад аав хөөгөөд явуулчихсан гээд аав өөрөө бие засаад ирье гэж гараад алга болчихлоо гэж хэлсэн ээж ярьж чадахгүй уйлаад байна гэж надад хэлсэн тэгэхээр нь Хэнтий аймгийн Цагдаагийн газар руу яриад Биндэр сумын цагдаа руу дуулага өгсөн гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 24-25 хуудас/

Гэрч Т.Мөнх-Уяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... О, Н хоёр хоорондоо маргалдаж муудалцаад эхэлсэн тэгээд О уурандаа Түвшинжаргал, Энхээ, Саранчимэг бид дөрвийг гэрээсээ хөөж гаргаад зайл гэж хөөсөн гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 29 хуудас/

Гэрч С.Одонтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнө О, Н хоёр хоорондоо маргалдаж муудалцаж дахин салж сарнихаар болоод Н нь Улаанбаатар хотруу явсан гэж байсан. О Нийг зодож цохисон юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 32 хуудас/

Гэрч Т.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: ... О нь охиныг маань архи уусан үедээ байнга зодож тарчилгадаг сэтгэл санааны дарамт учруулдаг болохоор надад гомдолтой байна гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 35 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №2017.105 дугаартай дүгнэлт /хх-ийн 58 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Огийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.Нийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Нийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Халзад овогт Бы Ог гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Мөнгөшагайд оногдуулсан  торгуулийн ялыг төлөх хугацааг 1 жилийн хугацаагаар буюу 1 сард 100.000 төгрөг төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Д.ГАНЗОРИГ