| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2024/00155/И |
| Дугаар | 139/ШШ2024/00233 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 139/ШШ2024/00233
| 2024 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 139/ШШ2024/00233 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* овогт************** /РД:/-ыг өрөгч, угсрагч гагнуурчинаар 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 01 сарын 29 өдөр хүртэл Барилгын 6 дугаар трестэд, 1991 оны 01 сарын 29 өдрөөс 1992 оны 04 сарын 25 өдөр хүртэл Өлзий пүүсэд, 1992 оны 04 сарын 25 өдрөөс 1994 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэл Мандалговь ХК-д ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /1994 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдал/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ*******