Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2024/00236

 

 

 

 

 

2024 оны 06 сарын өдөр

Дугаар9/ШШ2024/00236

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн******* сумын******* дугаар баг,********************* дугаар байрны******* тоотод оршин суух******* овогт******* //-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн******* сумын******* дугаар баг,**************, дугаар байрны тоотод оршин суух, овогт //-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 113,104,400 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагч

Хариуцагчийн өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нь хариуцагч  холбогдуулан 113,104,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1. ... 2023 оны******* сарын эхээр манай ажил дээр ирээд та Солонгос улсаас утас захиалж авдаг юм чинь би танд хямдхан утас авчирч өгье гээд надад хямдхан үнэ санал болгоод байсан юм. Тэгээд би эхлээд туршиж үзээд захиалаад 3-4 сая төгрөгөнд хэдхэн утас захиалж үзсэн чинь******* хоног дотор утаснуудаа авчраад өгчихсөн. Тэр утаснууд нь дажгүй чанартай, арай хямдхан, яг хэлсэн хугацаандаа ирсэн болохоор нь би нэмж утас захиалъя гэж ярилцаад 2023 оны******* сарын 14-ний өдөр 22 ширхэг утсыг 25,725,000 төгрөгөөр, 2023 оны******* сарын 16-ны өдөр 27 ширхэг утсыг 38,720,000 төгрөгөөр, 2023 оны******* сарын 18-ны өдөр 28 ширхэг утсыг 37,810,000 төгрөгөөр, 2023 оны******* сарын 20-ны өдөр 9 ширхэг утсыг 18,220,000 төгрөгөөр,ийн Хаан банкны 5109075751 данс руу тус тус шилжүүлж захиалсан.******* сарын 14-ний өдөр захиалсан 22 ширхэг утаснаас 9 ширхэг утсыг буюу 11,620,000 төгрөгийн утсыг нь аваагүй, сүүлийн 3 захиалгын утсыг огт аваагүй.тэй утсаа хүлээж авч чадаагүй учраас ярилцаж тохиролцоод нотариатч дээр баталгаа гаргуулж авсан. Тухай бүрд нь утсаа захиалахдаа хадгаламж барьцаалсан зээлүүд авч өгч байсан.*******7 ширхэг утасныг хугацаандаа нийлүүлээгүйгээс үүссэн алдагдал 15,400,000 төгрөг, 2023 оны******* сарын 14-ний өдөр Хаан банкнаас хадгаламж барьцаалсан зээл авсан түүний хүү нь 2,183,424 төгрөг,******* сарын 16-ны өдөр Төрийн банкнаас хадгаламж барьцаалсан зээл авсны хүү болох 2,970,976 төгрөг, нийтдээ 126,924,400 төгрөг болсноос 2023 оны 12 сарын 8-ны өдөр 800,000 төгрөгийг, 2024 оны 3 сарын 4-ний өдөр*******,000,000 төгрөгийг, миний данс болох 5306906353, 5450599966 дансанд тус тус шилжүүлж 119,124,400 төгрөгийгээс нэхэмжилсэн. Энэ хүн надад дундын зуучлагч гэж хэлээгүй. Манай эгч Солонгос улсад ажилладаг. Тэгээд би Дархан-Уул аймаг руу утас нийлүүлдэг гэж надад хэлж миний итгэлийг авсан... гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ хүнд маш их хэмжээний мөнгө шилжүүлж байсан болохоор энэ хүнээс анхнаасаа асуусан. Солонгос улсаас утас явуулж байгаа хүн чамтай ямар хамааралтай вэ гэхэд миний ээжийн дүү гэж надад хариулсан. Утас ирэхгүй нэлээн удсаны эцэст нөхөртэйгөөийн хадмынд очиж хадам, аав ээжтэй нь уулзсан. Хадам ээж, аав ээжтэй нь уулзахад хадам аав, ээж нь хүртэл манай бэрийн хамаатан, хамаатных нь эгч л ажилладаг юм гэж хэлсэн. Сүүлд тойргийн нотариатч дээр очоод баталгаа хийлгэхэд нотариатч бас асуусан. Солонгос улсаас утас явуулж байгаа хүн чинь ямар учиртай вэ, баталгаа гаргаж өгөх гэж байна гэхэд бас л манай хамаатны эгч гэдэг үгийг хэлсээр байсан. Шүүхийн танхимд орж ирээд л энэ хүн ийм юм ярьж байна. Бусдаар дандаа манай хамаатны эгч л гэж надад тайлбарлаж ирсэн. Би хэрвээ хамаатных нь эгч биш гэж мэдсэн бол хүнд*******0 хэдэн сая төгрөгийн их хэмжээний мөнгийг шилжүүлэхгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дарааээс надад 6,000,000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 113,104,400 төгрөг гаргуулахаар бууруулж байна. гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2023 оны 08 сарын 01-ний өдөр нөхөр хамт Солонгос улсад аяллын виз мэдүүлээд явсан. Тухайн үед Дархан-Уул аймагт утас нийлүүлдэг дүү маань Солонгос улсад магистраар суралцдаг. Тэр дүүтэйгээ холбогдоод сарын хугацаанд ажил хийх хугацаагаар ирсэн ажил олоод өгөөч гэхэд энэ гэдэг хүнтэй холбож өгсөн. Тэгээд гэдэг хүнтэй холбож өгөөд бид хоёрыг Солонгос улсад 54 хоног ажиллахад байнгын холбоотой байсан. Солонгос улсаас ирэхдээ 20 гаран сая төгрөгийнхөө цалинг бас тэр хүний дансаар шилжүүлж авсан. Ирээд байж байтал******* сарын эхээр надтай холбогдоод эгч нь Солонгос улсаас хөдөө орон нутаг руу гар утас шууд нийлүүлдэг. Эгчдээ Дундговь аймагт гар утас нийлүүлдэг газартай холбогдоод захиалга аваад өгөөч гэсэн саналыг тавьсан. Тэгээд Калл центр болон гар утас зардаг газруудтай очиж уулзаж үзсэн. Энэ хүний хэлж байгаагаар олон дахин очиж уулзаагүй. Очоод үнийн саналаа танилцуулсан. Үнэ нь хямд байна яагаад хямд байгаа юм бэ гэдгийг асуусан. Солонгос улсад суралцдаг дүү мааньтэй хамтраад Дарханд утас зардаг бөөний төвүүдэд утас нийлүүлж байсан юм байна лээ. Тэр талаар бас хэлсэн. Гэхдээ яг үнэндээ манай эгч байгаа юм гэж хэлээгүй. Хамгийн анх шуудтэй би холбоод өгчихье гэж бодож байсан боловч дунд нь зуучлалын саналыг надад тавьсан болохоор тэрийг хэлээгүй.******* сарын 9-ний өдөр 6,000,000 төгрөгийн утас захиалсан. Тэр утаснууд 4-5 хоногт Монголд ирсэн гээд холбогдоод би өөрөө хотоос очиж авсан. Ирсэн утаснууд нь дажгүй чанартай байсан. Тэгээд би гэдэг хүнд өөрөө хүлээлгэж өгсөн. Тэгэхэд Дундговьд зөвхөн надад гар утсыг нийлүүлчих, гэсэн хүсэлтийг нь гэдэг хүнд холбогдоод хэлсэн.******* сарын 14-ний өдрөөс хоёр хоногийн зайтай захиалгууд хийгдсэн.******* сарын 20-д гаргаад байж байсан чинь надтай холбогдоод гар утас Монголын хил дээр буусан, авах гээд хүлээж байна, Монголд Гаалийг нь хөөцөлдөж өгдөг хүн байдаг, одоо чам руу холбогдоно гээд нэг дугаар өгсөн. Тэр дугаараас Гаалиас их хэмжээний утас ирчихсэн учраас боломжгүй болчхоод байна, чи нутаг буцчих, би чиний утаснуудыг чинь эргээд орон нутаг руу чинь явуулчихъя гэсэн утгатай юм ирсэн. Хоног нь ингээд хойшлоод байсан. Тэгээд эгч утаснууд чинь ирэхгүй байна, мөнгөө буцаагаад авъя гэсэн хүсэлтийг хэлсэн. Тэгээд түүнийг гэдэг хүнд хэлэхэд, өө болж байна, нэг бол мөнгийг чинь шийдээд өгчихье гэсэн утгатай юм ярьсан. Тэгээд л хугацаа нь хойшилж явсаар байгаад 11 сард нотариатад баталгаа хийлгэх хүсэлтийг тавьсан.тэй холбогдож хэлэхэд хийгээд өгчих эгчийн дүү би мөнгийг нь шийдээд өгчихнө, нэг бол утсыг чинь гаргаад өгчихнө, ямар ч асуудалгүй гэсэн утгатай юмыг бас л хэлж байсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: бид нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Би нарын хооронд зуучилсан. Баталгаа гаргаж өгөхдөө нэг утсанд 200,000 төгрөгийн алданги төлөхөөр бичсэн. Гэхдээ алданги болон зээлийн хүүг зөвшөөрөхгүй байна. Мөн би зуучлагч учраас нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хэргийн 4-р хуудас/, Хаан банкны 18,200,000 төгрөгийн, 27,220,000 төгрөгийн, 37,810,000 төгрөгийн шилжүүлгийн баримтууд /хэргийн 5-7-р хуудас/,гийн Хаан банкны 2023 оны******* сарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 8-9-р хуудас/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн*******-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 11-р хуудас/,

хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 17-18-р хуудас/,ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 19-27, 48-50-р хуудас/, Дундговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 20 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 57-59-р хуудас /зэрэг баримтуудыг ирүүлжээ.

4. Шүүхийн журмаар Дундговь аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 05 сарын 01 өдрийн 40/1983 дугаартай лавлагаа, мөрдөгчийн санал, 232200231 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоолын, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийн,ээс Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийн, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн, талаархи лавлагааны хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна. /хэргийн 33-45-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь :

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч тал гар утас худалдах, худалдан авах гэрээний үүрэг, алдагдал, гэрээ биелээгүйн улмаас учирсан хохирол нийт 119,124,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 113,104,400 төгрөг болгож бууруулсан.

3. Хариуцагч тал зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, Солонгос улсад байгаа гэх иргэнтэй гар утас нийлүүлэх гэрээнд зуучилсан тул уг төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч, хариуцагчийн Төрийн банк, Хаан банкны данс уруу 2023 оны******* сарын 14-өөс 20 өдрүүдэд нийт 121,950,000 төгрөгийг гар утасны үнэд зориулан шилжүүлсэн. /хэргийн 4-7-р хуудас/

-162,292,000 төгрөгийг бусдад залилуулсан гэх гомдлоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. /хэргийн 33, 35-р хуудас/

-гомдлоор  холбогдуулан нээсэн хэрэг бүртгэлтийн 242200007 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан. /хэргийн 33-р хуудас, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар/

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч тал доголдолгүй, зөрчилгүй гар утас Солонгос улсаас бэлтгэн нийлүүлэх, шилжүүлэх, худалдан авагч тал гар утасны үнийг төлөх, гар утсыг хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

Худалдан авагч тал захиалсан 86 ширхэг гар утасны үнэ болох 121,950,000 төгрөгийг шилжүүлсэн боловч худалдагч тал 9 ширхэг гар утсыг худалдан авагч талд шилжүүлж,*******7 ширхэг гар утсыг нийлүүлээгүй буюу гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, цаашид биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан талуудын тайлбараар*******7 ширхэг гар утасны үнэ 92,550,000 төгрөгийн гэрээний үүргийн үлдэгдэл байгаа болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал гар утас захиалах зорилгоор Хаан банк, Төрийн банкнаас нийт 62,500,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн хүү нийт 5,154,400 төгрөгийг гэрээ биелээгүйн улмаас өөрт учирсан хохирол гэж тодорхойлон нэхэмжилж байна.

Мөн хариуцагч талын 2023 оны 11 сарын 08-ны өдөр гаргасан баталгааг үндэслэн 15,400,000 төгрөгийг гэрээ биелээгүйн улмаас учирсан алдагдал гэх үндэслэлээр нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч тал 62,500,000 төгрөгийн зээлийн хүүд 5,154,400 төгрөг /хохирол/ төлсөн болохоо баримтаар нотлоогүй /хэрэгт нотлох баримт ирүүлээгүй/.

Хариуцагч тал 12,800,000 төгрөгийн алданги төлөхөөр баталгаа гаргасан болохоо зөвшөөрсөн боловч шүүх хуралдааны явцад алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч тал 15,400,000 төгрөгийг гэрээ биелсэн /захиалсан гар утас хугацаандаа нийлүүлэгдсэн/ тохиолдолд олох ёстой байсан орлого буюу алдагдал гэж тодорхойлон нэхэмжилж байгаа боловч 15,400,000 төгрөгийн орлого олох боломжтой байсныг нотолсон баримтаа хэрэгт ирүүлээгүй байна.

Мөн талуудын хооронд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар алданги тооцох тухай бичгийн гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт бичгийн гэрээ авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд төлөх хохирол 5,154,400 төгрөг, алдагдал 15,400,000 төгрөг нийт 20,554,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, гэрээний зүйлийн үнэд шилжүүлсэн 92,550,000 төгрөгийг хариуцагчаас буцааж гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч тал БНСУ-д байгаа иргэнгийн хүсэлтийн дагуу гар утас худалдах, худалдан авах /бэлтгэн нийлүүлэх/ гэрээнд зуучлагч гэж өөрийгөө тодорхойлж байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлагч нь зуучлуулагчийг өөрт олгосон эрхийн дагуу хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээхээр зохицуулагдсан.

Хариуцагч тал нэхэмжлэгчг БНСУ-д байдаг гэх иргэнтэй хэлцэлд холбож өгсөн /зуучилсан/ баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөнгаас өөрт нь шилжүүлсэн мөнгийг зуучлуулагч гэх этгээдэд шилжүүлээгүй,гийн даалгавраар, нарт утасны үнийг шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Хариуцагч талын хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хүсэлт үндэслэлгүй байна.

Зохигчдын хоорондын маргаантай харилцаа хэргийг хянан шийдвэрлэх /иргэний журмаар/ үед эрүүгийн журмаар шалгагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.

162,292,000 төгрөгийг бусдад залилуулсан гэх гомдлоор Дундговь аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй. Өөрөөр хэлбэл зохигчдын хоорондын маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгаагүй тохиолдолд зохигч аль нэг талын бусад этгээдтэй үүсгэсэн харилцааны маргаантай асуудлыг эрүүгийн журмаар шалгах нь энэ хэрэгт хамааралгүй.

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******53,572 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 620,669 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагчээс 92,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /20,554,400 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******53,572 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 620,669 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд талууд шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ