Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/02583

 

 

 

 

 

 

 

 

2024 06 27

181/ШШ2024/02583

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:.....тоотод байрлах, ТФ ББСБ ХХК /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.... тоотод оршин суух, Ө.О  /регистрийн дугаар: ..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 911.205 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ө.О манай Тус зээлийн аппликейшн дах үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 211218-14784 зээлийн дугаартай 430.000 төгөргийг онлайн зээлийн гэрээ байгуулан, сарын 8.1 хувь хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч Ө.О нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 470 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Ө.О нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 421.719 төгрөг, үндсэн зээлийн хүү 394.804 төгрөг нэмэгдүүлсэн хүү 94.682 төгрөг төлөхөөр байна.

Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 911.205 төгрөгийг зээлдэгч Ө.О аас гаргуулж ТФ ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.О миний бие нэхэмжилсэн 911.205 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТФ ББСБ ХХК нь Ө.О т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 911.205 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 911.205 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн явдал Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.ТФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ө.О т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 911.205 /есөн зуун арван нэгэн мянга хоёр зуун таван / төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.419 төгрөгийн тавин хувь болох 13.209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13.209 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 13.209 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ