| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02573/И |
| Дугаар | 181/ШШ2024/02589 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/02589
| 2024 06 27 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:................тоотод байрлах, Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага:Х.С г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Х ББСБ ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохХ.С г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Х ББСБ ХХК нь иргэнХ.С тэй 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр С-21/152 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 402.922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/05073 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагчХ.С гийн оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ,Х.С гийн иргэний үнэмлэхний хуулбар, зээл хүсэгчийн анкет, Хур системийн лавлагаа маягт, Зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/05073 тоот шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 2-19
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х ББСБ ХХК ньХ.С г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас Х ББСБ ХХК, нөгөө талаасХ.С нар харилцан тохиролцож 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээндХ.С гийн оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар гудамж, 315 тоот, зээл хүссэн анкетад өөрийн оршин суугаа хаягийг мөн Баянзүрх .....тоот гэж тусгажээ. Харин түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Хур систем дэх хаягийн бүртгэлээр .......баг, Яргуйт, овоот.. дугаар гудамж,.... тоот гэж тусгасан байна.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2024/05073 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 7 дугаар гудамж, 315 тоот хаяг алдаатай, тус хороонд ийм хаяг байдаггүй болох нь тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
5.ШүүхээсХ.С гийн иргэний үнэмлэх дэх Орхон аймаг, ......тоот хаягийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сүхээ өөрөө гэж мэдэгдэх хуудсыг гардан авсан байх боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохХ.С г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар Х.С /Регистрийн дугаар: .../-г эрэн сурвалжилсугай.
2.Х.С /бүртгэлтэй хаяг: .... тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О., Ж.Ж. утас: 9., ./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ