Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2017/0139/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                             Д.М

Улсын яллагч                                         Я.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.О                      

Шүүгдэгч                                                Н.А нарыг оролцуулан

    

          Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх                                           хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чүлтэн овогт Нямдэлэгийн Ад холбогдох 1739001660037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахигаанчин мэргэжилтэй, Улаанбаатар хот Төмөр зам, эрчим хүч ус хангамжын 1 дүгээр ангид гагнуурчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо хувьсгалчдын Г-12 дугаар гудамж 162-Б оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1998 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн сумдын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 1998 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 06 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэх ял авч байсан гэх, Чүлтэн овогт Нямдэлэгийн А /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн 3 дугаар баг “Саран хотхон” байрны 4 дүгээр давхарт 30 тоотын гадна иргэн Д.Жыг зодож хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн 3 дугаар баг “Саран хотхон” байрны 4 дүгээр давхарт 30 тоотын гадна иргэн Д.Жыг зодож хөнгөн гэмтэл санаатай  учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Жын мөрдөн байцаалтанд өгсөн: ...“...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар баг Саран хотхон гэх байрны 30 тоотод Эхбаригч гэх айлд орж цай ууж хоол идээд тэднийхээс гадагшаа гарахад хаалганы гадна талд Эхбаригчийн хүргэн Атэй таарсан. Тухайн үед А архи уусан халамцуу байсан. Тэгтэл А чи муу давраад байгаарай гэж хэлээд миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон би цохиулаад унаад босож ирээд түүний хажуугаар гарах гэтэл намайг алгадаад хоолой шахахаар нь би унасан. Тухайн үед миний гар утас газар унахад А аваад гар утас аваад толгойн тус газар 2 удаа цохиж дараа нь хамаран тус газар 2 удаа цохисон ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13 хуудас/

Шүүхийн шилжилгээний албаны шинжээч эмчийн №2017.284 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 19 хуудас/

Сэжигтэн Н.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...“.... Би Улаанбаатар хотоос 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт ирсэн. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Их бага уул гэх газар  байх төрсөн эгчийн хүүхэд болох Болортунгалагийн хуриманд 2017 оны 10 дугаар сарын 07-ны цаггийн үед очсон. Тэгээд хуриманд ороод тэнд би багацаагаар хундагаар 20-иод удаа, дунд зэргийн мөнгөн аягаар 10 гаран удаа архи уусан. Тэгээд би хуриман дээрээс үдээс хойш 16 цагийн орчимд л Хэнтий аймаг руу машинтай гарсан байх. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Уусан архиндаа согтож ухаан балартсан байсан. Нэг сэргэхэд би хадам аавындаа унтаж байсан. Намайг цагдаа ирээд аваад авч гарсныг бүүр түүрхэн санаж байна. Нэг сэрсэн чинь цаг шөнө дунд болсон байсан. Би цагдаагийн газрын эрүүлжүүлэх байаранд эрүүлжүүлэгдсэн байсан. Эрүүлжүүлэхийн цагдаа намайг та хүн зодсон учир эрүүлжүүлэгдсэн гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14,15 хуудас/

Шүүгдэгч Н.Агийн иргэн Д.Гэрэлтбатыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Шийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Чүлтэн овогт Нгийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгний торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.А нь  торгуулын ялыг төлөх хугацааг  сард 100.000 төгрөг төлүүлэхээр буюу 6 сарын хугацаагаар төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ