Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2024/01336/И |
Дугаар | 181/ШШ2024/02465 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02465
2024 06 17 181/ШШ2024/02465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................тоотод байрлах,ИИК ББСБ ГХОХХК,
Нэхэмжлэгч:С....................оршин суух, Д.Т нэхэмжлэлтэй,
Хариуцагч:......................байрлах, НШШГГ т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчИИК ББСБ ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, гэрч Ц.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.НэхэмжлэгчИИК ББСБ ГХОХХК нь НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоол тус тус гарч зээлдэгч Д.Т гээс 367.666.666 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.996.283 төгрөгийн хамт гаргуулж, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Т гийн өмчлөлийн барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.
Ийнхүү Д.Т шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Д.Т гийн өмчлөлийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн ...........мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр авагчИИК ББСБ ХХК нь 369.662.949 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Т нь 3.200.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн тал дээр тохиролцоогүй гэж үзэн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/63 дугаар Шинжээч томилох тогтоол-оор Б Үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Ц.О ийг томилсон.
Уг тогтоолын дагуу Б үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Ц.О нь ...........мкв талбайтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2.121.804.000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 02 дугаар сарын 20-ны НШШГГ т ирүүлсэн байна. Төлбөр авагчИИК ББСБ ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дээрх үнэлгээтэй танилцан, барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит дүнгээс хэт өндөр буюу 2.121.804.000 төгрөгөөр үнэлснийг үл зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.
Хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн тухайд:
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх нь эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх үүрэг хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулахдаа хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй гэж үзэж байна. Тодруулбал, 2009 оны шүүхийн шинжилгээний тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсан өдрөөс эхлэн хуулийн хүчингүйд тооцогдсон бөгөөд тус өдрөөс хойш шүүхийн шинжилгээ, аливаа үнэлгээг тогтооход шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэглэж байгаа.
Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэлд:
..төлбөр төлөгч Д.Т гийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ тогтоолгохтой холбогдуулан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасан үндэслэлийг тодруулахаар шинжээч Ц.О т холбогдох мэдээллийг тодруулав гэж Шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтад:
-Шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэх /Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, 16 дугаар зүйл../ гэж тус тус хүчин төгөлдөр бус хуулийг үндэслэл болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, ноцтой зөрчил гаргасан байна.
Иймд хүчин төгөлдөр бус хуулийг баримтлан Шинжээч Ц.О ээс холбогдох мэдээллийг тодруулж, эрх үүрэг тайлбарласан байх тул хөрөнгийн үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлангийн тухайд: Маргаан бүхий Д.Т гийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох дүрэм, журам, Үнэлгээний олон улсын стандартын дагуу хийгдээгүй бөгөөд Б үнэлгээ ХХК-ийн шинжээч Ц.О барьцаа хөрөнгийг 2.121.804.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт өндөр үнэлэгдсэн гэж үзэхээр байна.
- Тодруулбал, Дээрх барьцаа хөрөнгийн үнэлгээг Орлогын хандлагын аргаар тооцоолол хийхдээ Барилгын ашиглалтад оруулсан хугацааг Улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тооцоолж цаашид ашиглах хугацааг 48 жил болгон уртасгасан. Үнэн хэрэгтэй тус барилга 2003 онд ашиглалтад орсон байдаг. Өөрөөр хэлбэл барилгын ашиглалтын хугацааг 8 жилээр сунгасан нь илүү хөрөнгийн үнэлгээг хэт өндөр үнэлэхэд нөлөөлсөн байна.
Барилга байгууламжийн зах зээлийн хандлагаар тооцоолол хийхдээ барилгын зах зээлийн жишиг үнэ Зарагдахаар зарлагдсан зах зээлд байгаа жишиг барилгын мэдээллээс хамгийн ижил төсөөтэй дараах мэдээллийг сонголоо гэсэн хэр нь харьцуулсан хөрөнгийн талаарх мэдээлэл тус тайланд тусгагдаагүй байгаа нь уг үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, шаардлагад нийцээгүй байна.
Учир нь маргаан бүхий Улаанбаатар хот, .......................талбайтай орон сууцны зориулалттай барилгыг байршил, зориулалт, хийц бүтээцийн хувьд ижил төстэй барилгуудтай харьцуулах учиртай. Гэтэл шинжээч хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэлэхдээ харьцуулсан хөрөнгийн мэдээлэл нь тодорхой бус, ямар хөрөнгөтэй харьцуулсан нь тодорхойгүй, түүнчлэн барилгын насжилтыг буруу дүгнэж тус хөрөнгийн үнэлгээг гаргажээ.
Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдээгүй, шинжээч нь хөрөнгийн үнэлгээг холбогдох журам, аргачлалын дагуу хийгээгүй байх тул Улаанбаатар хот, ......................... талбайтай орон сууцны зориулалттай, улсьш бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2.121.804.000 төгрөгөөр үнэлсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч Д.Т гээс НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Д.Т миний бие 2015 оны 01 дүгээр сараас эхлэн Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ИЭЭ " ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед тус компанид мөнгө хэрэгтэй болсон гэсэн тул Солонгос талын захирал нь миний өмчлөлд байдаг үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Солонгосын хөрөнгө оруулалттай "ИИК" ББСБ-с зээл авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 181/ШШ2017/1133 захирамжаар "ИЭЭ " ХХК тус зээлийг хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон. Захирал нь Солонгос улсруугаа яваад ирээгүй байна. 2023 оны 4 дүгээр сард хөрөнгийн үнэлгээ хийж барьцаа хөрөнгийг 2.241.973.984 төгрөгөөр үнэлж байсан.
Б үнэлгээ ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны ням гаригийн 17 цагт ирж хөрөнгийн байдалтай танилцаж маргааш нь үнэлгээ өгөхдөө 2023 оны 4 дүгээр сарын 07-ны үнэлгээнээс доогуур буюу одоогийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь хардлага төрүүлж байна. Миний өмчлөлийн хөрөнгийн үнэлгээ нь хэт нэг талыг барьсан намайг хохироосон ажиллагаа болсон байна. Энэ үнэлгээ миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үнэлгээ авсан өдрөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь албан тоот, мэдэгдэх хуудас өгч дуудлага худалдааны зар тавьж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр Д.Т гээс 367.666.666 төгрөгийг гаргуулжИИК ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Т шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын Ү-.. дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201 Их тойруу 73/1 байрны 426 тоот 2,3,4 дүгээр давхрын 468 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 20280443/151-01 тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20280443/151-07 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасний дагуу талуудад хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцуулах ажиллагаа явуулахад зөрүүтэй үнийн санал ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг үндэслэн Б үнэлгээ ХХК-ийн шинжээч Ц.О ийг томилж, үнэлгээ тогтоолгосон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2.121.804.000 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т заасныг үндэслэн талуудад мэдэгдэж, төлбөр төлөгч талд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан эрхийг танилцуулж ажилласан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 5569 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна. Төлбөр авагч талаас хөрөнгийн үнэлгээ тогтоолгох явцад шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчсөн гэх нэхэмжпэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн явагдсан талаарх нотлох баримтуудыг гарган өгсөн болно.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү.
Төлбөр төлөгч талаас хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, төлбөр авагч талаас зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн гэх нэхэмжлэлүүдийг гаргаад байгаа тул хөрөнгийн үнэлгээний шинжээч Ц.О ийг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчээр тайлбар гаргуулж өгнө үү гэжээ.
4.НэхэмжлэгчИИК ББСБ ХХК-аас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ГХ2016/00489 тоот гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2016/05035 дугаар захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 977 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00... дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, шинжээчээс мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4-151/4232 тоот үнэлгээний мэдэгдэл, Б үнэлгээ ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлжээ. /1хх 4-47, 135-137/
Нэхэмжлэгч Д.Т гээс баримтаар: Б үнэлгээ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4-151/4232 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/25 тоот тогтоол зэргийг ирүүлжээ. /1хх 66-124, 129, 2хх 9/
Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ГХ2016/00489 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 00908 дугаар тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Улсын бүртгэлийн газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 145 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-.. дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 202804438/151-01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны Виннэр вэй ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1270 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/000739 тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3/14 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, үнэлгээний тайлангийн нүүр хэсэг, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/07937 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/00255 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3/23 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/09035 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03453 дугаар шийдвэр, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/05 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20280443/151-07 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, төлбөр төлөгч, төлбөр авагч талаас үнийн санал өгсөн баримтууд, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/63 тоот Шинжээч томилох тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, 2024 оны 02 дугааар сарын 20-ны өдрийн 4-151/4232 тоот үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/05400 дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /хх 51, 143, 159-250, 2хх 1-8/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
НэхэмжлэгчИИК ББСБ ГХОХХК, Д.Т нараас НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан.
2.НэхэмжлэгчИИК ББСБ ГХОХХК-иас шаардах эрхийн үндэслэлээ: шинжээч томилж үнэлгээг хийлгэхдээ Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хүчингүй болсон хууль баримталсан, үнэлгээний тайлан 21 хуудас байтал 17 хуудас тайланг нэхэмжлэгч компанид ирүүлсэн, 2003 оны барилгыг 2011 оноор тооцож насжилтийг уртасгаж тооцсон, харьцуулалт хийхдээ адил төстэй хөрөнгөтэй харьцуулаагүй орон сууцны зориулалттай хөрөнгийг үйлчилгээний зориулалттай хөрөнгөтэй харьцуулж үнэлгээг зах зээлийн ханшаас хэт өндөр гаргасан гэв.
3.Нэхэмжлэгч Д.Т гээс шаардах эрхийн үндэслэлээ: Шинжээч хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэв.
4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.
5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дүгээр сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор: Д.Т гээс 367.666.666 төгрөг гаргуулж,ИИК ББСБ ГХОХХК-д олгохоор, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Т гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021...... дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б байрны 2, 3, 4 дүгээр давхар, 468 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 12-20/
5.2.Төлбөр төлөгч Д.Т гээс НШШГГ т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1270 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00739 дүгээр тогтоолоор шийдвэрлэжээ. Энэ шүүхийн шийдвэрээр: нэхэмжлэгч Д.Т гийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийг 863.287.000 төгрөгөөр үнэлсэн Виннер Вэй ХХК-ийн үнэлгээ, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/14 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгожээ. /1хх 180-189/
Мөн магадлалд: хариуцагч гүйцэтгэх хуудсыг үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 онд үүсгэж, барьцааны хөрөнгийг битүүмжлэх, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны 4/09 тоот тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хоёр дах албадан дуудлагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосон, төлбөр авагч татгалзснаар гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/04-24 тогтоолоор төлбөр авагчид буцаасан нь хуультай нийцсэн. Дээрх цаг хугацаанаас хойш дахин 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй талаар дүгнэсэн байна.
5.3.Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/00255 дугаар шийдвэрээр Д.Т гийн нэхэмжлэлтэй НШШГГ т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгө болох Д.Т гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73/1 дүгээр байр, 42б байр, 2,3,4 давхарт байрлах 468 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 922.200.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгожээ. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1хх 195-200, 201/
5.4.Тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03453 дугаар шийдвэрээрИИК ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГ т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгө болох Д.Т гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73/1 дүгээр байр, 42б байр, 2,3,4 давхарт байрлах 468 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2.241.973.984 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгожээ. Энэ шийдвэр мөн хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1хх 195-200, 201/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Дээрх шүүхийн шийдвэрүүдэд хариуцагч байгууллага хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах ажиллагааг гүйцэтгэсэн энэ хүртэлх ажиллагаа хуульд нийцсэн талаар дурджээ.
5.5.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/05 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүйд тооцож, улмаар дахин 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20280443/151-07 тоот тогтоолоор маргааны зүйл болсон Д.Т гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б байрны 2, 3, 4 дүгээр давхар, 468 мкв талбайтай хөрөнгийг хурааж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /1хх 214-216/
5.6.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр авагчИИК ББСБ ХХК-иас 369.662.949 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Т гээс 3.200.000.000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн тул харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2/63 дугаар тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцнэ. /1хх 218-222, 223/
Томилогдсон Б үнэлгээ ХХК-ийн шинжээчээс дээрх хөрөнгийг 2.121.804.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4-151/4232 тоот мэдэгдлүүдээр мэдэгджээ. /2хх 3-6/
6.Төлбөр авагчИИК ББСБ ХХК-иас үнэлгээ хэт өндөр, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй зөрчсөн гэж, харин төлбөр төлөгч Д.Т гээс үнэлгээ зах зээлийн ханшаас хэт доогуур хэмээн үнэлгээг эс зөвшөөрч хэн алин нь шүүхэд гомдол гаргасан.
6.1.хэргийн 227-229 дэх талд авагдсан шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт гэсэн баримтуудад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14,15 дугаар зүйл гэх зэргээр 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан.
Гэвч ийнхүү өмнөх хуулийн холбогдох заалтыг баримталсан хэдий ч хүснэгтэлсэн хэсэгтээ татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон хугацаа, дүгнэлт гаргахад талуудтай ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байгаа эсэх, ажиллагааны талуудтай хамааралтай эсэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бий эсэх, тухайн мэргэжлээр ажилласан туршлага, татгалзан гарах үндэслэл байгаа эсэх гэх зэргээр хуульд заасан тодруулах шаардлагатай мэдээллийг бүрэн тусгасан. Эрх үүрэг тайлбарласан баримтад Эрүүгийн хуулийн дурдсан заалтуудыг баримтад хавсаргах-аар заасан хэрнээ хавсаргаагүй байх хэдий ч шинжээч томилсон тогтоолын 3-т дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах... тохиолдолд хариуцлага хүлээлгэх-ийг сануулж тусгагдсан байна. Дээрх байдлаарх техникийн шинжтэй алдаанууд тухайн ажиллагааг хуульд нийцээгүй гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
6.2.Хариуцагч байгууллагаас 2024 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрийн үнэлгээний тайлан хүлээлгэн өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдэд төлбөр төлөгч П.Түмэнхүүд 21 хуудас тайлан гэж, харин төлбөр авагчИИК ББСБ ГХОХХК-д 17 хуудас тайлан гэж зөрүүтэй тусгагдсан байдал тогтоогдсон. /2хх 4,6/
Дээрх баримтыг үндэслэж нэхэмжлэгч тайланг дутуу ирүүлсэн, харьцуулсан хөрөнгийн мэдээллийг ирүүлээгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б үнэлгээ ХХК-иас үнэлгээний тайланг хүлээн авсан актад тайлантай танилцаж, 17 хуудас үнэлгээний тайланг хариуцагч байгууллага хүлээн авсан баримт үйлдсэн байх тул шүүх ийнхүү хуудасны тоо зөрүүтэй, хавсаргасан харьцуулсан хөрөнгийн мэдээллийг дутуу хүргүүлсэн явдал тухайн үнэлгээг хуульд нийцээгүй гэж үзэх, хүчингүй болгох шууд үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. /2хх 2/
Иймд нэхэмжлэгчИИК БбСБ ГХОХХК-ийн Шүүх шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлээгүй, журам зөрчсөн тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй.
7.Шинжээчээр ажилласан Б үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Ц.О ээс хамгийн ижил төстэй барилгуудыг сонгож харьцуулсан, чанар байршлыг чухалчилж үзсэн, дүүргэлттэй барилгатай харьцуулсан, үнэлэх хөрөнгө мансардтай байшин байсан, мансардыг салгаж үнэлдэггүй, барилгын үндсэн хийц нь ямар байна, тэрүүгээр тооцдог, мөн захиалагч 2, 3, 4 давхрыг үнэлэх захиалга ирсэн тул давхар тус бүрт эсхүл мансардыг тусад нь салгаж үнэлэхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 онд олгосон, амины орон сууцны зориулалттай гэж байсан. Очиж үзэхэд цэцэрлэгийн зориулалтаар ашигладаг, тухайн хөрөнгөд үйлчилгээ ч явуулах боломжтой, амины орон сууцаар ч ашиглах боломжтой хөрөнгө байсан, Харьцуулсан хөрөнгүүд мөн адил амины орон сууцны зориулалттай өмчлөлийн гэрчилгээтэй боловч мөн л адил үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа хөрөнгүүд байсан, насжилтийн тухайд тохируулга хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн, чанар байршилд гол ач холбогдлыг өгсөн гэж мэдүүлж байна.
Хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шинжээч зах зээлийн болон өртөгийн аргыг ашиглан барьцаа хөрөнгийг үнэлж, зах зээлийн аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон талаараа тусгасан. Мөн шинжээч үнэлгээний тайланг гаргахдаа олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөж үнэлгээний зүйлийн шинж байдал, мэдээллийн олдоц, найдвартай байдлаас тулгуурлан ашигласан талаараа тайлангийн 2.4, 2.5, 3.2-т тусгасан байна.
Үнэлгээний тайлан зохих үндэслэлтэй, тодорхой байх талаарх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан шаардлагуудыг хангаагүй гэх байдал тогтоогдоогүйгээс гадна үнэлгээ хэт бага, үнэлгээ хэт их талаарх тайлбараа нэхэмжлэгч нар нотлоогүй.
8.Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Д.Т д 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гардуулсан болох нь уг мэдэгдлийн доод талд гарын үсэг зурж хүлээн авсан байдал, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /175, 177/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, нэхэмжлэгч Д.Т гийн тухайд хуульд заасан хугацааг хэтрүүлж тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийг гаргасан байна.
Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 2.241.973.984 төгрөгөөр үнэлсэн Б үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухайИИК ББСБ ГХОХХК, Д.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ