Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00310

 

 

                                                   

 

                                                    

                              

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00310

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: У хот, С дүүрэг, . оршин суух Х овгийн М.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч М.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Хүсэлт гаргагч М.Г А аймгийн Н номын санд үйлчлэгчээр 1987 оны 11 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Түүний А аймгийн Н номын санд үйлчлэгчээр ажиллаж байсантай холбоотой хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаж үлдээгүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд М.Г-н А аймгийн Н номын санд цэвэрлэгчээр 1987 оны 11 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 03-ны өдрийн 541 тоот тодорхойлолт

- хүсэлт гаргагчийн 185370 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-н хүсэлтээр С.О, Г.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 01/524 тоот албан бичиг

- 1988 оны 11 сарын 16-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 03-05/3624 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч М.Г нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор А аймгийн Н номын санд цэвэрлэгчээр 1987 оны 11 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 03-ны өдрийн 541 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 185370 дугаар хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 01/524 тоот албан бичиг, 1988 оны 11 сарын 16-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 03-05/3624 тоот лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.О, Г.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа аймгийн АДХГЗ-ын Соёлын хэлтсийн даргын 1987-1988 оны тушаалыг шүүн үзэхэд М.Г-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 03-ны өдрийн 541 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан боловч гэрч С.О-н “Би Архангай аймгийн сургалт заах аргын кабинетад мэргэжилтнээр 1986 оны 9 сараас 1989 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Г-н аав М нь барилддаг сумын заан цолтой хүн байсан. Би М.Г-г заан М-н хүүхэд гэдгээр нь мэддэг. Намайг Архангай аймгийн сургалт заах аргын кабинетад мэргэжилтнээр 1986-1989 онд ажиллаж байх хугацаанд М.Г Архангай аймгийн Нийтийн номын санд үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн. Манай Архангай аймгийн сургалт заах аргын кабинет нь Нийтийн номын сантай залгаа байсан. Би байнга номын сангаас орж ном авдаг байсан. Г номын санд үйлчлэгчээр ажилладаг байхад би түүнийг гар хөлийн үзүүртээ зарж, ном сонингоо өгч явуулж буцааж ном авчруулдаг байсан. Гэрлээ нэг жил орчим л номын санд ажилласан даа. Нэг мэдэхэд л ажлаасаа гарчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н “Би Архангай аймгийн Нийтийн номын санд заалын номын санчаар 1982-1989 он хүртэл, эрхлэгчээр 1989-1990 он хүртэл ажилласан. Намайг номын санд заалны номын санчаар ажилладаг байхад М.Г Архангай аймгийн Нийтийн номын санд үйлчлэгчээр 1987 оноос 1988 онд ажиллаж байсан. Тухайн үед Нийтийн номын санд ганцхан үйлчлэгч ажиллаж байсан нь Г юм. М.Г Нийтийн номын санд үйлчлэгчээр хүний оронд түр хугацаагаар ажиллаж байсан санагдаж байна. Одоо олон жилийн өмнөх явдал болохоор хэний оронд ажиллаж байсныг нь санахгүй байна” гэх мэдүүлэг, “1987 оны 11 сарын 15-нд аймгийн нийтийн номын санд цэвэрлэгчээр түр ажиллуулав. Соёлын хэлтсийн даргын 1987 оны 11 сарын 14-ний өдрийн 215 дугаар тушаалаар, 1988 оны 9 сарын 01-нд номын сангийн цэвэрлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Соёлын хэлтсийн даргын 1988 оны 9 сарын 01-ний өдрийн 119-р тушаалаар” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 185370 дугаар хөдөлмөрийн дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр М.Г-н А аймгийн Н номын санд цэвэрлэгчээр 1987 оны 11 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Иймд М.Гэ-н А аймгийн Н номын санд цэвэрлэгчээр 1987 оны 11 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овгийн М.Г-н А аймгийн Н номын санд цэвэрлэгчээр 1987 оны 11 сарын 15-ны өдрөөс 1988 оны 9 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА