| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01140/И |
| Дугаар | 142/ШШ2024/00985 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2024/00985
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би “О кББСБ” ХХК-ийн Н.Бод холбогдуулан гаргасан 274,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “О кББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ишүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О кББСБ” ХХК нь Н.Бтой 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20231127-19965 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр 200,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй z000064887 тоот зээлийг Хаан банк дахь 5095067990 тоот дансанд зээлдэгч Н.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч Н.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар z000064887 тоот зээл, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусч үндсэн зээл 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 162 хоногийн хүү 27,600 төгрөг, нийт хүү 74,520 төгрөг, бүгд 274,520 төгрөг болсон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дшүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...“О кББСБ” ХХК-иас хариуцагч Н.Боос зээлийн гэрээний үүрэг 274,520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 274,520 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О кББСБ” ХХК нь Н.Бод холбогдуулан 274,520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “О кББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Днь /хариуцагч Н.Б нь 274,520 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “О кББСБ” ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “О кББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,886 төгрөгийн 4,443 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.Бод холбогдох 274,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “О кББСБ” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,886 төгрөгийн 4,443 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч “О кББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ