Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00360

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00360

Улаанбаатар хот

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Эрх чөлөөний талбай MN тауэр ******* давхар, *******0******* тоотод байрлах, ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, Их гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 129,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 129,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.******* нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМОВІМИ цахим зээлийн үйлчилгээнд № дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 70,000 төгрөгийг 4******* хоногийн хугацаатай, 6,*******00 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт "зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх" 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх" гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний ******* дугаар зүйлийн 1.******* дэх хэсэгт зааснаар "зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан. Гэтэл зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд Ц.*******гаас 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн № дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 70,000 төгрөг, шимтгэл 3,*******00 төгрөг, хүү *******6,247 төгрөг, нийт 129,747 гаргууж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус байгууллагын нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага бүхий 129,747 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учирнь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 129,747 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,**************0 төгрөгийг тал хувиар бууруулан 2,27******* төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА