| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00423/И |
| Дугаар | 103/ШШ2024/00369 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2024/00369
| *******0************** оны 06 сарын ************** өдөр | Дугаар 103/ШШ*******0**************/00369 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Эрх чөлөөний талбай MN тауэр ******* давхар, *******0******* тоотод байрлах, ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Жаргалантын *******а гудамжны гудамжны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******7,8*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0************** оны 6 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч У.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******7,8*******8 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч У. нь *******0******* оны 1******* дугаар сарын 01-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМОВІМИ цахим зээлийн үйлчилгээнд №178*******7 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 80,000 төгрөгийг 1******* хоногийн хугацаатай, *******,*******00 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын ******* хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний ******* дүгээр зүйлийн *******.******* дахь хэсэгт "зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх" ******* дүгээр зүйлийн *******.3 дахь хэсэгт "зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх" гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний ******* дугаар зүйлийн 1.******* дэх хэсэгт зааснаар "зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй" гэж заасан. Гэтэл зээлдэгч У. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд У.гаас үндсэн зээлийн үлдэгдэл 80,000 төгрөг, шимтгэл *******,*******00 төгрөг, хүүгийн үлдэгдэл 83,3*******8 төгрөг, нийт *******7,8*******8 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд хүсэлтдээ: У. нь нэхэмжлэлийн шаардлага болох *******7,8*******8 төгрөгийг *******0************** оны 6 дугаар сарын 18-ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн албан бичиг зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь: Хариуцагч Г. нь нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн *******7,8*******8 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн мөнгө төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.******* дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******7,8*******8 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******,8************** төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас *******,8************** төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА