Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00371

 

 

 

 

 

202******* оны 06 сарын 2******* өдөр

Дугаар *******03/ШШ202*******/0037*******

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7*******2,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 6 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь Ө.******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7*******2,952 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган *******3*******8*******779 тоот гэрээ байгуулан 9995609******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A**************, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-07 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 687,03******* төгрөг, үүрэн холбооны үйлчилгээний хэрэглээний төлбөрт *******65,9*******8 төгрөг буюу нийт 7*******2,952 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* корпораци ХХК нь *******3*******8*******779 тоот гэрээний дугаартай Ө.******* холбогдуулан 7*******2,952 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд уг зээлийн төлбөрөөс Ө. нь 390,000 төгрөгийг төлсөн байна. Иймд 7*******2,952 төгрөгийн зарим хэсэг болох 390,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 322,952 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ө. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө. би нэхэмжилж буй 322,952 төгрөгийг төлнө, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 7*******2,952 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 390,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр 390,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 322,952 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагчийн зүгээс багасгасан нэхэмжлэлийн шаардлага 322,952 төгрөгийг төлнө, хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн татгалзсан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 322,952 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,*******69 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 5,*******69 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА