Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2024/00372

 

Аргаолан 

 

 

 

*******0************** оны 06 сарын ************** өдөр

Дугаар 103/ШШ*******0**************/0037*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Төв аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******зүрх дүүрэг *******8 дугаар хороо ******* ******* дүгээр хэсэг, дүгээр гудамжны 183******* тоотод оршин суух, одоо Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст ял эдэлж байгаа овогт *******билэгт холбогдох хохирол 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0************** оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ц.*******билэгт холбогдуулан 86,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. миний бие *******01******* оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ц.*******билэгтэй уулзахад тэрээр "надад 60,000,000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч" гэж гуйхаар нь түүнээс "зээл авах данс"-ыг асуухад Ц.*******билэг миний дансаар авах боломжгүй, харин С. гэдэг хүний дансаар авах боломжтой, С.гийн Төрийн банкны 10**************69916 тоот дансанд шилжүүлж өгнө үү" гэсний дагуу нэр дээрх дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн харилцаа үүсгэсэн юм. Дараа нь дээрх зээлийн мөнгө авснаас хойш хэдэн сарын дараа Ц.*******билэг надаас нэмж *******6,000,000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч гэхэд нь зөвшөөрсөн тул *******015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ц.*******билэг өөрийн биеэр ирж надаас бэлнээр *******6,000,000 төгрөгийг тоолж аваад өмнөх зээл дээрээ нэмж авсан.

Ц.*******билэг надад 86,000,000 төгрөгийг эргэн төлөх боломж гармагц өгнө гэж амлалт өгч зээлж авсан. Тухайн үед Ц.*******билэг нь хөрөнгө, мөнгөний чадвар сайтай, итгэл төрүүлсэн хүн байсан. Хариуцагч Ц.*******билэг нэхэмжлэгч надад би ээс авсан 86,000,000 төгрөгийг *******019 оны 5 дугаар сарын 15-ны дотор төлж бүрэн барагдуулна гэсэн баталгаа тодорхойлолтыг *******019 оны ******* дүгээр сарын *******8-ны өөрийн гараар бичиж өгсөн боловч зээлдэгч нь зээлийн төлбөрөө *******0************** оны 0******* дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлж барагдуулаагүй байгаа тул 86,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа би гэж хүнийг танихгүй, тэй хамтран хохиролд эхлээд 60.000.000 төгрөг, дараа нь *******6,000,000 төгрөг төлсөн. Гэтэл гэдэг хүн гэнэт гарч ирээд энэ мөнгө чинь минийх гээд намайг дарамталж эхэлсэн, тухайн үед 60,000,000 төгрөгийг руу шилжүүлж баримтад гарын үсэг зурсан нь үнэн, , нар нь эхнэр, нөхөр ******* байгаа юм, энэ 86,000,000 төгрөг нь тендерийн мөнгө болохыг сүүлд нь мэдсэн. Бидний дунд ямар нэгэн мөнгө өгсөн, авсан харилцаа үүсгээгүй, энэ мөнгийг авах этгээд биш гэж бичсэн байсан. тэй би ******* эхнэр, нөхөр, гэр бүлийн хүмүүс, нэг өдөр манай эхнэр ирээд *******билэг гэж хуульч хүн 3 дугаар Автобус баазын угсралтын ажлыг тендерийг авч өгье гэж байна гэж хэлсэн. Тухайн үед ажил зогссон байсан болохоор би ажилтай болох нь гэж бодоод *******билэгтэй уулзаад ярилцахад эхлээд 60,000,000 төгрөг өгчихвөл 3 хоногийн дотор тендерийн гэрээнд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 60,000,000 төгрөг шилжүүлэх гэсэн чинь өгсөн данс нь С. гэсэн хүний данс байхаар нь би утсаар залгаад энэ данс чинь *******билэг биш, гэж хүний данс байна гэж хэлсэн чинь *******билэг зүгээр бид нар яриад тохирчихсон байгаа, та шилжүүлчих гэхээр нь би 60,000,000 төгрөг шилжүүлсэн, баримт нь хэрэгт байгаа. Мөн *******6,000,000 төгрөгийг өөрийн биеэр надаас авсан байж одоо манайхыг үйлчилгээ эрхлэх ямар ч эрх байхгүй, дараа нь энэ мөнгийг тендерийн мөнгө гэж мэдсэн гэж бичсэн байна. Яагаад байнга худлаа яриад байдаг юм бэ, шүүхэд хүртэл ингэж худлаа бичээд байх юм. Бас энэ мөнгийг надаар гаргуулах гэж удаа дараа Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад үндэслэлгүй болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон, *******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй тухай шийтгэж тогтоолд дурдсан гэж бичсэн байгаа юм. Яагаад ингэж худлаа ярьдаг юм бэ, ичих нүүргүй хүн юм. *******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн *******0*******1 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолд 86,000,000 төгрөг төлсөн тухай нотлох баримтаа бүрдүүлэн эрх бүхий этгээд *******билэгээс жич нэхэмжлэх эрхтэй болно гэж дурдсан байгаа юм. Гэтэл *******билэг нэг өмгөөлөгч авчихсан, энэ өмгөөлөгч нь түүний худлаа яриад байгааг нь өмгөөлөх гээд байж байдаг, би бүр гайхаад байна. Би *******билэгийг хэрэгт холбогдчихоод явж байхад байцаагч нь намайг дуудаад та мэдүүлэг өг гэхээр нь би очсон чинь *******билэг надад та ороод хэрэггүй ээ, миний хэрэг хүндрэх гээд байна, би танд мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан. Би *******билэгийн араас явсан нь үнэн, гэхдээ дарамталсан юм огт байхгүй, 7-8 жил *******билэгийн араас мөнгөө буцааж авъя гэж очсон. Тэгэхэд таны мөнгийг байраа зарчхаад өгье, байраа зарахыг хүлээгээд байна гэж байсан. Би хүлээгээд байж л байсан, тэгж байгаад хүнээс сураг сонссон чинь надад хэлэхээсээ өмнө байраа зарчихсан байсан. Би байнга гэрийнх нь гадаа үүдийг нь сахиад өдөржин суудаг байсан. Нэг өдөр арай гэж таараад бариад авсан чинь гэрийнх нь гадаа өөр компаниуд, баахан хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд би чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэсэн чинь та дуугүй байж бай, би хүмүүсийг явуулчхаад тантай эргээд ярья, Уянга гишүүн манай намыг худалдаж авч байгаа, тэгээд танд мөнгийг чинь удахгүй өгнө, битгий намайг шахаад бай гэсэн. Тэгээд тэнд байгаа *******билэгээс мөнгө нэхэж байгаа хүмүүстэй уулзаад асуухад бүгд *******билэгт залилуулсан хүмүүс байсан. Ер нь өөрийнхөө өрийг надаар төлүүлчихсэн, тэрийг нь би мэдэхгүй ажил авч өгнө гээд баярлаад хүлээгээд байсан. Тэгээд надад өөрийнхөө гараар таны 86,000,000 төгрөгийг *******019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүрэн барагдуулна гэж бичиг хийж өгсөн, тухайн үед би миний мөнгийг өгөхгүй бол танайхаас явахгүй гэж хүртэл хэлж байсан. Одоо надад өөрийн гэсэн орон гэр байхгүй, хорооноос гуйж байгаад Төв аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг дээр нэг гэр бариад амьдарч байна. *******гол дүүргийн шүүхэд шүүх хурал нь болж байхад би очсон чинь *******билэг намайг та үүнд битгий оролц гээд байхаар нь би бас хэрэг нь нэмэгдэх юм болов уу гэж бодоод энэ хүнийг бодоод дуугай л байсан. Сүүлдээ хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг гэхээр нь Төв аймгийн шүүхэд өргөдөл гаргасан чинь хаяг дээрээ байхгүй гээд буцаасан. Би энэ мөнгөөр гэж хүний хохирлыг төлсөн гэдгээ Эрүүгийн шүүх хуралдааны дараа мэдсэн. Энэ мөнгө миний мөнгө байсан, би ******* хүүгээ гадагшаа явуулах гэж байраа зарсан, тэгээд манай хүүхдүүд гадаадад ажил хийсэн мөнгөө намайг байраа аваарай гээд над руу явуулдаг байсан. Энэ асуудлаас болж би гэр бүл, эхнэр хүүхдүүдээ нэр хүндгүй болж сэтгэл санаа, эд материалын маш их хохирол амсаж байна. Сүүлдээ миний эрүүл мэнд муудаж, бие өвддөг болсон, *******билэгт маш их гомдож байна гэв.

Хариуцагч Ц.*******билэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би *******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3-р зүйлийн *******.*******-т заасан гэмт хэргийг тэй бүлэглэн үйлдсэн гэм буруутайд *******0*******1.10.05-ны өдөр тооцогдон 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Надаас мөнгө нэхэмжилсэн Д. нь ийн нөхөр юм. Нэхэмжлэлд дурдсан мөнгө шилжүүлэн авсан С. нь миний шийтгэгдсэн эрүүгийн хэргийн хохирогч юм. С.д анх хохирол гэж 60,000,000 төгрөг шилжүүллээ гэж надад хэлсэн. Энэхүү 60,000,000 төгрөгийг хохирол өгч байхад Д.ийг огт танихгүй байсан. С. хохирогчид мөн л *******6 сая төгрөгийн хохирол гэж бэлнээр өгсөн ба энэ нь Эрүүгийн хэргийн 63*******-р шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой харагдана. Ингээд би тэй бүлэглэн залилсан хэрэгт Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад *******018 оноос эхлэн ийн нөхөр ирж уулзаж надаас 86 сая төгрөг нэхэж байнга дагах, гэр оронд минь ирж уулзаж мөнгө өг, тэр мөнгө миний мөнгө гэж дарамталдаг болсон. Энэ мөнгө Д.******* мөнгө биш ба эдгээр мөнгийг өөр компанид ажил авч өгнө гэж авсан мөнгө юм. Эдгээр хүмүүс гэр орноор ирж дарамтлаад байхаар нь *******019.0*******.*******8-ны өдөр энэ мөнгийг төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн. Энэ баталгааг өөрийн хүсэл сонирхлоор бус гадны нөлөөнд автаж бичсэн. Иймд Д.******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

*******.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, төрийн банкны орлогын мэдүүлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ял эдлүүлэх албаны 0*******-05/365 дугаартай албан бичиг, Төв аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн Засаг даргын 18 дугаартай тодорхойлолт, Монголын Хуульчдын холбооны тодорхойлолт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар, хариуцагчаас хариу тайлбарыг тус тус ирүүлсэн байна.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архиваас *******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1.10.05-ны өдрийн 63******* дугаартай шийтгэх тогтоол, нэхэмжлэгчийн хүсэлтээр *******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1.10.05-ны өдрийн 63******* дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, эрүүгийн *******01*******01051319 дугаартай хэргийн хохирлын тооцоо зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Ц.*******билэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

*******.Нэхэмжлэгч Д. нь шаардлагын үндэслэлээ эхний удаа 60,000,000 төгрөгийг С. гэх хүний дансанд шилжүүлүүлж, ******* дахь удаа бэлнээр *******6,000,000 төгрөг авснаар зээлийн харилцаа үүссэн бөгөөд *******019.05.15-ны дотор уг мөнгийг төлнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас уг мөнгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Ц.*******билэг Би Д.******* гэр бүлийн хүн Б.тэй залилангийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцогдож 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг 86,000,000 төгрөг бол эрүүгийн хэргийн хохирогч С.д Б.ийн төлсөн мөнгө юм, *******019.*******.*******5-ны өдөр энэ мөнгийг төлнө гэж өөрийн хүсэл сонирхлоор бус гадны нөлөөнд автаж бичсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

*******.Нэхэмжлэгч Д. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.*******билэг нь *******01*******.09.19-ний өдөр Автобус 3 паркийн угсралтын ажлын тендерийг гэрээнд оруулж өгнө гэж урьдчилгаа 60,000,000 төгрөгийг С. гэх хүний данс руу шилжүүлүүлсэн, *******015.03.15-ны өдөр айлын цэцэрлэг, дугаар сургуулийн барилга нураалтын тендерийн ажлыг авч өгнө гэж *******6,000,000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд нийт надаас авсан 86,000,000 төгрөгөөр А. гэх хүний хохирлыг төлсөн болохыг би сүүлд мэдсэн, *******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1.10.05-ны өдрийн 63******* дугаартай шийтгэх тогтоолд Ц.*******билэгийн өмнөөс ХХК-нд 86,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн тул энэ мөнгийг эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлэн Ц.*******билэгээс жич нэхэмжлэх эрхтэй болно гэж заасан тул надад учирсан хохирол 86,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан байна.

*******.Хариуцагч У.*******билэг өөрчлөн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг Би Д. гэдэг хүнийг танихгүй, Б. нь С.гийн хохирлыг төлье гээд 60,000,000 төгрөгөөр, *******6,000,000 төгрөгөөр нэг төлсөн. Гэнэт гэдэг хүн гарч ирээд энэ мөнгө минийх гэж дарамталж эхэлсэн бөгөөд ...энэ мөнгийг Д. авах этгээд биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

5.*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 63******* дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Ц.*******билэгийг *******013 оны 08 дугаар сараас *******018 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч Д.******* гэр бүлийн хүн болох Б. болон бусад этгээдтэй бүлэглэн болон ганцаараа 18 удаагийн удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, нэхэмжлэгч Д.******* гэр бүлийн хүн болох Б.ийг мөн хариуцагч Ц.*******билэг болон бусад этгээдтэй бүлэглэн болон ганцаараа 3******* удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.

/ хх-ийн *******0-63 дугаар хуудас /

7.Хариуцагчийн хувьд Б. бид хоёр бүлэглэн хохирогч РСТ ХХК буюу хохирогч С.д *******10,000,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд надаас нэхэмжлээд байгаа 86,000,000 төгрөг бол ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо төлсөн мөнгө юм, иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

8.Хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхэд 86,000,000 төгрөг нь нэхэмжлэгч Д.******* гэр бүлийн хүн болох Б. нь хариуцагч Ц.*******билэгтэй бүлэглэн хохирогч РСТ ХХК буюу С.д учруулсан хохирлоо төлсөн эсэх асуудлыг дүгнэх шаардлагатай.

9.Нэхэмжлэлийн шаардлага болох 86,000,000 төгрөгийн талаарх үйл баримт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 63******* тоот шийтгэх тогтоол, тэмдэглэлд дараах байдлаар тусгагджээ. Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: РСТ ХХК нь *******10,000,000 төгрөгөөр орсон бөгөөд би 86,000,000 төгрөгийг РСТ ХХК-нд төлсөн. Би 86,000,000 төгрөгийг *******билэгт өгөөд *******билэг надад оронд нь ажил өгнө гэж хэлсэн. *******билэг 86,000,000 төгрөгөө хүлээн зөвшөөрсөн баримт надад байгаа...*******билэг би танд төлнө, байж бай гэсээр байгаад өнөөдөр хүрлээ. гэх хүн 85,000,000 төгрөгөө авсан, үүн дотор 60,000,000 төгрөг орсон, ...өмнө хэргийг шийдэхэд над дээр гаран сая төгрөгийн хохирол гарсан. Над дээр гарсан тооцооны мөнгийг *******билэг авч ашигласан, *******билэг тухайн үед миний мөнгийг өгсөн бол буцаагаад төлчихсөн байх байсан,

Шүүгдэгч Ц.*******билэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...60,000,000 төгрөг нь 85,000,000 төгрөгт орсон... гэх хүн Цагдаагийн газар гомдол гаргасан гэхээр нь уулзаад ******* өрөө байрыг нэр дээр чинь шилжүүлээд өгье гэхэд үгүй, бэлэн мөнгө авна гэхээр 60,000,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. энэ мөнгийг хаанаас яаж шилжүүлсэн талаар мэдэхгүй. гэх хүнээс нийт *******10,000,000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 85,000,000 төгрөгийг төлсөн. ..ийг 60,000,000 төгрөгийг шилжүүлээд өгөөч гэхэд шилжүүлж байсан. *******5,000,000 төгрөг нь ийн нөхөр ээс зээлж байсан мөнгө. т 86,000,000 төгрөгийг төлнө. 60,000,000 төгрөгийг ийн нөхөр өгсөн,

Хохирогч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...надад эхлээд 60,000,000 төгрөг, дараа нь *******0,000,000 төгрөг, 55 сая төгрөг өгсөн гэж тус тус тусгагджээ.

/хх-ийн *******3, ************** дүгээр хуудас/

*******0*******1 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Ц.*******билэг: гэх хүнээс *******10,000,000 төгрөг авсан нь үнэн, 60,000,000 төгрөг шилжүүлсэн,

...86 сая төгрөг өөр зориулалтай мөнгө юм. 60 сая төгрөгийг РСТ ХХК-нд шилжүүлсэн. *******5 сая төгрөг нь өөр зүйл юм. Үйлдсэн гэмт хэргийн асуудалд холбоогүй юм. ийн гэмт хэрэг үйлдэж авсан 86,000,000 төгрөгийг аваагүй. т 60 сая төгрөгийг өртэй юм. *******5 сая төгрөг нь ийг нөхөр ээс зээлж байсан. т 86,0 сая төгрөгийг төлнө гэжээ.

/ хавтаст хэргийн 83-8******* дүгээр хуудас/

Эрүүгийн *******01*******01051319 дугаартай хэргийн хохирлын тооцоонд РСТ ХХК, С.д *******10,000,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ц.*******билэг 85,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг Ц.*******билэгээс гаргуулахаар тусгагдсан байна.

/хавтаст хэргийн 9******* дугаар хуудас /

9. Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн *******билэг 3 дугаар Автобус баазын угсралтын ажлыг тендерийг авч өгье гэхээр нь урьдчилгаа 60,000,000 төгрөгийг гэх хүний данс руу шилжүүлсэн, айлын цэцэрлэг, дугаар сургуулийн барилга нураалтын тендерийн ажлыг авч өгнө гэж *******6,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх тайлбар хариуцагчийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 86,000,000 төгрөгийг т төлнө, энэ бол үйлдсэн гэмт хэргийн асуудалд холбоогүй юм гэж удаа дараа мэдүүлсэн мэдүүлэг, 86,000,000 төгрөгийг *******019.05.15-ны өдөр төлж барагдуулна гэж өөрийнх нь бичиж өгсөн тодорхойлолт, гэрч Ч.ийг шүүхэд өгсөн : *******01******* онд *******билэг гэх хүн автобус 3-р баазын парк угсралтын ажлыг 3 хоногийн дотор гэрээ хийж авч өгье гээд хүсэлт гаргасан. Тэгээд би нөхөртөө 3 хоногийн дотор гэрээ хийгээд ийм гоё ажил аваад өгье гэж байна. Сэндвичин барилга юм байна, чи бид хоёр хийчих л юм байна ш дээ, төсөв нь 6 тэрбум юм байна гэж хэлсэн. Бид хоёр энэ *******билэгийг уг хүүхэд нь хуулийн хүн юм байна, худлаа яриад хүн хулхидаад явчихгүй юм байна гэж бодоод зүгээр байж байхаар угсралтын ажил юм чинь хийчихье гээд зөвшилцөөд барилгын тендерийн урьдчилгаанд 60,000,000 төгрөгийг *******билэгт өгсөн. Энэ 60,000,000 төгрөг манай хүүхдүүд гадаадаас /Шведэд/ байр аваарай гэж аав руугаа явуулж байсан мөнгийг цуглуулаад бий болгосон мөнгө байсан. Ингээд манай нөхөр мөнгөө өгөхдөө Хас банкин дээр очиж өөрийнхөө данснаасаа 60,000,000 төгрөгийг аваад *******билэгт шилжүүлэх гэхэд *******билэг гэх хүний нэр хэлээд данс өгсөн, тэр данс руу нь 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. *******билэг бид хоёрт ажлыг чинь олж өгнөө хүлээгдэж байна гэж хэлээд 3 хоногтоо ч гэрээ хийгдээгүй хүлээсэн. Гэтэл *******билэг эхний ээлжийн ажил хойшлогдоод, саатаад байна *******5,000,000 төгрөг өгчих юм бол -р сургуулийн нураалтын ажил, дараа нь айлын эмнэлгийн нураалтын ажил байна гээд энэ хоёр ажлыг эхлээд авч бай гэсэн. Тэгээд *******5,000,000 төгрөгийг бэлнээр, мөн надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд гуйгаад 1,000,000 төгрөгийг бэлнээр авсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

10. Гэрч Б. нь нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн хэдий ч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

11. Хохирогч ХХК буюу С.гаас авсан *******10,000,000 төгрөгийг хариуцагч Ц.*******билэг өөрөө авсан талаараа эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд мэдүүлсэн, маргааны зүйл болсон 86,000,000 төгрөгийг *******билэг хохирогч С.гийн хохиролд төлснөөр хохирлоос хасаж тооцсон талаарх үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд үүгээр хариуцагч Ц.*******билэгийн өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх тайлбар няцаагдаж байна.

1*******. Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.

13. Нэхэмжлэгч Д., хариуцагч Ц.*******билэг нарын хооронд хийгдсэн 3 дугаар Автобус баазын угсралтын ажлыг тендер, айлын цэцэрлэг, дугаар сургуулийн барилга нураалтын тендерийн ажлыг авч өгөхөөр тохиролцож 86,000,000 төгрөгийг шилжүүлсэн тохиролцоо өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл учраас нэхэмжлэгч Д. Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

1*******.Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******.******* дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн хувьд 86,000,000 төгрөгийг хариуцагчаас тасралтгүй шаардаж байсан бөгөөд хариуцагч нь уг төлбөрийг *******019.0*******.*******5-ны өдөр төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж байсан, *******0*******1 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Эрүүгийн шүүх хуралдаанд мөн төлөх талаар удаа дараа мэдүүлгээ өгсөн, Иргэний хуулийн 79 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 587,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт *******билэгээс 86,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* т олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 587,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.т олгсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.*******, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА