| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00216/И |
| Дугаар | 140/ШШ2024/00277 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 140/ШШ2024/00277
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч:........... хотын Ч............тоотод оршин суух ...... овогт Г.......... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ........... тоотод оршин суух хаягтай, ...........овогт ............. холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 60,000,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г........ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Би өөрийн өмчлөлийн ....... улсын дугаартай LEXUS, RV450h маркийн суудлын авто машиныг Д........д 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд тэр өдрөө буцааж Д...........д 10,000,000 төгрөг нэмээд нийт-60,000,000 төгрөг зээлэх гэрээ байгуулан 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай зээлэн ....... дугаартай гэрээ байгуулсан. Гэтэл Д........ гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд хугацаа хойшлуулаад өгнө гэх байдлаар шалтаг тоочиж өдийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний дагуу Д............с 60,000,000 төгрөгийг үнийн дүнгийн 0,5 хувиар алданги 30,000,000 төгрөгийн хамт 90,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Г......... нэхэмжлэлтэй Д........д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.........., хариуцагч Д..... нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар тохиролцож байна.
1. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгөөр багасгаж 70,000,000 төгрөг нэхэмжлэх,
2. Хариуцагч Д........ нь 70,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулах,
3. нэхэмжлэгч тал нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү эвлэрлийн гэрээг байгууллаа.
Энэ асуудлаар дахин гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талууд ойлгож мэдсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г...... нь хариуцагч Д.......д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 60,000,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, нэхэмжлэгч Г....... нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 70,000,000 төгрөг болгож, хариуцагч Д...... нь уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө зөвшөөрч эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.1, 75 ДУГААР ЗҮЙЛИЙН 75.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.... нэхэмжлэлтэй, хариуцагч Д...... холбогдох, 90,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид эвлэрч 70,000,000 /далан сая/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгч авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,950 төгрөгөөс 253,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100090000941 тоот данснаас 353975 төгрөгийг, хариуцагч Д.......аас 253,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г..........д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч Д..........д сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ