| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00454/И |
| Дугаар | 103/ШШ2024/00384 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2024/00384
| 2024 оны 0******* сарын 2******* өдөр | Дугаар *******03/ШШ2024/00384 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Сүхбаатарын гудамж, ******* оффис барилга, ******* давхарт байрлах, ******* ******* корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны *******7 тоотод оршин суух, Занги овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,455,*******8******* төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 8,475,*******8******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын **************-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* корпораци ББСБ ХХК нь хариуцагч Э. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,455,*******8******* төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 8,475,*******8******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* корпораци ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Э. нь "******* ******* корпораци" ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр *******02*******3008 тоот худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээг байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр 5,799,900 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 8.4 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан худалдан авалтын зээлийн цахим эрх нээх гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 5,799,900 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Э.аас үндсэн зээлийн төлбөрт 5,799,900 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,300,*******27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 373,*******59 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотариатын зардал 2,000 төгрөг, нийт 8,475,*******8******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* корпораци ББСБ ХХК иас 5,799,900 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй авч одоог хүртэл төлөлт хийгээгүй тул хүү тооцогдон 8,475,*******8******* төгрөг болсон байна. Энэ 8,475,*******8******* төгрөгийг нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцон 5 хуваан 2024 оны 7 дугаар сарын 25-нд 475,58******* төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны ************** дүгээр сарын 25-нд 2,000,000 төгрөгийг төлөх болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э. холбогдуулан 8,475,*******8******* төгрөг гаргуулах шаардлагыг Д. нь 5 хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,475,*******8******* төгрөгийг хэсэгчлэн 5 хуваан 2024 оны 7 дугаар сарын 25-нд 475,58******* төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны ************** дүгээр сарын 25-нд 2,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож тус тусын тайлбарыг шүүхэд ирүүлж эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Занги овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,455,*******8******* төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 8,475,*******8******* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э. нь 2024 оны 7 дугаар сарын 25-нд 475,58******* төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны *******0 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2024 оны ************** дүгээр сарын 25-нд 2,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******50,5*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 75,280 төгрөгийг улсын орлогоос, 75,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА