Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 140/ШШ2024/00278

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ....... багт оршин суух ....... овогт ..........ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л......., нарийн бичгийн дарга М.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 1980 онд 8 дугаар анги төгссөн. Тэр үед илгээлт гэж байсан. Би илгээлтээр хөдөө гарч Завхан аймгийн ............. бригадад аав, ээжтэйгээ хамт мал маллаж байсан. 1981 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан 1984 оны 6 дугаар сард халагдаж ирсэн. 1984 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал тус нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригадад барилгачнаар, 1987 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал мөн нэгдлийн ......... бригадын тэжээлийн цехэд ажилтнаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл .......цэгт санитарчаар, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......... ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л......ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Л........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1980 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ...........бригадад малчнаар, 1984 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал тус нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригадад барилгачнаар, 1987 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Завхан аймгийн ........бригадын тэжээлийн цехэд ажилтнаар, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл .............. бригадын эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ............ ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ............ тоот лавлагаа, Завхан аймгийн ........... нэгдлийн даргын 1985, 1987, 1988, 1989 онуудын хөдөлмөрийн хөлсний 70-р дансны баримтууд, Завхан аймгийн ........нэгдлийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 54 дугаартай Цэргээс халагдаж ирсэн идэрчүүдийг ажилд томилох тухай тушаал, мөн нэгдлийн даргын 1987 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай Цехийн ажилчин ажиллуулах тухай тушаал, мөн нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн ........... нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаартай Ажиллагсдыг аж ахуйн шинэ нэгжүүдэд шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Б........ын өгсөн мэдүүлгийн: ......... нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Завхан аймгийн ...... бригадад малчнаар ажиллаж байгаад 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдан 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдөр халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн туслах үйлдвэр бригадад барилгачнаар, ...... бригадын тэжээлийн цехэд ажилтнаар, ........ тэжээлийн цэгт санитарчаар, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ............ ББХК-д малчнаар ажиллаж байсныг мэдэж байна. Аав нь манай бригадын малын эмч ......... гэдэг хүн байсан. Л.......... айлын бага хүүхэд байгаа юм... гэх хэсэг,

гэрч Ж.........ын өгсөн мэдүүлгийн: ........... нь надаас нэг насаар ах юм байгаа. Л...... нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Завхан аймгийн ..........бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж байгаад цэргийн албанд татагдан цэргээс халагдаж ирээд тус нэгдлийн туслах үйлдвэр бригадад барилгачнаар, ..... бригадын тэжээлийн цехэд ажилтнаар, .......... бригадын эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, Завхан аймгийн ....... ББХК-д малчнаар ажиллаж байсныг мэдэж байна... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.......ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ........овогт ..............ыг 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ........... бригадад малчнаар,

-1984 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал Завхан аймгийн ........... нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригадад барилгачнаар,

-1987 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Завхан аймгийн ............ бригадын тэжээлийн цехэд ажилтнаар,

-1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл .............. бригадын эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар,

-1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн .......ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ