| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00466/И |
| Дугаар | 103/ШШ2024/00389 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2024/00389
| 202******* оны 06 сарын 26 өдөр | Дугаар *******03/ШШ202*******/00389 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, ******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, Ямаат овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 6 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нь Ч.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: "Ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-т хамрагдсан УД7**************2*******973 регистрийн дугаартай, иргэн ******* ******* нь 20*******9 оны 6 дугаар сарын 2*******-ний өдөр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох төсөл хэрэгжүүлэх зорилгоор ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 20*******9 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 3,000,000 төгрөгийг эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн 202******* оны 6 дугаар сарын *******9-ний өдөр *******98 дугаартай албан бичгээр "...санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлэхэд хамтран ажиллана уу..." гэх хүсэлтийг тус дүүргийн Прокурорын газарт гаргажээ. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.******* дэх хэсэг "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-т "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.******* дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж хуульчилжээ.
Дээрх хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг үндэслэн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хүсэлтийн дагуу иргэн ******* ******* нь аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон санхүүгийн дэмжлэг эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол учирсан, нөгөө талаас эргэн төлөлт хийгдсэн бол дараагийн санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд олгогдох байсан, нэгэнт эргэн төлөлт хийгдээгүйн улмаас санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээр төр, нийтийн ашиг сонирхлын аль алинд нь хохирол учруулж байна гэж үзэн, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, тухайн санхүүжилтийг буцаан гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд ******* ******* 3,000,000 төгрөгийг гаргуулан, ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сангийн *******002002370*******0 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
******* дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* дүүргийн Прокурорын газар нь Ч.******* зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч 20*******9, 2020 онуудад хэсэгчлэн төлөгдсөн төлбөр болох *******52,000 төгрөгийг оруулан давхардуулан нэхэмжилсэн байх тул *******52,000 төгрөгийг төлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 2,5*******8,000 төгрөг болгон багасгаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: би ******* дүүргийн Прокурорын газраас нэхэмжилсэн 2,5*******8,000 төгрөгийг төлөх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******52,000 төгрөгийг төлсөн байхад давхардуулан нэхэмжилсэн гэх үндэслэлээр *******52,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 2,5*******8,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хариуцагчийн зүгээс багасгасан нэхэмжлэлийн шаардлага 2,5*******8,000 төгрөгийг төлнө, хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* дүүргийн Прокурорын газар нэхэмжлэлтэй, Ямаат овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,5*******8,000 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.3, **************.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багауур дүүргийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 55,7*******8 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид төлөх 55,7*******8 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 27,859 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА