Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00396

 

 

 

 

 

202******* оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ202*******/00396

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* 1 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, Ийшээ овогт гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* задгай ******* дугаар гудамжны 1******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт **************9,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П. нь хариуцагч Н. холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт **************9,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч П. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Иргэн Н. нь 2023 оны 11 дүгээр сард манай мал нядалгааны газар дээр үнэ тохирч малын гэдэс цэвэрлэхдээ ажлын хөлсөө аваад мөн дээр нь зээлээр хонины мах 1*******0,000 төгрөгөөр 2 ширхэгийг нийт 300,000 төгрөгийн, мөн цагаан сарын өмнө ямааны мах 1*******9,100 төгрөгт авч цагаан сарын дараа мөнгийг нь өгөхөөр тохирцсон боловч өгөөгүй худлаа хэлж утсаа ч авахгүй, эсвэл утсаа авахаараа тийм хүн байдаггүй гэж хэлэх, уулзахаар шүүхэд өг гээд тоохгүй миний мөнгийг өгөхгүй байгаа тул Н.ээс **************9,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н. нь 2023 оны 11 дүгээр сард П.гээс үнэ бүхий хонь, ямааны мах гулуузаар нь авсан. Махны үнэ **************9,000 төгрөгийг төлж барагдулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч нь **************9,000 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Ийшээ овогт гийн нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт **************9,100 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******,120 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,060 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7,060 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

ШҮҮГЧ П.ТУЯА