Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 140/ШШ2024/00280

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан, .... багийн .... тоот хаягт оршин суух, ......... овогт ......... нэхэмжлэлтэй,

...... гэж бичигдсэн .........дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.\

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М....... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Л..... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие ............нь 1963 онд Завхан аймгийн .......... суманд төрсөн. 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А........ дүгээр тушаалаар Завхан аймгаас 1981 оны 045 дүгээр сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ардын армийн .........дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ...........дугаар тушаалаар 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ........ дугаарын цэргийн батлахтай халагдсан.

.......... дугаартай цэргийн батлах нь ........ мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л......... дугаартай цэргийн батлах нь .......... мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л...... дугаартай цэргийн батлах нь Ц........ мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л......нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Л...... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ........ мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Л....  нэхэмжлэлтэй Л...... гэж бичигдсэн нь .......дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ....... мөн болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

........... нэрээр БХЯ-ны сайдын 1981 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ....... дугаар тушаалаар Завхан аймгаас 1981 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Ардын армийн ........ дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ........дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ........ дугаартай цэргийн батлахтай цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ..... тоот лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.

Харин уг лавлагаанд түүнийг ....... гэж ташаарч бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Завхан аймгаас 1981 онд цэргийн албанд татагчдын анкетад Цэргийн батлахын дугаар ........ гэх баримтаар тогтоогджээ.

Иймд түүнийг дээрх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг ..... гэж эгчийнхээ нэрээр цэргийн алба хаасан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Б..... өгсөн мэдүүлгийн: Хамгийн томыг нь ах ...........эмч нар эгч нь байсан, харин дүү нарыг нь ...... гэдэг байсан. ...... гуай ганц бие эхнэр нь эрт өнгөрсөн хүн байсан. Манай аавынхтай саахалт хөдөө ойрхон байдаг байсан. ....... гуайнх Х... гээд хоёр хүүтэй бусад нь эмэгтэй байсан ... гэх хэсэг,

гэрч Ш.........н өгсөн мэдүүлгийн: ...Хамгийн томыг нь ах ......... дүү ........ гэсэн хүүхдүүдтэй байсан. .......... гуайн ганц бие эхнэр нь эрт өнгөрсөн хүн байсан. Манай аавынхтай саахалт хөдөө ойрхон байдаг байсан. ......... гуайнх ......... гээд хоёр хүүтэй бусад нь эмэгтэй байсан. ........ гэдэг нь төрсөн эгч нь байгаа юм. Манай хадам ээж ............цэргийн албанд татагдахдаа бага жинтэй байсан учраас эгч Л............ нэрээр цэргийн албанд татагдсан гэж ярьдаг байсан. Л......... ах жижигхэн биетэй байсан учраас тэгж явсан юм болов уу. Одоо хүртэл эгчийнхээ нэрээр цэргийн алба хаасан гэж бодохоор гайхаад байдаг юм... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Харин .........ийн цэргийн батлах нээхдээ түүний нэрийг эгч ....... гэсэн нэрээр бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л........н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан .......... гэж бичигдсэн нь ........... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь .......... мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л..... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ