| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00481/И |
| Дугаар | 103/ШШ2024/00406 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2024/00406
| 202******* оны 07 сарын 0******* өдөр | Дугаар 103/ШШ202*******/00*******06 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гүний ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 22,360,196 төгрөг, нотариатын зардал 13,*******00 төгрөг, нийт 22,373,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 6 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч О. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 22,360,196 төгрөг, нотариатын зардал 13,*******00 төгрөг, нийт 22,373,696 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн О. нь ******* банктай 2023 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр зээлдэгч Оюунцэцэгийн ын ******* банк дахь *******00268*******7*******2 тоот дансанд 27,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,263,*******90,2******* төгрөг, зээлийн хүүд 3,11*******,881,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,926,27 төгрөг нийт 9,398,398,28 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 202******* оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 163 хоног хугацаа хэтрүүлээд байна.
******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн **************3 дугаар зүйлийн **************3.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.3 дахь заалт болон дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 20,736,*******09,7******* төгрөг, 202******* оны 06-р сарын 21-ны өдрийн байдлаарх хүү 1,*******80,**************0,*******7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******3,236,0******* төгрөг, нотариатын зардал 13,*******00 төгрөг нийт төгрөгийг 22,373,696,37 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О. миний бие 2023 оны ******* дүгээр сарын 11-ний өдөр 27,000,000 төгрөгийг зээлийг тус банкнаас авсан. Тодорхой шалтгааны улмаас хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд одоо банкнаас нэхэмжилж байгаа 22,373,696 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 22,360,196 төгрөг, нотариатын зардал 13,*******00 төгрөг, нийт 22,373,696 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,818 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13*******,909 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13*******,909 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА