Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2024/00407

 

 

 

 

 

*******24 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 10*******/ШШ*******24/00407

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* өргөн чөлөө-24, ******* оффис, ******* давхарт байрлах, ******* даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт *******ийн д холбогдох гэм хорын хохиролд 2,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* даатгал ХК нь хариуцагч Г.д холбогдуулан гэм хорын хохиролд 2,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* даатгал ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компанийн авто тээврийн хэрэгслийн №2*******0799 тоот даатгалын гэрээний даатгуулагч Г. - УАН улсын дугаартай Toyota Prius *******0 маркийн тээврийн хэрэгслийг Б. нь жолоодон *******2******* оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 5 шарын уулзвар замд баруунаас зүүн чиглэлтэй явж байх үед нь 18-96 улсын дугаартай Toyota Prius 11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа тээврийн хэрэгсэл эхэлж байр эзэлнэ." гэсэн заалтыг зөрчиж даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 2,6*******,000.00 төгрөгийн хохирол учруулсан.

Ослын улмаас даатгуулагчид учирсан хохирол болох 2,6*******,000.00 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 44******* дугаар зүйлийн 44*******.7-д "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...". Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасны дагуу "Хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ"-ний дагуу шилжүүлэн авсан.

Мөн Г. нь *******24 оны 1 дүгээр сард 60,000 төгрөг, 2 дугаар сард 100,000 төгрөгийг манай байгууллагад төлсөн боловч үлдэгдэл 2,460,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул нийт 2,460,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* даатгал ХК-иас нэхэмжилсэн 2,460,000 төгрөгийг маргах зүйл байхгүй төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт *******ийн д холбогдох гэм хорын хохиролд 2,460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,*******10 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 27,155 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,155 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 



 

 

ШҮҮГЧ П.ТУЯА