| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00479/И |
| Дугаар | 103/ШШ2024/00408 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2024/00408
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2024/00408 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч: дүүргийн дугаар хороо, хотхон 1112-3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нь хариуцагч А.*******, А.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,160,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтод төсөлт хамрагдсан А.*******, А.******* нар нь 201******* оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох төсөл хэрэгжүүлэх зорилгоор ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн дэмжлэг авч, 201******* оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 36 сарын хугацаатай санхүүгийн дэмжлэг авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2,840,000 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл 7,160,000 төгрөгийг эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 1*******-ний өдөр 1*******8 дугаартай албан бичгээр "...санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд эргэн төвлөрүүлэхэд хамтран ажиллана уу..." гэх хүсэлтийг тус дүүргийн Прокурорын газарт гаргажээ. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 2*******, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж хуульчилжээ. Дээрх хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг үндэслэн дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хүсэлтийн дагуу багийн ахлагч, иргэн А.*******, багийн гишүүн А.******* нар нь гарааны бизнес эрхлэх залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон санхүүгийн дэмжлэг эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол учирсан, нөгөө талаас эргэн төлөлт хийгдсэн бол дараагийн санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд олгогдох байсан, нэгэнт эргэн төлөлт хийгдээгүйн улмаас санхүүгийн дэмжлэг шаардлагатай иргэдэд олгогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээр төр, нийтийн ашиг сонирхлын аль алинд нь хохирол учруулж байна гэж үзэн, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, тухайн санхүүжилтийг буцаан төлүүлэх, гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс багийн ахлагч, иргэн А.*******, А.******* нараас 7,160,000 төгрөгийг гаргуулан, ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сангийн 1002007010 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 201******* оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарааны бизнес эрхлэх төслөөс 10,000,000 төгрөгийг зээл авсан нь үнэн. Цаашид 7,160,000 төгрөгийн төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны ******* дүгээр сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,*******33 төгрөгийг тус тус төлнө гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож хариуцагч А.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч болох хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,160,000 төгрөгийг хэсэгчлэн 2024 оны 7 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны ******* дүгээр сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,*******33 төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан талууд гарын үсгээ зурж эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар 2024 оны 7 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны ******* дүгээр сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,11*******3,333 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,11*******3,*******33 төгрөгийг ******* дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сангийн 1002007010 тоот дансанд төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багауур дүүргийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 12*******,*******10 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагч А.*******,А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 12*******,*******10 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 64,7************** төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА