| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00486/И |
| Дугаар | 103/ШШ2024/00409 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2024/00409
| 2024 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 10*******/ШШ2024/00409 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, өөрийн байранд байрлах, ******* хүн ХХК-д холбогдох газрын төлбөр 998,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нь ******* хүн ХХК-д холбогдуулан газрын төлбөр 998,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
******* дүүргийн Прокурорын газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/250 "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" захирамжаар "******* хүн" ХХК-нд үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар барих зориулалтаар 19984 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн *******5 дугаар зүйл *******5.*******.******* дахь хэсэгт "Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх", Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйл 10.5 дахь хэсэгт Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдөр төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилж төлж болно" гэж хуульчлан тогтоосон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 1 дүгээр заалт, ******* дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" тогтоолоор газрын төлбөрийг тогтоосон байна. "******* хүн ХХК-нд олгосон 19984 м2 газрын 1м2 газрын суурь үнээр тооцож үзэхэд 998,400 төгрөг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хугацаандаа төлөгдөөгүй байна. 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын Ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.******* дахь хэсэгт зааснаар Татварын алба нь "Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг шүүхэд нэхэмжлэл гаргах", мөн хуулийн 70 дугаар зүйлд "Шүүхэд нэхэмжлэл" гаргах талаар тусгайлан зохицуулж байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Татварын Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгаар Татварын албаны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хассантай холбоотойгоор тухайн Төрийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжгүй болсон нь тухайн газрын төлбөрийг төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага байхгүй байна гэж үзэхээр байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж хуульчилжээ. Иймд ******* дүүргийн Татварын хэлтэс татварын өр барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь зогссон байх тул ******* дүүргийн Прокурорын газар нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд ******* хүн ХХК-иас 998,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
******* дүүргийн Татварын хэлтсээс 998,400 төгрөгийг төлсөн төлбөрийн жагсаалтийг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* хүн ХХК нь газрын төлбөр 998,400 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримтын жагсаалтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ******* хүн ХХК-д холбогдох газрын төлбөр 998,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж 28,512 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 28,512 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 14,216 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА