Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/шш2023/0813

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Батбаатар, Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК,

Хариуцагч: М******* улсын ахлах байцаагч Д.Ж*******,

Маргааны төрөл: М******* улсын ахлах байцаагч Д.Ж*******ы 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07-099/******* тоот дүгнэлт хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З*******, хариуцагч Д.Ж*******, гэрч Г.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Ж*******” ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж*******д холбогдуулан “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/******* тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

2.Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 01/52 тоот албан бичгээр маргаан бүхий тоолуурын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байгаа талаар дурдаж, хамтран ажиллаж, дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газарт  ханджээ.

3.Дээрх албан бичгийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар “Төлөвлөгөөт бус шалгалт хийх” удирдамжийг баталж, уг удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж******* ахалж Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнийг томилжээ.

4.Улмаар тоолуурын суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт газар дээр нь хийсэн үзлэг шалгалтыг тус тус үндэслээд хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/******* дугаар дүгнэлтийг гаргаж ... MULTICAL 602 загварын 78******* дугаар дулааны тоолуураар цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн байна.

5.“Ж*******” ХХК-аас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч Б.Б*******ид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/2******* дугаартай албан бичгээр улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Ж*******” ХХК-ийн гомдлыг хянаад улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/******* дугаартай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6.“Ж*******” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:

1/Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагч Д.Ж*******ы ахлан хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь анхнаасаа захиалгатай, шударга бус, бодит үнэнд нийцээгүй, хяналт шалгалтын дүнг урьдчилан тооцож төлөвлөсөн байсан бөгөөд мөн түүний 01-07-099/******* тоот дүгнэлт нь илт хууль бус, үндэслэл баримтгүй, бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулах замаар гарсан дүгнэлт гэж үзэж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Төрийн хяналт шалгалт /цаашид “хяналт шалгалт” гэх/ хийхэд дараах зарчмыг баримтална,  4.1.2 “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус байх”, 4.1.4 “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах”, 4.1.6 “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах”, 4.1.7 “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэсэн хуульд заасан үндсэн зарчмууд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10, 10.9.11-д улсын байцаагчийн үүргийг зөрчиж хяналт шалгалт явуулсан.

2/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд удирдамжид тусгах асуудлыг хуулийн 5.2.1-5.2.7-д заасан байдаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан гэх 01/20 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжид шалгалтын зорилго, үндэслэл нь нэр томьёо, шалгалтын төрөл, арга, хэлбэр, шалгалтын хүрээ зэргийг хэлбэрийн төдий дурдсан болохоос биш агуулгын хувьд тодорхой бус, хэт ерөнхий, шалгалт хийх зайлшгүй шаардлага байсан эсэх, шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн нэр байхаас бүрэлдэхүүнд хэдэн хүн байх, хэн хэн байх зэрэг нь огт бичигдээгүй нь Төрийн хяналт шалгалтын хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3, 5.2.4, 5.2.5 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

3/Төлөвлөгөөт бус шалгалтыг хийх болсон зорилго, үндэслэл нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг байна. Энэ нь Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын зарим нэг заалт хангагдахгүй буюу хүчинтэй хугацаа дууссан байгаа нь шалгалт хийхийг баталгаажуулсан удирдамж хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

4/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Тодруулбал: Шалгалтын ажлын хэсгээс ажлын байран дээр 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр ирж уулзалт хийж байх явцдаа удирдамж болон Дулааны тоолуурын зөрчлийн тухай гэх урьд нь тоолуурыг зөрчилтэй гэж нотолсон баримтын хамт өгсөн. Гэтэл уг баримтын 2 дахь хуудас, 8 дахь жагсаалтад манай “Ж*******” ХХК-ийн нэрийг бичиж .... ард хэсэгт нь Тухайн гомдлыг харьяа дүүргийн Цагдаагийн албанд гаргах гэсэн тэмдэглэгээг хийсэн байсан. Мөн удирдамжийн Хяналт шалгалтын арга Хяналт шалгалтыг “Ж*******” ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур, бичиг баримтын бүрдлийг шалгах гэснээс үзэхэд хяналт шалгалт нь зөрчилтэй эсэхийг шалгах ажиллагаа байх байтал манай компанийг энэ асуудлаар зөрчил гаргасан нь шалгалтаас өмнө тогтоогдсон байгаа гэх агуулгаар бичигдсэн байна. Эдгээр нөхцөл байдал нь тухайн шалгалт зохиомол, захиалгатай, манай компанийг шууд буруутгах зорилготой, урьдаас дүгнэлтээ гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримт юм.

5/Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 -д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж,
хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэж заасан. Гэтэл хяналтын байхгүй, түүнчлэн удирдамжид хэмжил зүйн хяналтыг ямар стандартын дагуу хэмжих хэрэгслийн ямар үзүүлэлтүүдийг шалгах гэж байгаагаа тодорхой нарийвчилж тусгаагүй атал хяналт шалгалтын явцад энерги, температур, тоолуурын цаг, зарцуулалт, суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, зэрэг удирдамжид огт заагаагүй өөр асуудлаар хяналт шалгалт хийсэн.

6/Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно гэж заасан. Гэтэл зүгээр хэвийн ажиллаж байсан тоолуурын зургийг авч баримтжуулан илт худал тайлбар бичин зөрчил гэж тооцсон. Тодруулбал: Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн дугаар 4-т: ... Тоолуурын тооцоологч дээрх улсын баталгааны нэг талын лацны дардас буюу улсын шалгагчийн хувийн дугаар бүдгэрч, тодорхойгүй болсон байв гэж дурджээ. Хэмжих хэрэгслийг Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 "хэмжил зүйн мэргэжлийн байгууллага" гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг, 3.1.12 хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн мэргэжлийн байгууллага магадлан баталгаажилт хийдэг бөгөөд үнэхээр хувийн дугаар бүдгэрсэн, шаардлага хангахгүй байсан бол А). Хэмжих хэрэгслийг тооцоонд авахгүй Б). Магадлан баталгаажилтыг хийхгүйгээр асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Хуульд бүдгэрсэн гэх үг хэллэг байхгүй болно./

7/Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана, 5.9.1 шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, 5.9.2. улсын байцаагчийн санал, дүгнэлт, 5.9.3. шалгуулагч этгээдийн санал, хүсэлт ... гэж заасан. Гэтэл ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн өдрөө буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ямар ч тэмдэглэл бидэнд үйлдэж өгөөгүй бөгөөд улсын байцаагчийн 01-07-099/******* тоот дүгнэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уулзахдаа дээрх тэмдэглэлийг анх удаа танилцуулсан.

8/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 52.2 Энэ хуулийн 52.1- д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ, 52.3. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж тус тус заасан атал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас ирүүлсэн хүсэлт нь үндэслэлтэй эсэх, нотолгоо баримттай эсэх, хуульд заасан хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлага байгаа эсэхийг тогтоохгүйгээр, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж баталсан нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5. "Энэ хуулийн 52.1- д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шалгалтыг ахлан хийсэн Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч Д.Ж*******-д 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 02/2201-60 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд үүний дараагаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу /Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана./ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Улсын ерөнхий байцаагч Б.Б*******ид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан хэдий ч хянан шийдвэрлэж өгөөгүй байна. Иймд хяналт шалгалтын явцад гаргасан шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, урьдаас буруутгахыг оролдсон, хууль бус, үндэслэл баримтгүй гарсан гэж үзэж байгаа тул Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 01-07-099/******* тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ж*******” ХХК -аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Д.Ж*******ы 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн 01-07-099-******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү дүгнэлтэд Буянт-Ухаа-2 хорооллын ус, дулаан түгээх 2 дугаар ЦТП-ийн 7851, 7244 дугаар ус, дулааны тоолуурыг ашиглах боломжгүй тухай дүгнэлт гаргасан. Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК 2022 оны 01 сарын 13-ны өдрийн албан бичгээр 4 тоолуурт дүгнэлт гаргуулахаар хүсэлт ирүүлсэн байдаг. Үүнтэй х*******тойгоор Мэргэжлийн ерөнхий газрын дэд дарга 2022 оны 01 сарын 31-ний өдөр Удирдамж гаргаж, 2022 оны 02 сарын 10, 04 сарын 12-ны өдрүүдэд хяналт шалгалт хийгдсэн. Төрийн хяналт, шалгалтын хуульд төлөвлөгөөт бус шалгалтыг удирдамжийн дагуу хийнэ гэсэн байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан удирдамжаар бол хяналт, шалгалтыг эхлүүлснээс хойш ажлын 5 хоног гэж зааж өгөөд, 02 сарын 09-өөс 3 хоног багтаан хийх, удирдамжийн 7 дугаарт  шалгалтад хамрагдсан байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагааг 5/26-1 кодтой хэмжүүрийн хэмжих хэрэгслийн хэвийн байдлыг хангах хяналтын хуудасны  дагуу хийж эрсдэлийг тогтооно гэж заасан. Хяналт шалгалт 02 сарын 10-ны өдөр тухайн ЦТП дээр хийгдсэн. Улсын байцаагчийн дүгнэлтээр газар дээр хийгдсэн шалгалтаар зөрчил бүрэн тогтоогдохгүй, тусгай төхөөрөмж бүхий лабораторид шалгах шаардлагатай гээд 04 сарын 12-ны өдөр лабораторид 7244 дугаартай тоолуурыг хэвийн ажиллагаатай эсэхийг шалгасан. Энэ шалгалтаар улсын байцаагч н.З*******гийн хяналт шалгалтын мэдэгдэл гарсан. 04 сарын 12-ны өдрийн хяналт, шалгалтаас тайлан гараад, тайлангаа тухайн эрх ашиг нь зөрчигдөж магадгүй этгээд буюу нэхэмжлэгчид танилцуулах ёстой. Гэтэл 04 сарын 12-ны өдрийн хяналт, шалгалтын мэдэгдэл гэдэг зүйлийг нэхэмжлэгчид танилцуулсан. Тухайн тоолуурт лабораторийн хяналт, шалгалт хийсэн боловч тоолуурт зөрчил тогтоож чадаагүй байна гэж  үзэж байна. Удирдамжийн дагуу 5 хоногт хийх ёстой. Гэтэл 2 сарын хугацаанд хийгдсэн нь удирдамжаа зөрчсөн. Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар хяналт, шалгалт тэмдэглэлтэй байна гэсэн байдаг. Тухайн үед гарсан зөрчлийг тогтоосон агуулгыг тэмдэглэж танилцуулах ёстой. 02 сарын 12-ны өдрийн тэмдэглэл байхгүй. 04 сарын 22-ны өдөр нөхөн танилцуулаад байгаа нь тухайн үед тэмдэглэлгүй байсан гэж үзэхээр байна. Мөн мэдэгдэлтэй х*******той 2 хуудас тоон хүснэгтийг ирүүлсэн байдаг. Энэ тоон хүснэгтээр ямар хэмжээний зөрчил вэ гэдэг нь тогтоогдоогүй. 04 сарын 12-ны өдрийн лабораторийн дүгнэлт зөрчлийг тогтоож чадаагүй. Тийм учраас энэ хяналт шалгалт хуульд нийцээгүй явагдсан гэж үзэж байна” гэв.

7.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Төрийн хяналт шалгалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай,

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж*******ы ахлан хийсэн нь төлөвлөгөөт бус шалгалт нь анхнаасаа захиалгатай, шударга бус, бодит үнэнд нийцээгүй хяналт шалгалтын дүнг урьдчилан тооцож төлөвлөсөн байсан бөгөөд мөн түүний 01-07-099/******* тоот дүгнэлт нь илт хууль бус үндэслэл баримтгүй, бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулах замаар гарсан дүгнэлт байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. Төрийн хяналт шалгалт (цаашид "хяналт шалгалт" гэх) хийхэд дараах зарчмыг баримтална: 4.1.2 Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус байх, 4.1.4 Шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нар төрийг хүндэтгэн харилцах, 4.1.6 Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах, 4.1.7 Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн хуульд заасан үндсэн зарчмууд, мөн хуулийн 10.9.10. 10.9.11-д заасан улсын байцаагчийн үүргийг зөрчиж хяналт шалгалт явуулсан. Үүнд: 1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд удирдамжид тусгах асуудлыг хуулийн 5.2.1-5.2.7-д заасан байдаг. Гэтэл Мэргэжилийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан гэх 01/20 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжид шалгалтын зорилго үндэслэл тодорхой бус, шалгалтын төрөл, арга хэлбэрийг нарийвчлан тодорхой тусгаагүй, шалгалтын хүрээ зэргийг хэлбэрийн төдий дурдсан болохоос биш агуулгын хувьд тодорхой бус, хэт ерөнхий, шалгалт хийх зайлшгүй шаардлага байсан эсэхийг дүгнээгүй, шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн нэр байхаас бүрэлдэхүүнд хэдэн хүн байх, хэн хэн байх зэргийг огт бичигдээгүй зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3, 5.2.4, 5.2.5 дахь заалтуудыг ноцтой зорчсон гэж үзэхээр байна.

Тайлбар: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас ирүүлсэн “Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай” 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг, 35 хуудас бүхий хавсралт материалыг судалж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, Дэд бүтцийн хяналтын газрын дарга, Эрсдэлийн удирдлага, бодлого, зохицуулалтын газрын дарга, дэд дарга нарт танилцуулан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 мөн 52 дугаар заалт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” байгууллагын стандартын Б нормативын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг боловсруулж хянуулан батлуулсан.

Шалгалтын зорилго үндэслэлийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5. дугаар зүйлийн 5.2, 52.1 дэх заалтууд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” байгууллагын стандартын 6 дугаар заалтын дагуу /Нэг. Хяналт шалгалтын зорилго, үндэслэл: Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичгээр ирүүлсэн дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Хэмжил зүйн тухай хуулиуд тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм журам, холбогдох стандартын хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох шийдвэрийг гаргахад оршино/ гэж бичсэн.

Шалгалтын төрөл, арга хэлбэрийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 7, 8, 13,7 дахь заалтуудын дагуу /Хоёр. Хяналт шалгалтын төрөл, хэлбэр: Төлөвлөгөөт бус шалгалт, Гурав. Хяналт шалгалтын арга: Хяналт шалгалтыг “Ж*******” ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур болон бусад хэмжих хэрэгслүүдийн хэмжлийн нэгдмэл байдал болон холбогдох бичиг баримтын бүрдлийг шалгах, шаардлагатай тохиолдолд дулааны тоолуурыг магадлан тогтоох шалгалтад хамруулах зэрэг арга хэлбэрээр явуулна/ гэж тус тус удирдамжид тусгасан.

Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад заасны дагуу дулааны тоолуур болон бусад хэмжих хэрэгслүүдийн хэмжлийн нэгдмэл байдал гэдэгт тухайн хэмжих хэрэгслийн загварын туршилт, суурилуулалт, баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлт гээд бүх зүйлийг хамруулан авч үздэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх заалтын дагуу Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-тай зөвшилцөн мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтад татан оролцуулсан бөгөөд удирдамжид /Тав. Хяналт шалгалтын бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч: Хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж******* ахалж Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт, хэмжил зүйн газар, "УБДС" ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ./ гэж бичсэн.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК,  “Ж*******” ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 21- ний өдөр байгуулсан "Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ж*******” ХХК-ийн хэрэглэгчдийн дулааны баланс, 2021 оны хэрэглээтэй харьцуулсан тооцоог үндэслэн тус компанитай гэрээтэй хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглаж байгаа тоолуурын ажиллагаа, дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээнд ээлжит бус үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг "УБДС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/05 тоот тушаалаар байгуулж, тус ажлын хэсгээс хийсэн үзлэг шалгалтын дүнгийн дагуу манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Тус компанийн дэд захирлын хүсэлтээр ЭХЗХ болон "УБДС" ТӨХК-ийн энэхүү ажлын хэсэгт ажилласан мэргэжлийн ажилтнуудыг шалгалтын бүрэлдэхүүнд оруулсан.

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Ж*******” ХХК-д очиж шалгалт эхлэхийн өмнө шалгалтын бүрэлдэхүүнд ажиллах Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагч Г.З*******, Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн Ж.Б, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Дотоод хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн хяналтын инженер Н.А, Борлуулалт, эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Э. Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтсийн хэмжүүрийн бодлогын инженер Г.Б, Зүүн түгээх төвийн хэмжил зүйн хяналтын инженер Ц.У, Баруун түгээх төвийн хэмжил зүйн Уналтын инженер Ч.О, цахилгааны инженер. Н.Н нарыг шалгуулагч байгууллагад танилцуулсан,

2/Төлөвлөгөөт бус шалгалтыг хийх болсон зорилго, үндэслэл нь УБДС ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг байна. Энэ нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын зарим нэг заалт хангагдахгүй буюу хүчинтэй хугацаа дууссан байгаа нь шалгалт хийхийг баталгаажуулсан удирдамж хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2021 оны 01 дүгээр сард албан бичиг ирүүлээгүй, харин тус компаниас ирүүлсэн "Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичгийн огноог удирдамж бичихдээ тоог алдаж дараад 2021 гэж бичсэн байсан. Энэ тухай “Ж*******” ХХК-ийн захирал С. Алтанцэцэгт тухайн үед тайлбарлах ойлгуулсан. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хороололд байрлах “Ж*******” ХХК-д очиж шалгалт эхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  дэд даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг танилцуулахад тус компанийн захирал С.А Засгийн Газраас Төрийн хяналт шалгалтыг 3 жилээр зогсоосон байхад шалгалт хийх гэлээ, шалгуулахгүй гэж эсэргүүцсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийдэг төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 3 жил зогсоох тухай саналыг Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан, энэ талаар холбогдох шийдвэр албан ёсоор эцэслэж гараагүй. Харин аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл: гомдол, санал хүсэлтийн дагуу хийдэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоогоогүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт хийх гэж байгааг тайлбарлахад зөвхөн хяналт шалгалтын удирдамжид тусгагдсан 4 дулааны тоолуурыг шалгуулахыг зөвшөөрсний дагуу хяналт шалгалтыг эхлүүлсэн. Энэ эсэргүүцлийн улмаас шалгалтын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн Ж.Б манай байгууллагын удирдлагаас энэ шалгалтад өнөөдрөөс /2 дугаар сарын 10-наас/ оролцохгүй байх чиглэл өгсөн тул ажиллахгүй гээд зөвхөн шалгалтын эхний өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажиллаад бусад хугацаанд шалгалтад оролцоогүй.

3/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Тодруулбал: Шалгалтын ажлын хэсгээс ажлын байран дээр 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирж уулзалт хийж байх явцдаа удирдамж болон " Дулааны тоолуурын зөрчлийн тухай" гэх урьд нь тоолуурыг зөрчилтэй гэж нотолсон баримтын хамт өгсөн. Гэтэл уг баримтын 2 дахь хуудас, 8 дахь жагсаалтад манай “Ж*******” ХХК-нийн нэрийг бичиж ард хэсэгт нь "Тухайн гомдлыг харьяа дүүргийн цагдаагийн албанд гаргах" гэсэн тэмдэглэл хийсэн байсан. Мөн удирдамжийн хяналт шалгалтын арга гэх хэсэгт Хяналт шалгалтыг  “Ж*******” ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур, бичиг баримтын бүрдлийг шалгах" гэснээс үзэхэд хяналт шалгалт нь тухайн тоолуур ямар нэг зөрчилтэй байгаа эсэхийг шалгах ажиллагаа байх байтал манай компанийг энэ асуудлаар зөрчил гаргасан нь шалгалтаас өмнө тогтоогдсон гэх асуулгаар бичигдсэн байна. Эдгээр нөхцөл байдлууд нь тухайн шалгалт зохиомол, захиалгатай, анхнаасаа манай компанийг шууд буруутгах зорилготой, урьдаас дүгнэлтээ гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримт юм.

Тайлбар: Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Ж*******” ХХК-ийг зөрчилтэй гэж урьдчилан дүгнэж анхнаасаа захиалгатайгаар тус компанийг буруутгах, зөрчилтэй болохыг батлах зорилгоор шалгалт хийгээгүй. Дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох "УБДС" ТӨХК, хэрэглэгч байгууллага болох “Ж*******” ХХК-ийн хооронд дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа тоолууртай х*******той маргаан гарсан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тоолуурыг шалгуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт ирүүлсэн тул Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх /энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих/, Эрчим хүчний сайдын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан "Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрмийн 10.1 дэх /Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох хэрэгсэлтэй холбогдон гарсан маргааныг эх үүсвэр, хангагч, хэрэглэгчийн төлөөллийг оролцуулан эрх бүхий хэмжил зүйн болон хяналтын байгууллагын хэмжил зүйн улсын шалгагч байцаагчийн дэлтийг үндэслэн шийдвэрлэнэ" гэсэн заалтуудын дагуу хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар тухайн тоолуурыг шалгасан.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн "Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай албан бичигт хавсаргаж ирүүлсэн тус компанийн түгээлт эрхэлсэн дэд захирал Б.Бы баталсан “Ж*******” ХХК-ийн шугам тоноглолын бэлэн байдал, дулааны эрчим хүчний хэрэглээнд дүгнэлт гаргах ажлын хэсгийн төлөвлөгөө"-нд /GABOT XXК-ийн хариуцсан хэрэглэгчдийн дулааны тоолуур дээр давтан зөрчил илэрч байгааг шалгуулах тухай харьяа дүүргийн цагдаагийн албанд гаргах" гэсэн ажил байсан. Энэ нь тус компанитай хамааралтай асуудал. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжид “Ж*******”  ХХК-ийг энэ асуудлаар зөрчил гаргасан нь шалгалтаас өмнө тогтоогдсон тухай болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажлын хэсгийн дээрх төлөвлөгөөг тусгаагүй бөгөөд энэ төлөвлөгөөг шалгуулагчид танилцуулаагүй. Зөвхөн шалгалтын удирдамжаа танилцуулсан.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тоот тушаалаар баталсан ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу дулааны эрчим хүчээр хангагч байгууллага болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон хэрэглэгч байгууллага болох “Ж*******” ХХК-ийн хоорондын дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглаж байгаа иргэн Б.Лын нисэх 250, 251-р байрны 78241416 дугаартай, Буянт ухаа 2 хорооллын “УДДТ-2-ын 78******* дугаартай, иргэн Бы 546 дугаар байрны 78526633 дугаартай. Анд ” ХХК ийн орон сууцны 68542891 дугаартай тоолууруудад хяналт хийж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох архивын бичлэгийг хуулбарлан, дулааны энерги бодогдоогүй, зарцуулалт, сүлжээний усны температур. 0 утга заасан, зарцуулалтын утга эрс өөрчлөгдөж савлах зэрэг зөрчил байгааг илрүүлэн тоолуурын ажиллагааг шалгуулах тухай хүсэлтийг тоолуурын архивын бичлэгийн хуулбарын хамт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн. Тухайн тоолуурын архивын бичлэг нь тоолуурын ажиллагаа хэвийн байгаа эсэх, тоолуурт гарч буй эвдрэл гэмтлийг мэдээлж байдаг чухал үзүүлэлт байдаг ба хавсралтаар ирүүлсэн тус тоолууруудын архивын бичлэгийг хянаж үзээд тоолуурын хэвийн ажиллагаатай х*******той зөрчлүүд байсан тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” байгууллагын стандартын 72 дахь заалтын дагуу хяналт шалгалтын удирдамжид “Ж*******” ХХК-ийн хэрэглэгчдийн зөрчил бүхий дулааны тоолуур, бичиг баримтын бүрдлийг шалгах" гэж оруулсан. Төлбөр тооцоонд ашиглаж буй ус, цахилгаан, дулааны тоолуурт шалгалт хийхдээ холбогдох бичиг баримт буюу тухайн тоолуурын суурилуулалт. баталгаажуулалт, ашиглалттай х*******той акт бичиг баримтыг тоолуур дээрх үзүүлэлтүүдтэй харьцуулж тулгаж хянадаг.

Мөн тоолуур суурилуулсан орчин, хэмжих хэрэгслийн гадаад байдал болоод тоолуурыг стандартын дагуу зөв суурилуулсан эсэх баталгаажуулалтын лац тэмдэг, түүний бүрэн бүтэн байдлыг газар дээр нь шалгаж тоолуурын хэвийн ажиллагаанд нөлөөлж болох шалтгааныг тодруулдаг. Хэмжил зүйн хяналтын чиглэлээр хийдэг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, урьдчилан сэргийлэх шалгалтын удирдамжид мөн адил холбогдох бичиг баримтыг шалгах талаар тусгадаг. Зөрчилтэй тоолуур гэж удирдамжид оруулсан харин зөрчилтэй “Ж*******” ХХК-ийг шалгах гэж бичээгүй. Шалгалтаар дулааны тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан эсэх, хэмжил зүйн үзүүлэлтүүд нь зөв байгаа эсэх, тоолуурт дээрх зөрчил гарсан шалтгааныг тодруулахад шалгалтын бүрэлдэхүүн анхаарсан бөгөөд тус компанийг буруутгах зорилгоор компанийн бусад үйл ажиллагааг шалгаагүй.

4/Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ заасан. Гэтэл хяналтын хуудас огт байхгүй, түүнчлэн удирдамжид хэмжил зүйн хяналтыг ямар стандартын дагуу хэмжих хэрэгслийн ямар үзүүлэлтүүдийг шалгах гэж байгаагаа тодорхой нарийвчилж тусгаагүй атал хяналт шалгалтын явцад энерги, температур, тоолуурын цаг зарцуулалт, суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт зэрэг удирдамжид огт заагаагүй асуудлаар хяналт шалгалт хийсэн.

Тайлбар: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 7, 8, 13,7 дахь заалтуудын дагуу шалгалтын удирдамжид /Долоо. Хяналт шалгалтын чиглэл, хяналтын хуудас Шалгалтад хамрагдсан байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагааг 5,281 кодтой "Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах" хяналтын хуудасны дагуу үнэлж, эрсдэлийг тодорхойлно/ гэж оруулж удирдамжийг танилцуулж хувийг өгсөн

Хяналтын хуудасны хувьд: Шалгалтын удирдамжид орсон 5 281 кодтой Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас нь зөвхөн дулааны тоолуур бус бусад үйл ажиллагаанд ашиглаж буй цахилгаан зарцуулалт, даралт, температур, хий шингэн механик цулын уртын болон шугам ангийн зэрэг бүх төрлийн тоолуур, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдал байгууллагын хэмжил зүйн дотоод хяналт зэрэг өргөн хүрээнд шалгах асуултуудтай бөгөөд эдгээр бүх асуултуудын дагуу шалгалт хийж хяналтын хуудсыг бөглөн, тухайн байгууллагын эрсдэлийн үнэлгээг гаргадаг. “Ж*******” ХХК-ийн захирал С.А нь Засгийн Газраас төрийн хяналт шалгалтыг 3 жилийн хугацаанд зогсоосон тул шалгалт хийлгэхгүй гэж эсэргүүцсэн мөн зөвхөн шалгалтын удирдамжид заасан 4 дулааны тоолуурт шалгалт хийлгэнэ бусад тоолуурууд болон уйл ажиллагаагаа шалгуулахгүй гэж хязгаарлалт тавьсан “Ж*******” ХХК нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг зөрчсөн зэргээс шалтгаалж хяналтын хуудсаар шалгаж, эрсдэлийг үнэлэх боломжгүй байсан Мөн тус компанийн захирал С.А шалгалт хийлгэхгүй гэж эсэргүүцсэний дагуу шалгалтын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хяналтын газрын мэргэжилтэн Ж.Б манай байгууллагын удирдлагаас энэ шалгалтад өнөөдрөөс /02 дугаар сарын 09/ оролцохгүй байх чиглэл өгсөн тул ажиллахгүй гээд зөвхөн шалгалтын эхний өдөр ажиллаад бусад хугацаанд шалгалтад оролцож хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь Буянт ухаа 2 хорооллын УДДТ-2-ын 78******* дугаартай Нисэх 250, 251 дүгээр байрны 78241416 дугаартай, иргэн Бы 546 дугаар байрны 78526633 дугаартай, Анд “” ХХК-ийн орон сууцны 68642891 дугаартай тоолууруудыг шалгуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу зөвхөн эдгээр 4 тоолуурыг шалгасан. Тоолуурын энерги, температур, зарцуулалт, тоолуурын цаг зэрэг нь тухайн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн чухал үзүүлэлтүүд бөгөөд үүнийг архивын бичлэгээр тогтоодог. Тоолуурын загварын туршилт хэмжил зүйн үзүүлэлт, суурилуулалт, ашиглалтын байдал, баталгаажуулалттай х*******той асуултууд болон холбогдох хууль, дүрэм журам, стандартын заалтууд бүгд хяналтын хуудаст байдаг. /5.28 1 кодтой "Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах" хяналтын хуудасны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 23, 24, 25, 28, 29, 30, 42-48 дугаар асуултууд/ Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13,2 дахь заалтын дагуу эдгээр үзүүлэлтүүдийг шалгасан. Хуулиар зохицуулаагүй, мөн хяналтын хуудаст байхгүй, удирдамжид заагаагүй зүйлийг шалгаагүй. Хэмжил зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4. дэх /энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих заалтын дагуу тухайн хэмжих хэрэгслийн энерги, температур, тоолуурын цаг зарцуулалт зэрэг тоолуурын хэмжил зүйн үзүүлэлтүүдийг архивын бичлэгээс хянаж, суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалтын байдлыг газар дээр нь шалгасан.

5/Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д Шаардлагатай бол улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах /фото, зураг, дүрс бичлэг/, түүнчлэн шалгуулагч этгээд, түүний албан ёсны төлөөлөгч, эрх бүхий албан тушаалтан хяналтын үйл явц, улсын байцаагчийн үйлдэл, илрүүлсэн зөрчлийг баримтжуулж болно гэж заасан. Гэтэл зүгээр хэвийн ажиллаж байсан тоолуурын зургийг авч баримтжуулан илт худал тайлбар бичин зөрчил гэж тооцсон. Тодруулбал:Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн 4-т. Тоолуурын тооцоологч дээрх улсын баталгааны нэг талын лацны дардас буюу улсын шалгагчийн хувийн дугаар бүдгэрч, тодорхойгүй болсон байв" гэж дурджээ. Хэмжих хэрэгслийг Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 "хэмжил зүйн мэргэжлийн байгууллага" гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг, 3.1.12 "хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт гэж хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Өрөөр хэлбэл хөндлөнгийн мэргэжлийн байгууллага магадлан баталгаажилт хийдэг бөгөөд үнэхээр хувийн дугаар бүдгэрсэн, шаардлага хангахгүй байсан бол 1. Хэмжих хэрэгслийг тооцоонд авахгүй 2. Магадлан баталгаажилтыг хийхгүйгээр асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Хуульд бүдгэрсэн гэх үг хэллэг байхгүй болно/.

Тайлбар: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас “Ж*******” ХХК-ийн эзэмшлийн Буянт ухаа 2 Хорооллын УДДТ-2-ын 78******* дугаартай тоолуурт хяналт хийж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хоорондох архивын бичлэгийг хуулбарлан, дулааны энерги бодогдоогүй, зарцуулалт, сүлжээний усны температур 0 утга заасан зарцуулалтын утга эрс өөрчлөгдөж савлах зэрэг зөрчил гарч тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан байгааг илрүүлэн тоолуурын ажиллагааг шалгуулах тухай хүсэлтийг ирүүлсний дагуу шалгалт хийсэн. Зүгээр хэвийн ажиллаж байгаа тоолуурыг шалгаж худал тайлбар бичээгүй. Холбогдох нотлох баримт бүрдүүлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын Ё нормативын дагуу тус тоолуурыг газар дээр нь шалгахад тогтоогдсон бодит нөхцөл байдлыг дүгнэлтийн тодорхойлох хэсэгт бичсэн зохиож бичээгүй. Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.4 дэх заалтуудын дагуу дулааны эрчим хүчний төлбөр тооцооны тоолуурыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллага биш зөвхөн Стандарт хэмжил зүйн газрын эрх бүхий улсын шалгагч шалгаж, улсын шалгагчийн хувийн дугаар бүхий лац тэмдгээр битүүмжилж, баталгаажуулалтын гэрчилгээ олгодог. Тоолуурыг анх суурилуулахад улсын шалгагчийн лац тэмдэг хэвийн байсан боловч ашиглалтын явцад хөндөгдсөн, арилсан байж болно.

Архивын бичлэгээр хэвийн ажиллагаа нь алдагдсан нь тоолуурыг дулааны тоолуур шалгах итгэмжлэгдсэн лабораторид улсын баталгаатай тусгай эталон төхөөрөмж дээр холбогдох стандартын дагуу шалгаж хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тодорхойлон, алдаагүй зөв тоолж байгаа эсэхийг тогтоодог. Шалгалтын үед хийсэн архивын бичлэгээр тус тоолуурын зарцуулалт, температур, энерги зэрэг хэмжил зүйн үзүүлэлтүүд нь огцом савлагаатай, хэвийн бус байгаа нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн A67 дугаар тушаалаар баталсан Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 13,7 дахь /Шаардлагатай бол шалгалтын явцад хэмжилт, туршилт хийх буюу холбогдох журмын дагуу дээж авч шинжилгээнд хамруулна/ СХЗГ-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 4.3.1 дэх заалтуудын дагуу тус тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулсан. Тоолуурт магадлан тогтоох шалгалт баталгаажилт хийхгүйгээр мэдрэх эрхтний тусламжтайгаар тус тоолуур хэвийн алдаагүй тоолж байгаа эсвэл хэвийн бус алдаатай ажиллаж байгааг тогтоож шийдвэр гаргах боломжгүй юм.

Шалгалт хийж байх үеэр тус тоолуурын зарцуулалт 0 утгыг заасан бөгөөд “Ж*******” ХХК-ийн захирал С.А тус тоолуурыг хэвийн бус ажиллаж байгааг хүлээн зөвшөөрч манайхаас шалтгаалахгүйгээр зарцуулалт 0 заадаг. О заасан үед “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аар тохируулга хийлгэхийг заалгасан гэсэн тайлбар өгч байсан. Энэ тухай “Ж*******” ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0212201-19 дугаартай албан бичигт /... Шалгалтаар зарим нэг өдрийн цагуудад зарцуулалт тоолоогүй гэх зөрчил байна гэдгийг манай байгууллага нь эхнээс нь танилцуулж байсан. Энэхүү зарцуулалт бичигдэхгүй тохиолдол нь биднээс үл шалтгаална. Үүнийг тухай бүр тохиргоо хийж засаж залруулж байсан. УБДС ТӨХК-ийн байцаагч, ИТАлбаны ажилчид өөрсдөө учир шалтгаанаа мэддэг болно. Манай УДДТ-д шалгалт хийж дууссанаас хойш зэрэгцээ байрлах Эх нярайн үндэсний төв-II-ийн УДДТөвийн тоолуурыг шалгах үед манай тоолуурын зарцуулалт 0 утга заасан. 0 утга заахад шалгалтын комиссын гишүүд бүгд байсан болно. Дахин нягталж элэг хийхэд даралт хэвийн, температур хэвийн, автомат хаалтууд бүгд нээлттэй, алдаа заагаагүй /info үүсээгүй байна./ УБДС ТӨХК-ны Г.Б хэлсэн үгнээс/ ийм учраас протокол хөтлөх саналыг Г.Б тавьсан боловч Н.А хүлээн зөвшөөрөөгүй болно/ гэж бичсэн байгаа нь шалгалт хийхээс өмнө тус тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрч нотолсон байна. Харин тоолуурын зарцуулалт 0 утга заасан үед ямар ч тохируулга хийж байгаагүй, тус компани нь өөрийн харьяа байрууд болон ЦТП-д оруулж тоолуурын заалт авхуулдаггүй гэдгийг "УБДС" ТӨХК-ийн ажилтан мэдүүлсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээс өмнө тус компанийн энэ тоолуурт зарцуулалт, температур, энергиэ тоолохгүй 0 заах тохиолдол гардаг байсан боловч “Ж*******” ХХК нь арга аваагүй, Хэмжил зүйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 2.3 дахь хэмжих хэрэгслийн техникийн бэлэн байдал, ашиглалтад болон хэмжил гүйцэтгэх аргачлал, хэмжлийн шаардагдах нарийвчлал, хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах/ заалтуудын хэрэгжилтийг хангаж тоолуурын суурилуулалт, баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт хэмжил зүйн дотоод хяналт тавих үүргээ “Ж*******” ХХК биелүүлж ажиллаагүй байсан.

6/Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана. 5.9.1 шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал 5.9.2 улсын байцаагчийн санал дүгнэлт 5.9.3 шалгуулагч этгээдийн санал хүсэлт... гэж заасан. Гэтэл ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн өдрөө буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ямар ч тэмдэглэл бидэн гүй бөгөөд улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07- 099/107 тоот дүгнэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уулзахдаа дээрх тэмдэглэлийг анх танилцуулсан.

Тайлбар: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9 дэх заалтын дагуу шалгалтын тэмдэглэлийг шалгалт эхэлсэн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бичиж эхэлсэн бөгөөд, тоолуурын гадаад байдалд газар дээр нь хийсэн шалгалтаар тогтоогдсон бодит нөхцөл байдлыг баримтжуулан зураг авч, rap нооpoгтоо тэмдэглэж байсан. Шалгалт эцэслэж дуусаагүй, шалгалтын уйл ажиллагаанд тус компанийн захирал өөрөө болоод хариуцлагатай ажилтнууд байлцаж, зураг авч бичлэг хийж байсан, шалгалтын үе дэх бодит байдал гарч буй зөрчлийг газар дээр нь танилцуулахад зөвшөөрч ямар нэг маргаан гаргаагүй, шалгалтын дүн гаргахад шаардлагатай баримт материалыг тус компани нь гаргаж үзүүлээгүй, тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил хийгдээгүй хойшилсон зэргээс шалтгаалж шалгалтын тэмдэглэлийг бичиж дуусган шалгуулагч байгууллагад танилцуулах боломжгүй байсан. Шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд тэмдэглэл бичиж, зураг авч баримтжуулсан байгаа. Тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт, суурилуулалт, архивын бичлэгт газар дээр нь хийсэн шалгалтаар тоолуур хэвийн ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх/ заалт. Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар Тушаалаар баталсан "Хэмжих шалгалт баталгаажуулалт хийх журам"-ын 4.31 дэх заалтын дагуу шалгалтын ажлын хэсгээс тоолуурыг дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах шийдвэр гаргасан.

Гэвч тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил дараах шалтгааны улмаас удирдамжийн хугацаанд хийгдээгүй. Үүнд:

 “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас тоолууруудыг дулааны шугам сүлжээнээс салган авч шалгах, буцааж суурилуулах бэлтгэл ажил хангагдаагүй. Шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан тус компанийн борлуулалтын инженер Б.Э Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар баталсан "Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай" тушаалын 3.а дахь заалтын дагуу зөрчил бүхий эдгээр тоолуурыг 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сүлжээнээс салган авахгүй байх санал гаргасан тул тус тоолууруудыг удирдамжид заасан шалгалтын хугацаанд лабораторид шалгуулах боломж бүрдээгүй.

2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан болно. Харин 2022 оны 03 дугаар сарын 01-ээс хойш “Ж*******” ХХК-аас шалтгаалж тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах ажил хүлээгдсэн. Шалгалтын ажлын хэсгийн гишүүн "УБДС" ТӨХК-ийн Баруун түгээх төвийн хэмжил зүйн хяналтын инженер Ч.О тус компанийн тоолуурыг сүлжээнээс салгаж лабораторид шалгуулах талаар тус компаниас удаа дараа шаардахад “Ж*******” ХХК нь халаалтын улирал дуусахаар шалгуулъя. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аар тоолуураа салгуулахгүй, Ч.О инженер тоолуур салгах талаар огт яриагүй, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өөрсдөө тоолуураа салгаж авахгүй байна. Орон сууцны торуудын тэмцээн болж байгаа тул амжихгүй, тэмцээн дуусахаар тоолуураа салгуулъя, халаалтын улирал дуусахаар бүх тоолуураа өөрийн байгууллагын зардлаар шалгуулъя зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан хэлж, тоолуураа магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй зайлсхийсээр сар гаруй болсон. “Ж*******” ХХК-ийн захирал С.Атэй 99 дугаарын утсаар удаа дараа холбогдож шаардахад тоолуур шалгуулсан зардлыг хэн хариуцах вэ, баримт болгож танайх тоолуур шалгуулах тухай албан бичиг ирүүлбэл шалгуулъя гэсний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07/678 тоот дулааны тоолуурыг магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтад хамруулах тухай албан бичгийг “Ж*******”-д ХХК-д хүргүүлсэн.

Үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тоолуурыг шугамаас салган авчирч СХЗГ-ын улсын шалгагч Г.З******* “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дулааны тоолуурын итгэмжлэгдсэн лабораторид улсын баталгаатай эталон тоног төхөөрөмж дээр холбогдох стандартын дагуу магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг элж гүйцэтгэсэн. СХЗГ-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар тушаалаар баталсан "Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журмын 4.3.3 дахь заалтын дагуу шалгалтын үйл ажиллагаанд “Ж*******” ХХК-ийн сантехникийн инженер Б.Э, дулаан хангамжийн инженер Б.Б, менежер А.Б нарыг оролцуулсан бөгөөд тэд шалгалтын үйл ажиллагааны зургийг авч бичлэг хийж байсан бөгөөд захиралдаа утсаар байнга мэдээлэл өгч байсан.

Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалт хийсэн тухай протоколыг шалгалтын бүрэлдэхүүнд ажилласан УБДС ТӨХК-ийн инженер н.А газар дээр нь хөтөлж, шалгалтад байлцсан “Ж*******” ХХК-ийн төлөөлөл болох инженер Б.Э, Б.Б нараар протоколд гарын үсэг зуруулсан.

Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтаар тус тоолуурын зарцуулалт үсэрч, Дулааны тоолуур. 1-р хэсэг Ерөнхий шаардлага" MNS OIML R75-1:2007 стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул улсын шалгагч Г.З******* тус тоолуурыг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамаарах үйл ажиллагаанд ашиглах боломжгүй тухай Стандарт, хэмжил зүйн газрын 000017166 дугаартай мэдэгдлийг бичиж. “Ж*******” ХХК-ийн инженер Б.Эт хүлээлгэн өгсөн.

“Ж*******” ХХК нь магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрч, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус тоолуурыг сольж шинэ тоолуур авч “И” ХХК-аар суурилуулах ажлыг гүйцэтгүүлсэн байна. Тоолуурыг лабораторид шалгаж шалгалтын дүн эцэслэн гарсны дараа шалгалтын тэмдэглэлийг үргэлжлүүлэн бичиж дуусгаад улсын ахлах байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг гаргасан бөгөөд захирал С.Аийг ирж танилцаад дүгнэлт зөвлөмж авахыг удаа дараа 99 дугаарт залгаж мэдэгдсэн боловч ирээгүй, өөрөө очиж чадахгүй, өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа гээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр инженерээ /Б.Э/ явуулсан. Шалгалтын дүнгээр гаргасан улсын ахлах байцаагчийн 4 дүгнэлт тус бүр 4 хувь, улсын ахлах байцаагчийн зөвлөмж 3 хувь бичиг баримтыг захиралдаа танилцуулаад гарын зуруулаад, гарын үсэг зурахаас татгалзвал шалгалтын тэмдэглэл дээр тайлбарaa бичээд буцаагаад ирүүлээрэй гэсэн боловч эдгээр бичиг баримтыг авчирч өгөхгүй 12 хоног хүлээлгэж утсаар дахин дахин шаардуулж байж 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилтнаараа өгч явуулсан. Шалгалтын ажлын хэсэгт ажилласан Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК-ийн ажилтнууд шалгалтын тайлангаа гаргаж өгсөн.

7/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ. 52.2 Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг 6 өдрийн дотор эхлүүлнэ. 52.3 Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэж заасан атал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар  "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас ирүүлсэн хүсэлт нь үндэслэлтэй эсэх, нотолгоо баримттай эсэх, хуульд заасан хяналт шалгалт зайлшгүй шаардлага байгаа эсэхийг тогтоохгүйгээр, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж баталсан нь мөн хуулийн 52 дугаар зүйлийн 57,5 энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус шалгалт явуулахыг хориглоно" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тайлбар: Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 52 дугаар зүйлийн 52.1 гэсэн заалт байхгүй. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас 35 хуудас хавсралт бүхий Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт болон тоолууруудын бичлэгийг хянаж үзэхэд дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэж байгаа тоолуурын зарцуулалт үсэрсэн, о утга заасан, энергиэ бодоогүй, архивын бичлэг тасралтгүй бичигдээгүй, дундаа тасарсан зэргээр тоолуурын хэвийн ажиллагаа алдагдсан нь тогтоогдсон тул удирдлагуудад танилцуулж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж боловсруулан Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга нараар хянуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар батлуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шалгалтыг ахлах хийсэн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж*******д 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02/2201-60 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд үүний дараагаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу /Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагч Б.Б*******ид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан хэдий ч хянан шийдвэрлэж өгөөгүй байна.

Тайлбар: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь /хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах/ заалтын дагуу шалгалтын дүнгээр гаргасан улсын ахлах байцаагчийн шийдвэрүүдтэй танилцаад хүлээж авахыг тус компанийн захирал С.Ат удаа дараа утсаар /99/ мэдэгдсэн боловч ирээгүй, өөрөө очиж чадахгүй. өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа гээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр инженерээ /Б.Э/ явуулсан. Улсын ахлах байцаагчийн 4 дүгнэлт тус бүр 4 хувь, улсын ахлах байцаагчийн зөвлөмж 3 хувь бичиг баримтыг захиралдаа танилцуулаад гарын үсэг зуруулаад, гарын үсэг зурахаас татгалзвал шалгалтын тэмдэглэл дээр тайлбараа бичээд буцаагаад ирүүлээрэй гэсэн боловч эдгээр бичиг баримтыг авч яваад авчирч өгөхгүй 12 хоног хүлээлгэж утсаар дахин дахин шаардуулж байж 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажилтнаараа өгч явуулсан. Улсын ахлах байцаагчийн 01-07-099/******* дугаартай дүгнэлтэд /Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг үндэслэн гомдол гаргах эрхтэй/ гэж тусгасан “Ж*******” ХХК 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/2201-60 тоот албан бичгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хариу тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/2201-63 тоот албан бичгээр "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбар"-ыг тус тус ирүүлсэн.

Тус албан бичгийг Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн даргаас хийсэн цохолтын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль зүй мониторингийн хэлтэст танилцуулсан бөгөөд хариу хүсээгүй албан бичиг байсан тул хяналт шалгалтын баримт материалд бүртгэж авсан. Харин тус компаниас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагч Б.Б*******ид 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/2******* дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" стандарт батлах тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаал, "Байгууллагын стандарт"-ын 17.1, 17.2 дахь заалтуудын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хууль зүй, мониторингийн хэлтсээс тус дүгнэлтийг шалгаж 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/1700 тоот албан бичгээр “Ж*******” ХХК-д хариу өгсөн. Иймд хяналт шалгалтын явцад гаргасан шийдвэр нь хууль тогтоомж зөрчсөн, урьдаас төлөвлөж буруутгахыг оролдсон, хууль бус, үндэслэл баримтгүй гарсан гэж үзэж байгаа тухайд.

Тайлбар: Хяналт шалгалтын явцад шийдвэр гаргаагүй. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь / хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх/ заалт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн A/67 дугаар тушаалаар баталсан "Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" байгууллагын стандартын 14.1 дэх /Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж хоорондын уялдаа х*******г нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана/ заалтын дагуу хяналт шалгалтыг бүрэн хийж дуусгаад, шалгалтын ажлын хэсгийн гишүүдийн тайлан, СХЗГ-ын эрх бүхий улсын шалгагчийн итгэмжлэгдсэн дулааны лабораторийн улсын баталгаатай тоолуур шалгах эталон төхөөрөм дээр холбогдох стандартын дагуу хийсэн магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын дүн, шалгалтын явцад хянасан холбогдох баримт материалыг үндэслэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг гаргасан.

Улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргахдаа ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй, хууль бус үндэслэл баримтгүй дүгнэлт гаргаагүй. Урьдаас төлөвлөж тус компанийг буруутгахыг оролдоогүй. Харин "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас ирүүлсэн "Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай" 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичиг, 35 хуудас бүхий хавсралт материалыг судалж, ЭХХЗХХ-ийн дарга, ДБХГ-ын дарга, ЭУБЗГ-ын дарга, дэд дарга нарт танилцуулсан, Төрийн хяналт шалгалтын ЗУБ дарга, дэд дарга нарт танилцуулан. Төрийн хяналт шалгалтын тухай 4. 5 дугаар хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 / Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг aлбан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх, 52 дугаар зүйлийн 52.1 дэх /Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж Байгууллагын өргөдөл хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин хордлого зэрэг хүний амь нас эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ/. 52.3 дахь /Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ/ заалтуудын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/20 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу тус компанид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал, бүрдүүлсэн бичиг баримт авсан фото зураг, Стандарт, хэмжил зүйн газрын эрх бүхий улсын шалгагчийн тоолуурт хийсэн магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын дүн зэргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага" стандарт батлах тухай А/67 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын стандарт"-ын Ё нормативын дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийсэн. Нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 02 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн 4 тоолуурт хяналт, шалгалт хийсэн. Тоолуурыг шалгахад газар дээр нь шалгалт хийдэг. Тухайн тоолуурын суурилуулсан орчин, стандартын дагуу суурилуулсан эсэх, гадны нөлөө, цахилгаан соронзон орон, температур, дулаан гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж тоолуур буруу заах тохиолдлууд гардаг. Удирдамжийг “Ж*******” ХХК -ийн захирал н.Аийн ажлын өрөөнд инженерүүдийг дуудаад танилцуулсан. Тоолуурыг шалгахдаа Стандарт хэмжил зүйн газар хамгийн түрүүнд тоолуурыг Монгол улсад ашиглаж болох уу гэдэг дээр загварын туршилт хийдэг. Загварын туршилт хийгээд Монгол улсад ашиглаж болно гэж үзвэл загварыг батлаад Монгол  улсад хэрэглэж болох хэмжил зүйн хэрэгслийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэж, ашиглах анхны зөвшөөрлийг өгдөг. Үүний дараа дулааны лабораторид хэмжил зүйн үзүүлэлтүүдийг шалгаад, дулааны эрчим хүчний тооцоонд ашиглаж болно гэсэн гэрчилгээг олгоно. Дулаан түгээх шугам сүлжээний байгууллага дулааны эрчим хүчээр хангахын тулд дулааны техникийн нөхцөлийг тодорхойлоод ямар хүчин чадалтай тоолуур хэрэглэхийг тусгаж өгнө. Дулаанаар хангахын тулд техникийн үзүүлэлтэд  тохирох тоолуур тавьсан эсэхийг шалгана. Тоолуурыг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага суурилуулж, 72 цаг туршаад, актаар гарын үсэг зуруулан хүлээлгэж өгдөг. Энэ бичиг баримтыг эхний ээлжид шаардсан. Байгууллагад бол байгаагүй. Тухайн тоолуурт архивын бичлэг хийх шалгалт хийхэд зарцуулалт тэг заасан, температур тэг утга заасан, үүнээс шалтгаалаад  дулааны төлбөр гараагүй тохиолдол гарсан байсан. Иймд шалгалтыг хийе гэсэн шийдвэр гарсан. Шалгалтыг явуулахдаа мэргэжлийн байгууллагуудыг татан оруулсан. Бүгд өөр өөрийн үүрэгтэй оролцсон. Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар дулаан шугам сүлжээ, Стандарт хэмжил зүйн газар гээд нийт 4 байгууллага хамтарч шалгалт хийсэн. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагын захирал А ажилчдын хамт шалгалт хийх үйл явцад байлцсан. Архивын бичлэгээр танай байгууллагын тоолуур алдаатай байгаа нь харагдаж байна. Энэ алдаа зөвшөөрөгдөх стандарт хэмжээнээс хэр зөрүүтэйг нарийн тогтоохын тулд лабораторид шалгалт хийх шаардлагатай гэдгийг А захиралд нь танилцуулсан. А захирал нь дулааны ачааллын үе таарч байгаа тул дулаанаа таслах боломжгүй шалгалтаа хойшлуулж болох уу? ачааллын үе буурахаар манай байгууллага өөрөө тоолуураа авч очоод зардал мөнгийг нь гаргаад шалгуулмаар байна гэж хүсэлт гаргасан. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны хүйтний улирал эхэлсэнтэй х*******той нэмж шинээр хэрэглэгч холбох, айл өрхийн дулааныг хязгаарлах, засвар хийх нэрийдлээр дулааны эрчим хүчийг хаахгүй гэсэн тогтоол гарсан байсан. Ингээд ажлын хэсэг шалгуулж байгаа “Ж*******” ХХК-тай зөвлөлдөөд 03 сарын 01-ний өдрийг хүртэл шалгалтын ажлыг хойшлуулъя гэсэн шийдвэрт хүрсэн. 03 сарын 1-ээс тоолуурын шалгалтын ажлыг эхлэх гэтэл А захирал шалтаг тоочоод хойшлуулаад байсан. Шүүхэд өгсөн нотлох баримтуудад байгаа. Шалгуулахгүй байхаар нь утсаар ярихад А захирал нь танай байгууллага тоолуурт шалгалт хийх албан бичгээ ирүүл, манай тоолуур шалгалтаар хэвийн гэсэн дүгнэлт гарвал гарсан зардлыг хэн хариуцах вэ? Тийм учраас манай байгууллага нотлох баримт авч үлдэнэ гэсэн. “Ж*******” ХХК-аас шалтгаалан шалгалт 04 сарын 12-ны өдөр хүртэл хойшилсон. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан бичиг явуулсан. 04 сарын 12-ны өдөр тоолуур шалгах ажиллагаа эхэлсэн. Ажлын 5 хоногт хийж гүйцэтгээгүй гэдэг нь үндэслэлгүй. Хэмжил зүйн хяналтын хуудасгүй шалгалт хийсэн гэж байна. Төрийн хяналт, шалгалтын хуульд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хяналтын хуудсаар хийнэ гэж байдаггүй. Удирдамжид оруулсан тухайн байгууллагын үйл ажиллагааг хянахын тулд зөвхөн дулааны тоолуурыг шалгахад хангалтгүй, хэрэглэж байгаа бүх хэмжүүрүүдийг шалгана. Дээрээс нь байгууллагын дотоод хяналтыг нь шалгана. Энэ бүгдийг шалгаж эрсдэлийг үнэлдэг. Хяналтын хуудас нь тухайн байгууллагын эрсдэлийг үнэлдэг хуудас болохоос арга хэмжээ авдаг, тооцдог, хяналт, шалгалтын үр дүнг шийддэг акт биш, хяналтын хуудсаар үнэлэх нөхцөл байгаагүй. Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК  тоолуурт хяналт, шалгалт хийлгэх хүсэлт өгсний дагуу шалгалт хийсэн. Дулааны тоолуур шалгах ажлыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч хийдэггүй. Хэмжил зүйн тухай хууль болон дагалдан гарсан хэмжих хэрэгслийн шалган баталгаажуулах журмын дагуу Стандарт хэмжил зүйн эрх олгогдсон улсын шалгагч албан тушаалтан хийдэг. Мөн дулааны тоолуур шалгах стандарт байгаа стандартын дагуу Монгол улсад ганцхан байдаг Улаанбаатар дулаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дэргэд байдаг дулааны тоолуурын лабораторид шалгасан. Шалгалтын явцад нэхэмжлэгч тал өөрсдөө дулааны тоолуураа тайлж авч ирээд шалгалтыг дуустал бүх үйл ажиллагаанд оролцоод, зураг аваад, хянаад, захиралдаа утсаар мэдээлэл өгч байсан. Улсын шалгагч З******* тоолуурт шалгалт хийж уг тоолуурын зарцуулалтын алдаа нь стандартад зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байна. Тийм учраас төрийн хяналт, шалгалтын хамаарах үйл ажиллагаанд хэрэглэж болохгүй гэсэн мэдэгдэл бичсэн. Мөн тоолуурт хийсэн шалгалтын протокол гарсан байгаа. Тэр олон тоотой 2 хуудас гээд байгаа нь шалгалтын протокол юм. Тоолуурыг шалгахдаа үзүүлэлт бүр дээр нарийн шалгадаг, энийг улсын шалгагч өөрөө мэргэжлийн хувьд тайлбарлаж хэлэх байх. Стандартад зөвшөөрөгдөх алдаанаас илэрхий алдаатай учраас тухайн тоолуурыг төлбөр тооцоонд ашиглаж болдоггүй. Энэ шалгалтын үр дүнг үндэслээд улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан эрх бүхий төрийн байгууллагын хийсэн шалгалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрнө гэсэн байдаг. Монгол улсад ашиглаж байгаа бүх дулааны тоолууруудыг тус лабораторид шалгадаг, ашиглалтаас шалтгаалж дулааны тоолуур эвдрэх, гэмтэх, алдаа заах олон тохиолдол гарна. Стандартад заасан хэмжээнээс илэрхий алдаатай тохиолдолд тооцоонд ашиглах боломжгүй. Улсын байцаагчийн дүгнэлт гараагүй байсан ч Стандарт хэмжил зүйн улсын шалгагчийн мэдэгдэл гарсан тохиолдолд уг алдаатай тоолуурыг дулааны тооцоонд ашиглаж болохгүй. Дулааны тоолуурыг 4 жил тутамд шалгаад хэвийн тохиолдолд дулааны тооцоонд ашиглаж болно гэж баталгааны гэрчилгээ олгодог. Ийм алдаатай тоолуурт 4 жилийн баталгааны гэрчилгээ олгохгүй. Тухайн үед тоолуурыг илэрхий алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрөөд шинэ тоолуур аваад суурилуулсан байгаа нэхэмжлэгч байгууллага.

Тэмдэглэлийг 02 сарын 10-ны өдөр бичээгүй дараа нь бичсэн гэж ярьж байна. 02 сарын 10-ны өдөр тэмдэглэлээ бичсэн. Шалгалтыг хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулсан учраас 04 сарын 12-ны өдөр шалгалтаа хийж дуусаад үргэлжлүүлээд бичсэн. А захирлыг дуудаж шалгалтын үр дүнтэйгээ танилцаад, гарын үсэг зураад, эрх зүйн баримт бичгүүдээ ав гэсэн ирэхгүй 5-6 хоног хүлээлгэсэн. Дараа нь Э гэдэг ажилтнаа явуулсан байсан. Э дүгнэлтийг даргадаа танилцуулаад гарын үсэг зуруулахаар авч явсан. Манай байгууллагаас дүгнэлт 3 хувь гардаг. Нэхэмжлэгч байгууллага, Улаанбаатар дулаан түгээх сүлжээ, манай байгууллагын архивд өгөх ёстой дүгнэлтүүдэд гарын үсэг зуруулахаар нэхэмжлэгч байгууллагад өгч явуулаад 10 хоногийн дараа даргаараа гарын үсэг зуруулаад ирүүлсэн. Дараа нь энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гарсан гэсэн тайлбар бичсэн байсан. 02 сарын 10-ны өдөр ямар гэмтэл гарсныг тогтоож чадаагүй гэж нэхэмжлэгч байгууллага ярьж байна. Өмнө нь дулааны түгээх шугам сүлжээ тогтоосон байсан. Дарааны бид нар газар дээр нь архивын бичлэг хийгээд алдаатай тоолуур байна гэдгийг нь тогтоосон. Хэрэв архивын бичлэгээр хэвийн байсан бол дахин лабораторид очиж шалгах шаардлагагүй. Манай байгууллагыг шалгалт хийхээс өмнө энэ байгууллагын тоолуур эвдрэл, гэмтэл байна гэдгийг нотолсон бичиг байгаа.  “Ж*******” ХХК 2022 оны 5 сарын 03-ны өдөр Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хариу тайлбар гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн. “Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн 6-д шалгалтын үеэр тоолуурт тэг утгыг заасан тохиолдол гарсан ба энэ үед алдааны код үүсээгүй гэж дурджээ. 2022 оны 02 сарын 10-ны өдөр уг шалгалтын комисс ажиллаж байх үед дулааны тоолуур зарцуулалт тэг утгыг заасан ба энэ нь бид бүгдийг дулааны тоолуурт ямар нэгэн хөндлөнгийн үйлдэл хийдэггүй болохыг илтгэсэн билээ. Тухайн үед Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн хэмжил зүйн ахлах Б нь нарийвчилсан үзлэг, шалгалт хийхэд бүх тоолуурууд хэвийн ажиллаж байсан. уг тоолуурын зарцуулалт тэг утга заах бүрд Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн манай байгууллагыг хариуцсан инженер болон дуудлагын 70047005 дугаарт мэдэгдэж, мэргэжлийн инженерүүд ирж тохиргоог хийж ажилладаг байсан” гэж бичсэн байна. Энэ тоолуур нь манайхыг шалгалт хийхээс өмнө үргэлж тэг утгыг зааж доголддог байсан гэдгийг нотлоод байна. Ийм байхад Мэргэжлийн хяналтын байцаагч тоолуур алдаатай гэдгийг тогтоогоогүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ тоолуураар чинь халуун ус гүйж байгаа тэр усыг хэдий хэмжээний ус гүйж байна вэ? гэдгийг тоолуурын зарцуулалт гээд яриад байгааг тоон утгаар зааж байдаг. Температур бас тэг зааж байгаа. Температур гэдэг танай гэрийн пааранд ус хэдэн градусын халуунтай ирж байна вэ? Буцахдаа хэдэн градустай буцахад байна гэдгийг хэмжиж, зааж байдаг. Тоолуурын тооцоологч томьёог оруулж бодоод хэчнээн энерги өглөө гэдэг тоогоо гаргадаг. Дулааны тоолуур гэдэг гэрийн нөхцөлд хэрэглэдэг усны тоолуур шиг биш” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч С.Бт шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн оролцогч нараас түүнийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1.Хариуцагч М******* улсын ахлах байцаагч Д.Ж*******ы 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07-099/******* тоот дүгнэлтээр нэхэмжлэгчийн 78******* дүгээр дулааны тоолуурыг Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8 дахь заалтууд, тоолуурын суурилуулалт, ашиглалтын байдал, загварын туршилт, баталгаажуулалт, холбогдох бичиг баримтын бүрдэл зэрэгт хийсэн үзлэг, шалгалт болон магадлан тогтоох шалгалт зэргийг үндэслэн цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэжээ.

          Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно”, 10.8-д “Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно” гэжээ.

2.“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 01/52 тоот албан бичгээр маргаан бүхий тоолуурын ажиллагаа хэвийн бус, зөрчилтэй байгаа талаар дурдаж, хамтран ажиллаж, дүгнэлт гаргуулахаар ханджээ.

3.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/20 дугаар “Төлөвлөгөөт бус шалгалт хийх” удирдамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж******* ахалж Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн холбогдох ажилтнуудыг бүрэлдэхүүнийг томилжээ.

4.Удирдамжид хяналт шалгалтыг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажлын 3 өдөрт багтаан хийж гүйцэтгэхээр тусгажээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “удирдамжид заасан хугацааг хэтрүүлсэн, тоолуурын бүрэн бүтэн байдлыг манай байгууллага хариуцдаггүй” гэж, хариуцагчаас “хяналт шалгалтыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн, лабораторийн туршилт хийх шаардлага үүссэн” гэж тус тус маргажээ.

6.Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий тоолуурт хяналт шалгалтыг хийсэн бөгөөд хяналт шалгалтаар лац бүдгэрсэн, тоолуур зарим тохиолдолд 0 утгыг зааж байсан болох нь шалгалтын тэмдэглэл, үзлэгийн тайлан, фото зураг, архивын бичлэг зэргээр тус тус нотлогдож байна.

7.Дээрх нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох зорилгоор лабораторийн туршилт хийхээр шийдвэрлэж, туршилтыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийж гүйцэтгэсэнд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

8.Учир нь хяналт шалгалтын хугацаанд хамаарах 2 дугаар сар нь өвлийн улирал дулаанаар хангах оргил ачааллын үе бөгөөд тухайн цаг хугацаанд тоолуурын холболтыг салгах нь эдийн засгийн хувьд хохиролтой, мөн Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаал зэрэгт нийцүүлж хэрэглээний ачаалал багассан үед туршилтын хэмжилт хийснийг буруутгах үндэслэлгүйн дээр хяналт шалгалтын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

9.Харин лабораторийн туршилтаар тухайн тоолуур нь зөвшөөрөгдөх хэмжээснээс өндөр, мөн архивын бичлэгээр хэвийн бус ажиллагаатай зэрэг нь тогтоогдсон тул цаашид дулааны эрчим хүчний төлбөр тооцоолуурт ашиглах боломжгүй гэж дүгнэсэн хариуцагчийн дүгнэлт хуульд нийцжээ.

10.Тодруулбал Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д ““хэмжих хэрэгслийн загварын туршилт” гэж хэмжих хэрэгслийн загварыг эрх бүхий байгууллагаас туршиж, үр дүнг тогтоох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг”, 3.1.12-т ““хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт” гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг” хэлнэ гэж тус тус заасан бөгөөд хэмжих нэгжийн стандарт, шаардлагад нийцэхгүй тоолуурыг төлбөр тооцоолуурт ашиглах боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ******* дугаар зүйлийн *******.1, *******.3, *******.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 3.1.12, 10 дугаар зүйлийн 10.7, 10.8-д  тус тус заасныг баримтлан  М******* улсын ахлах байцаагч Д.Ж*******д холбогдох М******* улсын ахлах байцаагч Д.Ж*******ы 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07-099/******* тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүссэн “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА