Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/шш2023/0936

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК,

Хариуцагч: А*******,******* газрын К******* хэлтсийн дарга,

Гуравдагч этгээд: Үн*******,

Маргааны төрөл: А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэр хуульд нийсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ө.С, П.Л,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Т*******” ХХК-аас А*******,******* газрын К******* хэлтсийн даргад холбогдуулан “А************** газрын к******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэр хууль бус тул хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.А*******ын газрын К******* хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр Увс аймгийн Ө, Ц сумдын нутагт орших Б******* нэртэй газарт *******85.38 гектар талбайд а*******ын хайгуулын XV01 дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

3.“Т*******” ХХК-аас а*******ын хайгуулын XV01 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг А*******,******* газрын К******* хэлтэст гаргасан бөгөөд А*******,******* газрын К******* хэлтсийн дарга  нь 2018 оны дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Өндөр хангай сумын Засаг даргаар батлуулсан баримт байхгүй” гэх үндэслэлээр “Т*******” ХХК-ийн а*******ын хайгуулын XV01 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

4.“Т*******” ХХК-аас А*******,******* газрын Геологи, уул уурхайн к******* хэлтсийн даргад холбогдууланТ*******” ХХК-ийн эзэмших ХV-01 дугаартай а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан А*******,******* газрын к******* хэлтсийн даргын 2018 оны 3 дугаар шийдвэрийг хууль бус байх тул хүчингүй болгуулах, А*******,******* газрын Геологи, уул уурхайн к******* хэлтсийн  тусгай зөвшөөрлийг 2018 оны дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус компанийг ХV-01 дугаартай а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр “Төв эрдэнэт сан” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

5.Харин А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр К******* хэлтсийн даргын 2018 оны дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгосон.

6.А*******,******* газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10/4*******6 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг мэдэгдсэн байна.

7.Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн /14, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн /19 тоот албан бичгүүдээр Увс аймгийн Ө сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар дурдаж, өргөдөл гаргах хугацааг сунгахыг, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргажээ.

8.Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/4542 тоот албан бичгүүдээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийг бүрдүүлэх бололцоог олгон мэдэгдэлд хугацаа заасан бөгөөд дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад өргөдлөө гаргаагүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

9.Улмаар А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

10.Улмаар нэхэмжлэгч нь А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

11.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/...Тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангуулахаар “Т*******” ХХК-ийн зүгээс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр /09 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн /10 дугаар албан бичгүүдээр хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг илгээх цахим системд нэвтрэх эрх олгохыг хүссэн хүсэлтүүдийг илгээсэн.

Үүний дагуу А*******,******* газрын к******* хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу А*******, Газрын тосны газрын к******* хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10/4*******6 дугаар мэдэгдэлд К******* хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүйд тооцсон тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг мэдэгдсэн.

2/А*******,******* газрын к******* хэлтсээс 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Ө сумын Засаг даргаар батлуулсны дараа, 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулна гэсэн дарааллыг манай компанид тайлбарласан.

Үүний дагуу 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Увс аймгийн Ө сумын засаг сумын засаг даргад “Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг" удаа дараа мэдэгдэж, менежментийн төлөвлөгөөг дахин хүргүүлж, манай компанийн ажилчид 2022 оны 08 дугаар сарын *******-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Увс аймгийн Ө суманд байрлан Увс аймгийн Ө сумын Засаг даргатай биечлэн уулзсан боловч "Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй” гэсэн хууль бус тайлбарыг өгсөн тул “Т*******” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан.

3/Увс аймгийн Ө сумын Засаг даргын дээрх хууль бус эсэргүүцлээс шалтгаалан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах болсон тул а*******ын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэж тогтоосныг 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг манай компанийн зүгээс А******* Газрын тосны газрын к******* хэлтэст гаргасан.

Үүнд А*******,******* газрын к******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/4542 дугаар албан бичгээр "хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг баримт бичгийн бүрдүүлэх бололцоог олгон мэдэгдэлд хугацаа заасан бөгөөд дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад өргөдлөө гаргаагүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

4/ “Т*******”  ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн XV-01 дугаартай а*******ын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу өөрөөс шалтгаалах бүхий л шаардлагыг биелүүлэн XV-01 дугаартай ашигт зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан байтал “өргөдлийг үндэслэлгүйгээр хүлээн авалгүйгээр өргөдөл гаргаагүй” гэж тайлбарласан нь малтмалын тусгай үндэслэлгүй бөгөөд манай компанийн буруутай үйл шалтгаалаагүй нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна.

5/ “Т*******” ХХК-ийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн /19 дүгээр албан бичгээр компанийн буруутай үйлдэл бус Увс аймгийн Ө сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан хавсаргаж чадахгүй байгаа нөхцөл байдлыг тодорхой дурдаж, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг А*******,******* газрын к******* хэлтэс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу шийдвэрлээгүй бөгөөд мөн өдрөө 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг гаргаснаар манай компанийн эрх ашиг дахин зөрчигдөж байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна.

“Т*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ гаргасан, мөн Увс аймгийн Ө сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй талаар К******* хэлтэст хандан бичгээр мэдэгдсээр байхад А*******, Газрын тосны газрын к******* хэлтсээс уг нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, “Т*******” ХХК-ийг буруутган, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг дуусгавар болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул А******* Газрын тосны газрын к******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэр хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”Т*******” ХХК нь хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор 2 шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. 1 дүгээрт нь Засаг даргын менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 2 дугаарт нь А*******,******* газрын К******* хэлтсийн даргын захиргааны актыг хүчингүй болгоод шинээр өргөдөл гаргах эрхтэй болох, эрх зүйн үйл баримт байгаа тогтоосон 2 шийдвэр байгаа. Тэгэхээр хүчин төгөлдөр шийдвэр байсаар байтал А************** газрын К******* хэлтэс мэдэгдлээр 15 хоногийн хугацаа тогтоосон. Энэ 15 хоногийн хугацаа тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд, манай байгууллагаас А*******ын******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг А*******,******* газар 15 хоног мэдэгдлээр тогтоох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. А*******ын тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй байхад 15 хоног тогтоосон. Энэ 15 хоногт өргөдлийн бүрдүүлбэр хангах хууль зүйн боломжгүй байгаагүй. Манай байгууллагаас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар хуульд хугацаандаа 10 хоногийн өмнө хүргүүлсэн. Манай компанийн зүгээс Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө 10 хоногийн өмнө хүргүүлэх үүргээ биелүүлсэн баримтыг нэхэмжлэл гаргахад хавсаргасан байгаа. А************** газраас 15 хоногийн хугацаа өгөхөд, 8 сарын *******-ний өдөр Увс аймгийн Ө сумын нутагт “Т*******” ХХК-ийн 3 ажилтан томилолтоор очиж ажилласан. Тэгэхэд Ө сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй эс үйлдэхүйгээ давтан гаргасан. Яагаад Ө сумын Засаг даргын эс үйлдэхүй дээр дахиж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэхээр 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан эс үйлдэхүйг нь хууль бус болохыг тогтоолгоод шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдэж байсан учир дахин нэхэмжлэл гаргаагүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ө сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон илэрхий үйл баримт гэж үзээд маргаагүй байгаа. Манайхаас 15 хоногийн дотор Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон хуульд заасан бусад сунгуулах өргөдлийнхөө хавсаргах материалын бүрдүүлбэрийг хангах боломжгүй байсан. Тэгээд 15 хоногийн хугацаа өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манай байгууллагаас 1 сарын хугацаа өгөхийг хүссэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Энэ хүсэлтүүдийг ч гэсэн мөн шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа. Одоо манай байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болохоор А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулснаар шүүхийн шийдвэрээр баталгаажсан буюу өргөдөл сунгуулах, өргөдөл гаргах эрх сэргэх боломжтой гэж үзсэн учраас энэ захиргааны акт дээр маргаж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

12.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/...Монгол улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, А*******ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 514 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн К******* хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай шийдвэрээр 2018 оны 3 дугаар шийдвэр болон ХВ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10/4*******6 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг “Т*******” ХХК-д мэдэгдсэн.

2/А*******ын хайгуулын ХВ-01 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийг бүрдүүлэх мэдэгдэлд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаагүй, ирүүлээгүй байх тул К******* хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр дээр дурдсан 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ тухай 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/4566 тоот албан бичгээр "Т*******" ХХК-д мэдэгдсэн байна.

3/Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын XВ-01 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.

4/Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь А*******,******* газрын

К******* хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 10/4566 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг эс зөвшөөрч 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн /21 тоот албан бичгээр хандсан байх тул хариуг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10/4819 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

5/Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь К******* хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны албан тушаалтан болох А*******,******* газрын даргад тухайн асуудлаар өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалтай. Гэвч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл А*******,******* газрын даргад хандаж өргөдөл, гомдол гаргаагүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны байгууллагын зүгээс бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан байгаа. Тусгай зөвшөөрлийн тухайд бол хэлэх нь зүйтэй байх. “Т*******” ХХК нь Увс аймгийн Ө, Ц сумдын нутагт орших Б******* нэртэй газарт *******85,38 м.кв талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн. 900252 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэж А*******ын газрын К******* хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 14045 дугаар шийдвэрээр а*******ын хайгуулын XV-901 дугаартай тусгай зөвшөөрлийг анх “Т*******” ХХК-д олгосон байдаг. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан тухайд нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг гаргахдаа А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-т заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт ирүүлээгүй нь баримтаар тогтоогдож байсан тул хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж К******* хэлтсийн даргын үүрэг үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу бол мэдэгдэл хүргүүлж К******* хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний 7/33-61 тоот албан бичгээр “Т*******” ХХК-д мэдэгдсэн байна. Захиргааны шүүх дээр хянагдаж байгаа захиргааны хэрэг түдгэлзсэн байгаа. Шүүхээс нотлох баримтыг хэрхэн хүргүүлсэн хэргийг сэргээх хянан шийдвэрлэсэн тухайд бол ярих юм бол тэгээд Эрдэнэсувд гадаад банкны захиргааны акттайгаа л танилцуулаад тайлбараа хэлчих. Өмнө нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслээд тусгай зөвшөөрлийг сэргээсэн байсан. Шүүхийн шийдвэрийг үндэслээд К******* хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг нь сэргээсэн байгаа. Шүүхийн шийдвэр үндэслээд хариуцагчаас нэхэмжлэгч компанид хугацаа өгсөн, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж, төрийн захиргааны байгууллагад сунгуулах өргөдлөө гаргана уу гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Гэвч нэхэмжлэгч компани тухайн хугацаандаа өгөөгүй дараа дахиад боломжит хугацаа өгсөөр байтал мөн адил өгөөгүй. Ингээд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бичиг баримтаа хуульд заасан хэлбэрээр төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй учраас К******* хэлтсийн даргын шийдвэр гарч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан” гэв.

   

13.Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.С******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 92-94 зүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гомдол гаргаж байгаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн байх ёстой. Энэ журмыг хэрэглэх боломжгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 92-94.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаад хүсэлтээ давхар гаргаад шийдвэрлүүлсний дараа нэхэмжлэлээ гаргах ёстой байсан гэж үзэж байгаа. Шүүхээс эрх зүйн ач холбогдол бүхий харилцаа байгаа болохыг тогтоосон үйл баримт хэрэгт шийдвэр авагдсан байж байгаа. А*******ын******* газрын К******* хэлтсээс хүлээн зөвшөөрөөд энэ харилцаа байсан байна шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гээд 12 дугаартай шийдвэр гаргасан байна. Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэрийг гаргаад холбогдох хүсэлтээ өг гэдэг шаардлага тавьсан. Хэмжээ хязгааргүй хугацаа тавих боломжгүй. Тийм учраас А*******ын******* газрын К******* хэлтсийн даргаас өөрсдийн боломжит хугацааг тавиад хүсэлтээ өгөөд бүртгүүлнэ үү гэсэн шаардлага тавьж байна. Ингэхдээ боломжтой бол тэр хавсаргачихсан баримт бичгүүдээ хавсаргаад өгөх ёстой, боломжгүй бол энэ талаар ямар нэгэн байдлаар хариу өгөх ёстой байсан. Төрийн байгууллагаас шийдвэр гаргаад, шийдвэртээ эргээд хариу өгөх талаар албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн байж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд бол 12 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Тийм учраас 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна гэж ойлгоод байгаа юм. Эрх зүйн харилцаа байсан. Энэ хугацааг захиргааны байгууллага дур мэдээд хугацаа тогтоогоод байгаа гэдэг зүйлийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага танилцуулахдаа тайлбарлаж хэлээд байгаа. 12 дугаартай шийдвэрээр хугацаа тогтоосон нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан, дур мэдэж хугацаа тавьсан байна гэдэг агуулгаар яриад байгаа юм. Өнөөдрийн маргаж байгаа асуудал ******* дугаартай шийдвэртэй маргаж байгаа. А************** гадрын К******* хэлтсийн даргын ******* дугаартай шийдвэрээр 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгочихсон юмнууд байна. Тэгэхээр үндсэндээ бол хугацаа тогтоож байгаа асуудлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа гэж харж байна. Тийм учраас ******* дүгээр шийдвэрийн талаар маргах нь зүйтэй. Захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэр гарсан уу, үгүй юү гэдэг дээр дүгнэлт хийх ёстой.  Гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцоно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нийтийн эрх эрх ашиг хөндөгдөж байгаа. Бид нар тодорхой хэмжээнд хөрөнгө санхүүжилт хийгээд үйл ажиллагаа явж байгаа учраас хариуцагчийн байр суурийг дэмжиж оролцож байгаа” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага А************** газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгох. Энэ шийдвэрийг хүчингүй болсноор бол К******* хэлтсийн даргын 12 дугаартай шийдвэр хүчинтэй үлдэнэ. Одоо бол хүчингүй болчихсон 12 дугаартай шийдвэр юу зохицуулдаг вэ гэхээр а*******ын хайгуулын ийм дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөр тооцож тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх. Өргөдлөө хүлээлгэж өгөх эрх нээлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэлийнх нь шаардлага дээр бичсэнээр өргөдөл хүлээн авах эрх нь сэргэх. Өргөдөл хүлээн авах эрх нь сэргэлээ гэж бодоход өргөдөл хүлээн авах эрх нь сэргээд энийг А************** газар А*******ын тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ. А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлд ямар нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх вэ гэдгийг энд бол тодорхой дурдсан 22.4 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгуулахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр тусгай зөвшөөрөл өгөх хүртэл тэмдэглэнэ гэж байгаа. А*******ын тухай хуулийн 31 дүгээр зүйл дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмших нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. 32, 33 дугаар зүйл нь юу байдаг юм гэхээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлнө. 33 дугаар зүйл нь жилд багадаа ийм долларын хайгуулын зардал гаргана гэдэг зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсээд байгаа шийдвэр боломжгүй. Хэдийгээр өргөдлөө аваачаад өгсөн байсан ч гэсэн энэ нөхцөл байдлаар тусгай зөвшөөрөл сунгагдах боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар бол хэргийн оролцогчид өөрсдөө нөхцөл байдлыг тодорхойлж нотлох баримтаар гаргаж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн баримт байхгүй. Тусгай зөвшөөрлийн хайгуул хийсэн баримтаа бол шүүхэд өгөөгүй. Хүсээд байгаа шийдвэр нь гарах боломжгүй. Шүүхийн шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар заавал биелэгдэх шинжтэй. Энэ нөхцөлүүдээр нэхэмжлэгч нотлох баримтуудаа гаргаж ирж нотолсон юм байхгүй. Энэ шинж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуухаар мэдэхгүй, байхгүй гэдэг хариултууд хэлдэг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн ХV-01 дугаартай а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон А*******,******* газрын к******* хэлтсийн даргын 2018 оны 3 дугаар шийдвэр болон уг тусгай зөвшөөрлийг 2018 оны дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус компанийг ХV-01 дугаартай а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрчээ.

2.А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр К******* хэлтсийн даргын 2018 оны дугаар сарын 15-ны өдрөөс дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгожээ.

3.А*******,******* газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10/4*******6 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг мэдэгджээ.

4.Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн /14, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн /19 тоот албан бичгүүдээр Увс аймгийн Ө сумын Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар дурдаж, өргөдөл гаргах хугацааг сунгахыг, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг тус тус гаргажээ.

5.Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10/4542 тоот албан бичгүүдээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийг бүрдүүлэх бололцоог олгон мэдэгдэлд хугацаа заасан бөгөөд дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад өргөдлөө гаргаагүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэжээ.

6.Улмаар А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.

А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ” гэжээ.

7.Хэдийгээр хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10/4*******6 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг мэдэгдсэн боловч өргөдөлд заавал хавсаргах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах боломжит хугацааг олгоогүй байна.

8.Учир нь нэхэмжлэгчээс Увс аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан ХV-01 дугаартай а*******ын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхгүйтэй холбоотой маргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, хариуцагчийн тогтоосон хугацаанд дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар дурдаж өргөдөл гаргасан боловч маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцээгүй байна.

9.Өөрөөр хэлбэл 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10/4*******6 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргах хугацааг 15 хоног буюу хэт богино хугацаагаар тогтоосон нь Увс аймгийн Ө сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжгүйд хүрсэн, энэ талаараа хүсэлтдээ дурдсаар байтал харгалзаж үзээгүй нь үндэслэлгүй байна.

10.Хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу өргөдөл гаргах үүрэгтэй хэдий ч шүүхээр эрхээ сэргээлгэсэн хуулийн этгээдийн тухайд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, биелэгдсэний дараа хүсэлтээ гаргаснаар нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх боломжтой.

11.Гэтэл бусдын буюу Увс аймгийн Ө сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүй байгааг мэдсээр байж өргөдөлд заавал хавсаргах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй, батлуулах боломжит хугацаа олгосон гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

12.Нөгөөтэйгүүр дээрх шүүхийн шийдвэр нь 2023 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн 11/665 дугаар тогтоолоор дуусгавар болсон болохыг дурдах нь зүйтэй байна.

13.Мөн гуравдагч этгээд нь маргаан бүхий талбайд Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар ӨТТЭ-1 судалгааны ажлыг “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-аар гүйцэтгүүлсэн, нийт 288,867,887 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж буй хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн ХV-01 дугаартай а*******ын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа /2021 онд/  хийгдсэн, мөн шүүхийн маргаан эцэслэгдээгүй байхад хийгдсэн байх тул А*******ын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-д “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.А*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 49 дүгээр зүйлийн 49.10-д тус тус баримтлан “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А*******,******* газрын к******* хэлтсийн даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А*******,******* газрын К******* хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ