Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.А-д холбогдох 17160007500029 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 1982 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ... регистрийн дугаартай, Б.А гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах  “ВМ” бааранд А.Г-тэй зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах  “ВМ” бааранд А.Г-тэй зодолдож түүний биед тархи доргилт, дээд уруулд шарх, баруун, зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Г гэдэг залуутай BM баарны өмнө муудалцаад тархи толгойд нь хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хохирогчийн хохирлыг барагдуулсан. Гомдол саналгүй гэсэн баримтыг нотариатаар батлуулан хэрэгт хавсаргасан байгаа. Улсын яллагчийн 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 800.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг шийдэж өгч байгаа та бүхэндээ баярлалаа...” гэх мэдүүлэг,  

 

Хохирогч А.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Намайг А нь гараараа толгойруу зодож цохисон юм. Өөр ямар нэгэн хүн зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх 20-рт/,

 

Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...А, Г гэдэг залуутай коридорт таараад зодолдсон. Тэгэхээр нь би очоод салгасан. Удалгүй дуудлагаар цагдаа аваад явсан. Өөр ямар нэгэн хүн зодож цохиогүй, тухайн коридорт 4-5 залуус салгасан. Зодсон хүн байхгүй. А гараараа нүүрлүү нь цохиж байсан...” гэх мэдүүлэг/хх 25-рт/,

 

Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Г нэг танихгүй урт үстэй ахтай барилцаад авчихсан зодолдож байсан... ” гэх мэдүүлэг /хх 25-рт/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн:

“1. А.Г-н биед тархи доргилт, дээд уруулд шарх, баруун, зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсгөнд зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх №281 дугаартай акт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч  болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Батнасангийн хүсэлтээр: Шүүх хуралдаанд яллах дүгнэлтээр уншиж сонсгосон нотлох баримтуудаас гадна, хх-22-23-рт тэр үед Б.А, А.Г гэдэг залуутай гадаа коридорт ноцолдоод зогсож байсан. Тэгэхээр нь би очиж салгасан юм удалгүй дуудлагаар цагдаа ирээд аваад явсан өөр зүйл болоогүй. А.Г гэх залууг хэн хэн хаана юугаар цохиж зодсон юм бэ? гэж асуухад Б.А гараараа зодож цохисон өөр ямар нэгэн зүйлээр зодож цохиогүй гэх гэрч Г-с авсан мэдүүлэг,  хх-26-27-рт Д.Б-н гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэл тухайн зодооныг хэн хэн харсан юм бэ? гэхэд Г-тэй цуг явсан залуус байсан. А.Г нь Б.А зодолдсон юм шиг байсан. Танихаас Б.А, Г нар байсан. Хажууд нь танихгүй 3 залуу зогсож байсан. Танай баарны хяналтын камер одоо хадгалаатай байгаа эсэх гэж асуухад манай хяналтын камер 30 хоноод өмнөх бичлэгээ устгаад явдаг багтаамжтай юм. Одоо тухайн асуудлын талаарх бичлэг байхгүй гэх мэдүүлэг, хх-41-43-рт Б.А-н ялагдагчаар өгсөн мэдүүлэг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой “BM” гэх бааранд найз Г-тэй цуг сууж согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн тэгээд би нойл орчихоод буцаж яваад А.Г гэдэг залуутай үл ойлголцох зүйлээс болж маргалдаад муудалцсан тэгээд хоорондоо цохилцож аваад салсан юм. Тухайн үед тэр залуу миний үснээс зулгаагаад өшиглөж байсан би нүүрэн тус газарт нь гараараа хоёр гурван удаа цохиж зодсон юм. Тэгээд тухайн үед цагдаа ирээд бид хоёрыг цагдаа руу авч явсан гэх мэдүүлэг зэргийг, Шүүгдэгчийн хүсэлтээр: ХХ67-рт Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... оршин суух хаягтай А.Г би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... оршин суух хаягтай Б овогтой А-тай харилцан зодолдож Б.А нь миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж миний эмчилгээ сувилгааны зардлыгБ.А нь бүрэн төлж хохиролгүй болгож өгсөн учир Б.А-с цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бие биенээ уучилж эвлэрсэн тул бид хоёрт холбогдох хэргийг эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд нотариатаар гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн баримтууд болох Б овогтой А нь тус багийн нутаг дэвсгэрт цахим тоглоомын үйлчилгээг сүүлийн 5 жилийн хугацаанд эрхэлж байгаа нь үнэн болно гэсэн Есөнбулаг сумын Оргил багийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 773 дугаартай тодорхойлолт, фото зураг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, 2015 оны 11 сарын 13-ны өдрийн галын аюулгүй байдлын дүгнэлт, 2016 оны сертификат, 2015 оны бүртгэлийн гэрчилгээ, Стандартчилал хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээ, бүх зүйлийг фото зургаар бэхжүүлээд хавсаргасан зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.А-г сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Б.А-г А.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан, прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Б.А нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г дөрвөн зуун наян нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  хохирогч А.Г нь хүсэлтдээ “...Б овогтой А нь миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж эмчилгээ сувилгааны зардлыг бүрэн төлж хохиролгүй болгож өгсөн учир Б.А-с цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бие биенээ уучилж эвлэрсэн...” гэснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А-с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-г 480.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Б.А торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.А-д танилцуулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А-с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдсугай.

 

 

5

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.А-н цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА