| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01073/И |
| Дугаар | 142/ШШ2024/00883 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2024/00883
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум,******* багийн *******ы 5-1 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:АЮ64062415, 99364953/-ийн нэхэмжлэлтэй,
Ажилласан байдлаа сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Бөтбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь Архангай аймгийн НААҮ-ний газарт 1982 оноос 1986 оноос 1988 он хүртэл халаалтын зуухны машинист хог тээврийн хэсэгт ачигч, жолоочоор ажиллаж байса ба архивын лавлагаа баримт олдохгүй ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Архангай аймгийн НААҮ-ийн газарт 1986-1988 оны хооронд ачигч, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь тэтгэвэрт гарах жилээ Нийгмийн даатгалын газарт очиж урьдчилан тооцуулж үзэхэд ажилласан жил хангалттай хүрсэн тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь ажилласан байдлаа сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н.*******ын ажилласан байдлаа сэргээн тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН