Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/00884

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2024/00884

Орхон аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* гудамж-**, ******* цогцолбор өөрийн байранд байрлах, ******* ББСБ ХХК /Регистрийн дугаар: *******, ********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, *******-******* сум, *-р баг ******* **-р гудамж, ** тоотод оршин суух, ы /РД:**********, ********/-д холбогдох

 

812,457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г нь ******* ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхилийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сарын 26-ны өдөр 140000512142 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч байсан ба уг гэрээний үндсэн дээр 2021 оны 11 сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэйгээр авч, 2021 оны 12 сарын 02-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. 2023 оны 5 сард зээлдэгчийн одоогийн ашиглаж байгаа дугаарын утасаар холбоо барьж, хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч төлөлт хийгээгүй болно. Ж.Г-ын зээлийн гэрээний үүрэг 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 262,356 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,101 төгрөг, нийт 812,457 төгрөг байна. ******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ж.Г-аас гэрээний үүрэгт нийт 812,457 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 812,457 төгрөгийг ******* ББСБ-ын **** банк дахь ********** тоот дансанд төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.Г-т холбогдуулан 812,457 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.Г-т холбогдуулан 812,457 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,049 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 12,024.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН