| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00818/И |
| Дугаар | 142/ШШ2024/00903 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2024/00903
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *-р хороо, ******* ******* ******* ** ******* оффис * давхарт байрлах “******* *******” ХК-ийн /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, - сум, баг, 1-118 тоотод оршин суух Цээж овогт ын /РД:*********/-д холбогдох 14,247,423 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК хариуцагч Ч.Б-д холбогдуулан 14,247,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...“******* *******” ХК нь банктай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 22- ны өдрийн 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” -ийн дагуу банкны цалингийн зээлийн зээлдэгч нь ажлаас халагдах, хөдөлмөрийн чадваргүй болох гэх мэт эрсдэлийн улмаас *******ын тохиолдол үүсэхэд зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр банканд нөхөн төлбөрт олгож, улмаар зээлдэгчээс зээлийг нэхэмжлэх банкны эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авч ажилладаг болно. банкны 2013 оны 9 сарын 11-ний өдрийн №3019-2013/103 тоот Цалингийн зээлийн гэрээний зээлдэгч Ч.Б нь 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №Б/266 тоот “с ” ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас *******лөгдөж үндсэн зээлийн үлдэгдэл болох 9,498,282.00 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөлгүй удааснаар *******ын тохиолдол үүссэн. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №181/ШШ2017/01761 тоот шийдвэрээр Ч.Б-ийн зээлийн гэрээний үлдэгдэл 9,498,282.00 төгрөг, алданги 4,749,141.00 төгрөг нийт 14,247,423.00 төгрөгийг манай компаниас гаргуулж банкинд олгох шийдвэр гарч зээлийн үлдэгдлийг манай компани төлсөн тул зээлдэгч Ч.Бо-оос зээлийн үлдэгдэл болох 9,498,282.00 төгрөг, алданги 4,749,141.00 төгрөг нийт 14,247,423.00 /Арван дөрвөн сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ч.Б нь 2012 оны 3 дугаар сард “с таван ”ХК-д гагнуурчнаар ажилд орсон, Тухайн үед гэр бүлийн хамт нүүж ирвэл ажилчдын амьдрал ахуйг дэмжиж, тусалж гэр бүлийн хамт ажилд авч хашаа, газар нэгдсэн журмаар өгч байр барина гэсэн тул 2013 оны 6 сард гэр бүлийн хамтаар аймгийн суманд гэр бүлийн хамтаар нүүж очсон. Энхэр нь“с таван ” ХК-ийн гал тогоонд бэлтгэгчээр орж ажиллаж байхад удалгүй гал тогоо нь тендер зарлаж хувийн компанийн ажилчид ажиллах болсон тул эхнэр нь ажилгүй болсон. Тэгсэн ч нэгэнт гэр бүлийн хамтаар/эхнэр 2 хүүхдийн/ нүүж ирсэн юм чинь гээд 2013 оны 9 дүгээр сард цалингийн зээл авч аймгийн суманд хашаа 10 сая төгрөгөөр авсан. Уг нь гэр бүлийн хамтаар нүүж ирж ажиллах юм бол орон байраа ханган гэж хэлж байсан ч бодит байдал дээр нүүж очсоноосоо хойш айлын хашаа түрээслэн байдаг байсан. Тиймээс амьдрах орон гэр шаардлагатай байсан тул банкнаас 13 200 000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. 2014 оны 05 дугаар сард н.М инженер цагаан хадны хэсэг гагнуурчингүй болсон гээд цагаан хадны засварын хэсэг рүү Ч.Б-г авсан. Тухайн үед ямар тушаал шийдвэр гаргаж цагаан хадны хэсэг рүү явуулсныг мэдэхгүй цагаан хад руу томилогдсон гэж хэлсэн тул Ч.Б тэнд ажилласан. 2014 оны 09 дүгээр сард дараагийн ээлжээ хүлээн ээлжийн 14 хоногийн амралтаар амарч байхад гэнэт цагаан хадны хэсэг татан буугдсан гэж хэлсэн. Тухайн үед цагаан хадны хэсэгт ажиллаж байсан бүх хүмүүс ажилгүй болсон. Ажлаас гэнэт халагдсаны мөнгө төгрөг гэж өгөөгүй. Ажлаас гэнэт халагдахаас өмнө миний бие зээлийн эргэн төлөлтийн цаг хугацаанд нь төлж явж байсан. Гэтэл ажлаас гэнэт халагдсанаас болж зээлийн төлөлтөө алданги оног төлж байгаад 2015 онд с таван ХК-д ажилдаа эргэж орох эсвэл цалингийн зээлээ төлүүлмээр байна гэж өргөдөл гаргасан. Банкнаас зээлээ төлөхийг шаардахад Ч.Б нь ажлаас халагдсан тухай үнэн учраа хэлж аймгийн сумын банк руу ажлаас халагдсан тушаалыг факсаар явуулсан. Түүнээс хойш банк нэг ч удаа Ч.Б-той холбоо барьж яриагүй, зээлээ төлөхийг шаардаагүй. Тухайн үед ашиглаж байсан утасны дугаар нь одоог хүртэл өөрчлөгдөөгүй. банкнаас дахиж цалингийн зээлийн төлөлтийн талаар холбоо бариагүй болохоор с таван ХК-д өргөдөл гаргаснаас хойш цалингийн зээлийн үлдэгдлийг төлсөн юм байна даа гэж Ч.Б бодсон. Ч.Б нь ******* ******* ХК-тай ямар нэгэн *******ын гэрээ байгуулаагүй болно. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл /хх-5-6/, хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ /хх-7-8/, ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг /хх-9/, цалингийн зээлийн гэрээ /хх-10-11/, с таван хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/266 дугаартай тушаал /хх-12/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01761 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-13-16/, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1702 дугаартай тогтоолын хуулбар /хх-17-20/, данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-21/, мемориалын ордер /хх-22/, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2023/01882 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-23-24/, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/02962 дугаартай захирамжийн хуулбар /хх-25/, зээлийн дансны хуулга /хх-26-27/, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн1966 дугаартай магадлалын хуулбар /хх-28-30/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь нь хариуцагч , Ч.Б-д холбогдуулан 14,247,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“******* *******” ХК нь банктай байгуулсан Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцлийн дагуу зээлдэгч Ч.Б-ын зээлийн үлдэгдэл болох 9,498,282.00 төгрөг, алданги 4,749,141.00 төгрөг нийт 14,247,423.00 төгрөгийг банкинд төлсөн тул зээлдэгч с 14,247,423.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Нэхэмжлэгч “******* *******” ХК, болон хариуцагч банкны хооронд 2012 оны 8 дугаар сарын 22- ны өдрийн 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” байгуулж банкны цалингийн зээлийн зээлдэгч нь ажлаас халагдах, хөдөлмөрийн чадваргүй болох гэх мэт эрсдэлийн улмаас *******ын тохиолдол үүсэхэд зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр банкинд нөхөн төлбөр олгож, улмаар зээлдэгчээс зээлийг нэхэмжлэх банкны эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцжээ.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №181/ШШ2017/01761 тоот шийдвэрээр Ч.Б-ийн зээлийн гэрээний үлдэгдэл 9,498,282.00 төгрөг, алданги 4,749,141.00 төгрөг нийт 14,247,423.00 төгрөгийг ******* ******* компаниас гаргуулан банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлдэгч Ч.Б-ын зээлийн үлдэгдэл болох 9,498,282.00 төгрөг, алданги 4,749,141.00 төгрөг нийт 14,247,423.00 /Арван дөрвөн сая хоёр зуун дөчин долоон мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөгийг банкинд төлж барагдуулсан байна.
Нэхэмжлэгч нь банктай *******ын гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 433 дугаар зүйлтийн 433.1-д зааснаар *******ын баталгааг хариуцагч Ч.Б-д гардуулаагүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэсний дагуу Ч.Б нь банкинд зээлийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ХК нь банкнаас шаардах эрхийг бичгээр шилжүүлэн аваагүй болох нь тогтоогдож байна. Нөгөө талаар банк нь хариуцагч Ч.Б-г 2014-05-27-ны өдөр ажлаас *******лөгдөж *******ын тохиолдол бий болсноос хойш түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 00/ХТ2017/01702 тогтоол гарч хэрэг эцэслэн шийдэгдсэн хугацаанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Ийнхүү Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1,123 дугаар зүйлийн 123.8,431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б-д холбогдох 14,247,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН