Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02214

 

 

 

 

 

 

 

2024 05 30

181/ШШ2024/02214

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, 0 байрлах Ж ХХК-ийн байранд байрлах Ж ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, 0 тоотод оршин суух Б овогт Л-ын Д /РД:/-т холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7,950,628 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "Ж" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Д нэхэмжлэгч Ж ХХК-тай 2019 оны 12 сараас эхлэн Хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 12 сарын 02-ны өдрийн №ЭГ/19/02/37 бүхий Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулан Худалдааны төлөөлөгч ажлын байранд ажиллаж байх хугацаандаа харилцагч байгууллагад нийлүүлсэн барааны төлбөрийг хувьдаа хэрэглэж нийт 5,300,419 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дээрхи төлбөр тооцоог хувьдаа хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч 2020 оны 09 сарын 18-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж баталгаажуулсан. Мөн дээрхи төлбөр тооцоог хэсэгчлэн төлж барагдуулах тухай нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон үндсэн дээр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Талуудын дунд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ ёсоор хариуцагч 2020 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 сарын 25 өдөр гэхэд дээрхи төлбөрийг бүрэн төлж дуусгахаар мөн гэрээний 2.4т гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн төлөх дүн болох 5,300,419 төгрөгөнд 2021 оны 09 сарын 26 өдрөөс эхлэн 2024 оны 04 сарын 01-ний өдөр хүртлэх 918 хоногийн хугацаанд 24,328,000 төгрөгийн алданги үүсч, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4т заасны дагуу алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.. гэсэн хуулийн зохицуулалтаар 2,650,209 төгрөгийн алданги тооцоод байна.

Хариуцагч Д-аас тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар баталгаажсан, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх 5,300,419 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 2,650,209 төгрөг нийт 7,950,628 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хариуцагч Л.Д-т холбогдуулан 7,950,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "Ж" ХХК нь Л.Д-т холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7,950,628 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Д нэхэмжлэлийн шаардлага болох 7,950,628 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч Л.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, Л.Д-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Л.Д нь нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7,950,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, Л.Д-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,160 төгрөгөөс 71,080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 71,080 /далан нэгэн мянга наян/ төгрөгийг, хариуцагч Л.Д-аас 71,080 төгрөгийг тус тус гаргуулж "Ж" ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА