| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01101/И |
| Дугаар | 181/ШШ2024/02080 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/02080
| 2024 05 21 | 181/ШШ2024/02080 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхиимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 0 тоотод оршин суух М овогт Ө-ын О /РД:0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо 0 тоотод оршин суух Ж овогт Б-ийн Ө /РД:0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 51,276,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ө-тэй 2023.07.28-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай иргэн хоорондын төлбөр тооцоо, өр авлагын бичгийн дагуу төлбөр болох 33,846,000 төгрөгийг Б.Ө нь тохиролцсон хугацаандаа төлж барагдуулаагүй өдийг хүрсэн тул зээлийн журмаар өгсөн төлбөрүүд болох 33,846,000 төлж барагдуулаагүй тул хоногийн 0,5 хувийн хүү тоооцож /өр төлбөрөө хүлээн зөвшөөрч төлж дуусгана гэж бичиг үйлдсэн өдрөөр тооцов./ 103 өдрийн /2023.11.01-2024.02.12/ 17,430,690 төгрөг, нийт 51,276,690 төгрөгийг хариуцагч Б.Ө-ээс гаргуулж өгнө үү.
Тус өр төлбөр нь 2022.11.21-ний өдрөөс 2023.04.26-ны хооронд зээлсэн мөнгөн дүнгүүд, тус мөнгийг Б.Ө нь өөрийн ээжийн данс болох 0 тоот Хаан банкны дансаар авч байсан тул хуулга хавсаргав.
Б.Ө нь миний өөрийн эзэмшлийн машиныг барьцаалах, эд зүйлс барьцаанд тавих, бусад санхүүгийн байгууллагаас зээл авахуулах гээд олон арга замаар мөнгөн зээл хийсэн бөгөөд бид өр төлбөрийг эцэслэн тооцож 2 талаас хүлээн зөвшөөрч нийт зээлсэн үнийн дүнг гаргаж 2023.07.28-ний өдөр миний бие төлбөр барагдуулах бичиг гаргуулан авсан.
Гэвч Б.Ө нь одоог хүртэл өр төлбөрийг төлж барагдуулаагүй өрийн дарамтанд оруулан ар гэр, сэтгэл санааны хохирол учруулаад байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Ө.О-ын 51,276,690 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчид хариуцагч дараах хугацаанд 51,276,690 төгрөгийг төлөхөөр тохиролцов. Үүнд:
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 15,000,000 төгрөг
2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг
2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг
2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг төлнө.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.О нь хариуцагч Б.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,276,690 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Ө нь Ө.О-ын нэхэмжилсэн 51,276,690 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ө-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Ө нь Ө.О-ын нэхэмжилсэн 51,276,690 /тавин нэгэн сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 6,046,115 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ө-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Ө-ээс 414,333 /дөрвөн зуун арван дөрвөн мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА