| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/01715/И |
| Дугаар | 181/ШШ2024/02052 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/02052
| 2024 05 17 | 181/ШШ2024/02052 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 0 тоотод байрлах Э ХХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух З овогт Д-гийн П /РД:0/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 26,262,142 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №1233130112000071 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр, тээврийн хэрэгслийг барьцаалж тээврийн хэрэгсэл худалдаж авах зорилготойгоор зээлсэн ба 23,000,000 төгрөгийн зээл олгон мөн тус өдөр 0 улсын дугаартай Тоёота кровн Эс200 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан.
Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 2.2.1 дахь хэсэгт ...Зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн нь гэрээний зөрчилд тооцогдоно..." гэж, 2.2.5 дахь хэсэгт Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 1233130112000071 тоот барьцааны гэрээ, 1233130112000071 тоот баталгаат ипотекийн гэрээ, 1233130112000071 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 1233130112000071 тоот батлан даалтын гэрээ болон зээлдэгчийн бусад хөрөнгөөр хангуулна. Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө..." гэж, 3.1.1 дахь хэсэгт Үндсэн зээл, зээлийн хүүг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасан арга хэмжээ авах гэж, 8.2.1 дахь хэсэгт Зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг, төлбөрийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, шаардах эрх үүссэн.
Гэтэл хариуцагч нь Зээлийн гэрээний 2.2.1 дахь хэсэгт ... Зээлдэгч зээлийг Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлнө... гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 133 хоногт үндсэн зээл 23,000,000 төгрөг, зээлийн хүү 3,228,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33,320 төгрөг нийт 26,262, 142 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 6.1.1 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү төлөх хугацаанаас 30-аас дээш хоногоор хоцорсон," 6.1.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн гэрээ цуцлагдах гэж тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй байна гэжээ.
Хариуцагч Д.П шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э ХХК-ийн нэхэмжилсэн 26,262,142 төгрөгийг дараах графикийн дагуу төлж барагдуулна.
2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг
2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг
2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг
2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,377,142 төгрөг.
Дээрх графикийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.П-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,262,142 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.П нь Э ХХК-ийн нэхэмжилсэн 26,262,142 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,377,142 төгрөгийг тус тус төлж барагдуулах, тогтоосон хугацаандаа төлөөгүй тохиолдолд Д.П-ы өмчлөлийн 0 улсын дугаартай, Тоуota Crown S200 маркийн хар өнгөтэй, 0 аралын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.П-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.П нь Э ХХК-ийн нэхэмжилсэн 26,262,142 /хорин зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4,377,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,377,142 төгрөгийг тус тус төлж барагдуулах, тогтоосон хугацаандаа төлөөгүй тохиолдолд Д.П-ы өмчлөлийн 0 улсын дугаартай, Тоуota Crown S200 маркийн хар өнгөтэй, 0 аралын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Д.П-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,461 төгрөгөөс 179,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 179,731 төгрөгийг, хариуцагч Д.П-ас 179,730 /нэг зуун далан есөн мянга долоон зуун гучин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА