Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 142/шш2024/00880

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 142/ШШ2024/00880

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 12 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-гийн хүсэлттэй,

Хүсэлтийн агуулга: 1988-1991 онд Орхон аймгийн Мод боловсруулах комбинатад туслах суурь машинистаар ажиллаж байсныг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1992-1993 он хүртэл Зандан ХК-д туслах суурь машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.*******

Гэрч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие ******* ******* 1988 оноос 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Мод боловсруулах үйлдвэрт туслах суурь машинистаар ажиллаж байсан. Анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ овгийг минь гэж буруу бичсэн байсан. Архивын лавлагааг ч мөн адил гэсэн овогтой гарч ирээд байна. Мөн миний бие нь 1992 онд Орхон аймгийн Говил багийн Зандан ХК-д туслах суурь машинистаар ажиллаж байгаад 1993 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн архивын лавлагаа олдохгүй байна. Иймд 1988-1991 оны хооронд Орхон аймгийн Мод боловсруулах үйлдвэрт туслах суурь машинистаар ажиллаж байсныг тогтоолгох, мөн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн 1992-1993 он хүртэл Зандан ХК-д туслах суурь машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаа /хх-4/, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 264487 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-5-6/, Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэтийн Мод боловсруулах комбинатын даргын 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 121 дугаартай ажилд томилох тухай тушаал, 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-7-14/ гэрчийн мэдүүлэг /хх-15-16/, охин Ж.Чулуунчимэгийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-27/, Х.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-28/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Х.******* хүсэлтийн үндэслэлээ: ...би 1988 оноос 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлах Мод боловсруулах комбинатад туслах суурь машинистаар ажиллаж байгаад хүүхэд төрүүлээд буцаж ажилдаа ороогүй. Анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ овгийг минь гэж ээжээр буруу бичсэн байсан. Архивын лавлагааг ч мөн адил гэсэн овогтой гарч ирээд байна. Иймд ажиллаж байсныг болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэж тодорхойлсон.

2. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3. Х.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт овгийг /эцгийн нэрийг/ гэж засвартай бичсэн, Эрдэнэтийн Мод боловсруулах комбинатаас анх нээсэн бөгөөд 1988 оны 04 дүгээр 27-ны өдөр, 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 121 тоот Мод боловсруулах комбинатын даргын тушаалаар Зүсмэлийн цехэд бутлах суурь машинчаар томилсон, 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон тул туслах ажилтнаар ажиллуулахаар тушаал гарсан, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар Удирдлага үйлдвэрийн зохион байгуулалтад өөрчлөлтөд орсон тул Мод боловсруулах үйлдвэрт шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан, 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж тус тус тэмдэглэгдсэн нь эрх бүхий этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулжээ.

4. Хүсэлт гаргагч Х.*******, би 1991 онд төрөөд ажилдаа ороогүй гэж тайлбарласан бөгөөд 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Шаравжамцын Чулуунчимэг гэх охиныг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

5. Мөн төрсний бүртгэлийн лавлагаагаар *******гийн эцэг , эх гэж бүртгэгдсэн бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт овгийг байсныг болгож зассан гэсэн тайлбар нотлогдож байна.

6. Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэтийн Мод боловсруулах комбинатын даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182 дугаартай тушаалд ЗХУ-ын Лесосибирск хотын Мод боловсруулах комбинатад нэг жил ажиллах болсон тул ажлаас чөлөөлсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтын /тушаалын хавсралтын/ 23-д ын ******* гэж бичсэн, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Ажилд томилон цалинжуулах тухай тушаалын хавсралтын 14-д ын ******* гэж бичсэн, 1991 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай Тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөө олгох тухай тушаалд ******* *******д 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тэтгэмжтэй чөлөө олгохоор тус тус тушаал гарсан байна.

7. Гэрч Б.*******: би 1985 онд 8-р ангиа төгсөөд 1988 онд Эрдэнэтийн Мод боловсруулах комбинатад суурь машинист хийж байхад Х.*******тай хамт ажиллаж байсан. ОХУ-ын Лесосибирскт мөн нэг жилийн курст хамт явж ирсэн. Ингээд буцаад 1990 онд ажилдаа орсон, Х.*******тай хамт ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг өгсөн.

8. Дээрх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн өөрийнх нь тайлбар, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар Х.******* нь 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Эрдэнэтийн Мод боловсруулах комбинатад суурь машины туслахаар ажиллаж байсан, мөн 264487 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинэхэнэ эзэмшигч болох нь нотлогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******/-г 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Эрдэнэтийн Мод боловсруулах комбинатад суурь машины туслахаар ажиллаж байсныг, мөн 264487 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА