Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 142/шш2024/00901

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 142/ШШ2024/00901

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 216 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Бүрэнбүстийн голын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П. барилдаж, унасны дараа хохирогчийн дээрээс дарж хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ч.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд 09 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв болон гэмтэл согог судлалын үндэсний төвөөр хохирогч П. эрүүл мэндэд учирсан гэмтэлд гэмтлийн яаралтай тусламж, амбулаторийн тусламж үйлчилгээнд нийт 216.000 төгр*******н тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардпагад нийцнэ. Иймд Ч.*******аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 216.000 төгр*******г гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* ******* нь Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 216 000 төгр*******г 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч Ч.*******т холбогдуулан 216 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 15-ны өдөр төлж барагдуулах тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 216 000 төгр*******г хариуцагч Ч.******* 2024 оны 06 сарын 15-ны өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 7 130 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА