| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00391/И |
| Дугаар | 142/шш2024/00948 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 142/шш2024/00948
2024 06 20 142/ШШ2024/00948
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ыг хүсэлттэй,
Хүсэлтийн агуулга: Орхон аймгийн Цагдаагийн газарт 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдаа дадлагажигчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.*******
Гэрч Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие ******* ******* нь 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасагт цагдаа дадлагажигчаар ажиллаж байсан. Цэргийн байнгын тэтгэвэрт гарах гэтэл дээрх дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа тул Орхон аймгийн Цагдаагийн газарт 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд цагдаа дадлагажигчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, гэрчүүдийн мэдүүлэг /хх-4-5/, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын лавлагаа /хх-6/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-8-12/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.******* хүсэлтийн үндэслэлээ: ...2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасагт цагдаа дадлагажигчаар ажиллаж байсан. Цэргийн байнгын тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажилласан байдлын архивын лавлагаа баримт олдохгүй, ажилласан жилд тооцох боломжгүй байгаа... гэж тодорхойлжээ.
2. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Б.*******ыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар тушаалаар 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс дотоодын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүнд томилсон байна.
4. Гэрч Ц.*******: Би 1998 оноос 2010 оны хооронд Орхон аймгийн Цагдаагийн газарт ...дэд даргаар тус тус ажиллаж байсан. 2000 оны эхэн үеэс цагдаа бэлтгэх дамжаа байхгүй болж, боловсон хүчиний дутагдалтай болж, дадлагажих ажилтан авдаг болсон. Энэ үед Б.******* нь Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд туслах ажилтнаар 2003 оны 11 сараас туслах ажилтнаар ажиллаж байсан...,
Гэрч: Т.: Би 2003 оны 6 дугаар сараас хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, Б.******* нь 2003 оны 10 дугаар сараас 2004 оны 10 дугаар сар хүртэл надтай хамт туслах ажилтнаар ажиллаж байсан. Биднийг ажиллаж байхад Цагдаагийн газрын даргаар С.Саадэлэг, Орлогч дарга Ц.******* нар байсан. Туслах ажилтныг ажилд авахдаа боловсон хүчин дээр бүртгэн авч, томилдог байсан..., тухайн үед Бүрэнбүст, Уртбулаг багийг хариуцаж байсан...,
Гэрч: Г.: би Б.*******тай 2003 оны сүүлээр хамт туслах ажилтнаар ажиллаж байсан, би бас туслах ажилтан байсан. Зэст баг, Бүрэнбүст багт туслах ажилтнаар ажиллаж, хамт эргүүлд гардаг байсан. 2004 оны 11 дүгээр сард би цагдаагийн курст явсан. Биднийг туслах ажилтнаар ажиллуулахдаа нийгмийн даатгал төлдөггүй, харин урамшуулал 10 000 төгрөг өгдөг байсан. Мөн 2-3 сар дадлагажуулж байгаад тушаал гаргадаг байсан. Би 7 дугаар сард ажилд орсон атлаа 10 дугаар сард миний тушаал гарч байсан. Цагдаа болохын тулд заавал дадлагажигч ажилтнаар ажиллах ёстой гэдэг байсан. Дадлагажихад хугацаа гэж байхгүй, боловсон хүчний нөөцөөс хамаардаг байсан...,
Гэрч Г.: би *******ыг Урт булаг багт дадлагжигч ажилтнаар ажиллаж байхыг нь мэднэ, эргүүлд хамт гардаг байсан...,
Гэрч Д.: Би 2000 оноос 2001 оны хооронд туслах ажилтнаар ажиллаж байгаад цагдаа болоод 2001 оноос цагдаагаар ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сард тэтгэвэртээ гарсан. *******тай би дадлагажих ажилтан байхад нь эргүүлд хамт гардаг байсан...,
Гэрч Л.: Б.******* нь 2003-2004 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт Уртбулаг багт дадлагажих ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед дадлагажих ажилтан нь материалаа бүрдүүлэн өгч Цагдаагийн газрын дарга томилдог байсан. Би эрүүлжүүлэх байранд гардаг байхад Б.*******тай эргүүлд хамт явдаг байсан... гэсэн мэдүүлэг өгсөн байна.
5. 1994 -2005 онд Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан С.Саадэлэг: ******* ******* нь 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд Тус газрын Зэст, Бүрэнбүст багуудад цагдаагийн туслах ажилтнаар ажиллаж байсан гэж тодорхойлжээ.
6. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд цагдаагийн туслах ажилтныг Цагдаагийн газрын даргын тушаалаар томилдог байсан, дадлагажих ажилтнаар ажиллаж байж дараа нь цагдаагаар томилогддог байсан, шууд цагдаагаар томилдоггүй байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
7. ******* *******ыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар тушаалаар 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс дотоодын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар тушаал гарсан нь өмнө нь цагдаагийн дадлагажих /туслах/ ажилтнаар ажиллаж байсан гэсэн гэрчүүдийн мэдүүлгүүдийг нотолсон гэж үзэхээр байна.
8. Иймд Б.*******ыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газарт цагдаагийн дадлагажих /туслах ажилтнаар/ ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
9. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-г 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасагт дадлагажих /туслах ажилтнаар/ ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА