| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01081/И |
| Дугаар | 142/шш2024/00973 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 142/шш2024/00973
2024 06 24 142/ШШ2024/00973
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо ******* гудамж-28 ******* цогцолборт байрлах ******* ББСБ ХХК /регистрийн дугаар 5373271/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 885 908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* нь ******* ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 09 сарын 27-ны өдөр 140000804077 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 30-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 3,0%-ийн хүүтэйгээр авч, 2022 оны 10 сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар байсан боловч төлөөгүй. Зээлдүүлэгч нь зээлийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас илгээсэн боловч зээлийг төлж барагдуулах талаар арга хэмжээ аваагүй болно. Б.*******гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 550,000 төгрөг, зээлийн хүү 282,880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,028 төгрөг, нийт 885,908 төгрөг байна.
******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.*******гаас гэрээний үүрэгт нийт 885,908 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* ББСБ ХХК-иас нэхэмжилж буй 885 908 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 885 908 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 885 908 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 885 908 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 12 906 төгрөг, төрийн сангаас 12 906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА