Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03370

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03370

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * дугаар хороо * давхарт байрлах, Н* ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * дугаар гудамж * тоотод оршин суух, Б*

4,114,817 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч *д холбогдох Н* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч *******2,980,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 480,000 төгрөгөөр нэхэмжлэгч Н*-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 80,788 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 40,394 төгрөг, хариуцагч *ээс 31,315 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА