| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/04379/И |
| Дугаар | 102/ШШ2024/03372 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/03372
| 2024 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/03372 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * дүгээр хороо * давхар * тоотод байрлах, * ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо *дүгээр байр * тоотод оршин суух, *
Зээлийн гэрээний үүрэгт 7,071,578.81 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1 * ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,071,578.81 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч *ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 128,095.26 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 64,047.63 төгрөг, хариуцагч *ээс 64,047.63 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА