| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01157/И |
| Дугаар | 142/шш2024/00995 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 142/шш2024/00995
2024 07 02 142/ШШ2024/00995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Амарын гудамж ******* банк ХК-ны Эрдэнэт салбарын /регистрийн дугаар: *******, утас: *******/ хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Б.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* банк ХК-ийн Эрдэнэт салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн ******* овогт ******* ******* /РД: / нь ******* банктай 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч нь зээлжих эрхтэй картыг 24 сарын хугацаатай, 5,000,000.00 /таван сая/ төгрөгийг бэлэн бус худалдан авалтанд жилийн 24,0 хувийн, харин бэлэн зарлагын хувьд жилийн 36,0 хувийн хүүтэй авахаар тохиролцсон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсэн. Б.*******тай утсаар холбогдож зээлийн зөрчлөө төлж барагдуулахыг шаардаж албан мэдэгдэл хүргүүлэх гэсэн боловч иргэний үнэмлэх дээрх бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тухайн багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдоод байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасны дагуу иргэн Б.******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт /хх-5/, Б.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, кредит карт эзэмшигчийн хүсэлт, гэрээ /хх-7-9/, итгэмжлэл /хх-10/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын, Б.*******г эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагч шаардлагын үндэслэлээ:
... Зээлдэгч Б.******* нь тус банктай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулан 5 000 000.00 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөхгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэсэн.
2. Хүсэлт гаргагч ******* банк ХК нь Б.*******ийн оршин суугаа багаас тодорхойлолт авахад Б.******* нь тус хаягт амьдардаггүй гэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай албан тоотоор хариу ирүүлсэн, мөн Б.******* нь тус банкнаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг зээлсэн болох нь тус гэрээгээр нотлогдож байна.
3. Иймд Б.******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд тэдний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Б.******* нь дугаарын утастай байсан, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 42б-2 тоот хаягт оршин сууж байсан болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Б.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* банк ХК /*******/-ийн Эрдэнэт садбарт мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Б.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 42б-2 тоот хаягт оршин сууж байсан, дугаарын утастай байсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА