Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 142/шш2024/00996

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 02 142/ШШ2024/00996

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* байрны 1 давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Эрдэнэт салбар /регистрийн дугаар:*******, утас: *******/-ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Б.ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Эрдэнэт салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Өлзийням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Эрдэнэт салбар ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ..******* овогт ******* нь 2022/06/02-ны өдөр тус байгууллагаас 103220044 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 5% /таван/ хувийн хүүтэй 750,000.00 /долоон зуун тавин мянган/ төгрөгийн зээлийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай авсан. Зээлийг авсан өдрөөс хойш төлөлт огт хийлгүй явсаар өнөөдрийн байдлаар зээл, хүүний төлбөр нийлээд 1,586,370 төгрөгийн үлдэгдэлтэй, 709 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийг төлүүлэх талаар зээлдэгч Б.тай бүртгэлтэй утсаар холбогдох болон гэрийн хаягаар очиж мэдэгдэл хүргүүлэн, уулзахаар очиж байсан боловч бүртгэлтэй хаягт оршин суухаа больсон ба холбогдох боломжгүй байгаа. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Б.ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-3-4/, итгэмжлэл /хх-5/, Дижитал зээлийн эрх нээх гэрээ /хх-6/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай тодорхойлолт /хх-7/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Эрдэнэт салбарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагч шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч Б. нь тус банк бус санхүүгийн байгууллагатай Дижитал зээлийн эрх нээх гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулан 750.000.00 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөхгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэсэн.

2. Хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Эрдэнэт салбар нь Б.ын оршин суугаа багаас тодорхойлолт авахад, Б. нь тус хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй гэж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай албан тоотоор хариу ирүүлсэн, мөн Б. нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулан 750.000.00 төгрөгийг зээлсэн болох нь тус гэрээгээр нотлогдож байна.

3. Иймд Б.ыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд тэдний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Б. нь , дугаарын утастай байсан, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 34-13 тоот хаягт оршин сууж байсан болохыг дурдав.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* овогт ******* /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Б.ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Эрдэнэт салбарт /*******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.

3. Б. нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 34-13 тоот хаягт оршин сууж байсан, , дугаарын утастай байсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Капитрон банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА