| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01051/И |
| Дугаар | 142/шш2024/00997 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 142/шш2024/00997
2024 07 02 142/ШШ2024/00997
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:*******, утас: *******/ хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ц.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Би анх 2023 оны 09 сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өөрийн нөхөр Цэрэндашийн *******эс гэрлэлтээ цуцлуулах зорилгоор хандсан юм. Гэвч Ц.******* нь өөрийн хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байна гэсэн шалтгаанаар 2023 оны 11 сарын 08-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Үүний дараа би 2023 оны 12 сарын 04-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн дээр дурдсантай яг адилхан шалтгааны улмаас тус шүүх 2024 оны 01 сарын 11-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан. Ийнхүү Ц.******* нь өөрийн бүртгэлтэй хаягт байхгүй, утсаар холбогдох боломжгүй байгаа бөгөөд би өөрийн 4 хүүхдийг ганцаар өсгөж бойжуулахад эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Иймд нөхөр Ц.******* эрэн сурвалжилж хаягийг нь тодруулж, миний нэхэмжлэлийг гардуулж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, Орхон аймгийн Татварын газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03/298 дугаартай албан тоот /хх-4/, нэхэмжлэгчийн иригэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, Жаргалант сумын Дулаан-Уул багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-6-7/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-9-13/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. А.Октябрийн, Ц.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагч шаардлагын үндэслэлээ: ... Би Ц.*******тэй 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа дөрвөн хүүхэдтэй, Ц.*******эс гэрлэлтээ цуцлуулах зорилгоор шүүхэд хандсан боловч Ц.******* нь өөрийн хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байна гэсэн шалтгаанаар 2023 оны 11 сарын 08-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Мөн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад бас л хаягтаа байхгүй гэх шалтгаанаар, шүүх 2024 оны 01 сарын 11-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамж гарсан. Би өөрийн 4 хүүхдийг ганцаар өсгөж бойжуулахад эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. Иймд нөхөр Ц.*******эс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул эрэн сурвалжилж хаягийг нь тодруулж өгнө үү... гэсэн.
2. Хүсэлт гаргагч А.******* нь Ц.*******тэй 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин Ану, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр охин Анужин, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охин Ану-Үжин, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Болд-Эрдэнэ нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
3. Иймд Ц.******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овогт Цэрэндашийн ******* /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Ц.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон А.******* /*******/-т мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Капитрон банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА