Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 0424

 

                                           

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

       баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, “Масс Ти Ви” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн “Масс Ти Ви” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Масс Ти Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баяр-Отгоноос ирүүлсэн хүсэлтийг хянаад,                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Масс Ти Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баяр-Отгон шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд “Масс Ти Ви” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэрэг хянагдаж байна. Хариуцагч болох Харилцаа холбооны зохицуулах хороотой ойлголцолд хүрсэн тул Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Масс Ти Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баяр-Отгон нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн “Масс Ти Ви” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлжээ.  

Нэхэмжлэлийг “Масс Ти Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баяр-Отгон өөрөө гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “Масс Ти Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баяр-Отгон нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан  нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар “Масс Ти Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баяр-Отгонд тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.4-д заасныг баримтлан “Масс Ти Ви” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баяр-Отгон нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн “Масс Ти Ви” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан “Масс Ти Ви” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА