Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03389

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03389

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол * тоотод оршин суух, *

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * дүгээр хороолол *гудамж * дугаар байр * тоотод оршин суух, *

Түрээсийн гэрээний үүрэгт 4,545,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *, хариуцагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч *д холбогдох нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй хэрэгт зохигч талууд эвлэрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 4,005,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ас 79,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА