| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/04464/И |
| Дугаар | 102/ШШ2024/03434 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/03434
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/03434 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * дүгээр хороо *давхарт байрлах, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо * бичил хороолол * гудамж * байр * тоотод оршин суух, *
680,652.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн аваад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан 680,652.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 20,886 төгрөг төлснийг дурдаж, 50 хувь болох 10,443 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулан *-д олгуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА