| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/04500/И |
| Дугаар | 102/ШШ2024/03474 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/03474
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/03474 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг* дүгээр хороо * тоотод байрлах, *
Хариуцагч: Баянгол дүүрэг * дүгээр хороо * дугаар байр * тоот, * тоотод оршин суух, *
Засвар үйлчилгээний хөлс 712,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 712,600 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 312,600 төгрөгөөр нэхэмжлэгч *д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 21,652 төгрөг төлснийг дурдаж, улсын төсвийн данснаас 10,826 төгрөг, хариуцагч *аас 10,826 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА